Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“САДАР САМУУН СУРТАЛЧЛАГЧ”

Posted by bolod on November 23, 2009

Гахайн ханиадны дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургуулиуд урт хугацаагаар хорио цээрийн дэглэмд орж, үүнийг нөхөхөөр БСШУЯ –наас ТВ хичээл явуулах санаачлага гаргасан. ТВ хичээлийнх нь хуваарь мэдээтэй сонин сэтгүүлүүдэд гарсан гэнэ. Гараад авах гэсэн мэдээтэй сэтгүүл сонингууд хуу дуусчихсан байлаа. Мэдээ аваарай гээд л тулган шаардалт хийдэг хүүхэд хөгшид бүр харагдахгүй болчихож. Нэлээн эрэл сурал боллоо. Байдаггүй. Мэдээтэй сонин сэтгүүлүүд долоо хоногийн турш хүүхдүүдийн байнгын нөхөр, ширээний сэтгүүл, хичээлийн расписанийг орлосон болов уу. Үүнээс үүдээд ТВ-ийн мэдээний байнгын хэрэглэгчид нь хүүхдүүд болон солонгос сериал үзэгч хөгшид болохыг гарцаагүй мэдрэв.

Дараа долоо хоногт нь анаж байгаад л нөгөө муу мэдээг авлаа. “Info TV” нэртэй сэтгүүлийг авчраад гэртээ тавьчихав. Дараа нь харин эргүүлээд сууж байтал дотор нь эротик өгүүлэл цохиж явна. Хүүхэд голцуу хэрэглээтэй сэтгүүл, хэнэг ч үгүй “садар самууныг сурталчилж” байх ажээ. Тэгэхдээ хүүхдүүдэд шүү. Хуудасных нь буланд “Та салгаж аваад уншина уу?” гэх ухааны юм биччихжээ. БСШУЯ болон ХЗДХЯ-ны сайд нар үүнийг огтхон ч тоохгүй байгаа бололтой. Садар самуунтай тэмцэх тухай хууль батлагдсаны дараахан, Цэнддоо шиг санаж байна, “Бандаашигтай ямаа” гэсэн нийтлэл бичээд эрх баригчдыг шившиглээд байсан санагдана. Тэгж хэлүүлэхээс айгаад ичээд байгаа юм болов уу? ТВ-ийн мэдээг хөгшид хүүхэдгүй бүгд л үздэг. Тиймээс гэр бүлийн сэтгүүл гэж нэрлэж болно. Гэр бүлийн сэтгүүлд иймэрхүү материалуудыг нийтлэх нь зохимжгүй ажээ. Мэдээ хэвлэдэг юм бол мэдээгээ л хэвлэх хэрэгтэй байх. Заавал эротик сэдэвтэй байх гээд байгаа бол “Үдшийн мэдээ” ч бил үү, нэг сэтгүүл харагдаад байдаг санагдана. Бас нэг тийм сэтгүүл тусд нь гаргана биз.

3 Responses to ““САДАР САМУУН СУРТАЛЧЛАГЧ””

  1. zorigtsoc said

    Билэгт дөлгөөн компаний 2 сэтгүүлийн нэг ш дээ…Одооноос Үдшийн шивнээ рүү эроотик өгүүлэлээ оруулах байхөө

  2. amar said

    Уг нь эротик гэдэг чинь гоо сайхан, гоо зүйн талын ойлголт байдаг. Энэ мэт юман дээр гарч байгааг нь порно гэвэл таарна. Хоёр гурван жилийн өмнө Ийгл ТВ-ээр энэ талаарх судалгааг хийсэн Бүрэнжаргал гэдэг багш садар самуун дэндүү их байна гэж ярьж байсныг санаж байна. Тэр судалгааг үзэхэд 1 сар ТВ үзлээ гэхэд бараг 10 өдрийн турш садар самуун үздэг болж байсан. Тэр дундаа тв чат тэргүүлж, дараагаар нь фм радиогийн утсаар холбогддог нэвтрүүлэг, зар энэ тэр орно. Эндээс харахад өсвөр үе залуучуудын хамгийн их оролдог,сонсдог ТВ чат, фм-н нэвтрүүлэг зэрэгт иймэрхүү мэдээлэл ихээр гарч байгаа юм чинь ер нь энэ чинь насанд хүрсэн биш насанд хүрээгүй хүмүүст зориулагдсан байдаг юм биш үү.

  3. huder said

    Харин тийм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: