Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“ДУУСДАГГҮЙ ЯРИА”

Posted by bolod on November 23, 2009

Ийм нэртэй шинэ нэвтрүүлэг гарч эхэлжээ. Мэдээлэл хаалттай, шүүмжлэл цензуртэй болсноос хойш телевизийн нэвтрүүлгүүд үзэх ч юмгүй болчихсон байсныг бодвол анхны “эсэргүү” маягийн нэвтрүүлэг гарч эхэлж байгаа нь уяралын эхлэл болж байгаа юм болов уу гэж бодогдохоор. Гэхдээ энэ нь ерөнхий сайд солигдсоны дараагаас эхэлж байгааг шалтгаант холбоотой хийгээд санамсаргүй давхцалын алин болохыг хэлж мэдэхгүй байна. Илэрхий “эсэргүү” гишүүд болох Д.Энхбат, З.Алтай нар болон нам мамаа, ерөнхий сайдаа, засгийн газраа эсэргүүцэж, шүүмжилж, муулж байдаг эсэргүүдүү гишүүд болон өнөөгийн засгийн газрыг бас л шүүмжилж байдаг экс ерөнхий сайдууд цуглачихсан байхыг харахад эхнээсээ л “эсэргүү” нэвтрүүлэг болох нь харагдаж байна. Цаашдаа ч энэ нэвтрүүлгээр дандаа “эсэргүү”-нүүд байнга гарах нь бараг гарцаагүй биз. Горьдлоготой.

УИХ -д хэдийгээр хоёр намын бүлэг ажиллаж байгаа ч сөрөг хүчин байхгүй нь Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал. 2004 оны сонгуулийн үр дүнд хоёр нам хамтран засгийн газраа байгуулж, албан тушаалыг хувааж, зөвшилцөл нэрийн дор найрсаж эхлэх үеэс сөрөг хүчний орон зайг дүүргэж иргэний хөдөлгөөнүүд бий болсон. Нийгэмд ч зохих ёсны нөлөөллийг үзүүлж, үүргээ дажгүй сайн гүйцэтгэсэн. Зарим нэг хүний шүдний өвчнийг хөдөлгөж, хийрхүүлж, одоо ч зэвүүг нь хүргээд байгаа иргэний хөдөлгөөнүүд тэр үед яах аргагүй л нийгмийн захиалгаар үүсч бий болж дээ гэж дүгнэж болох юм.

Гэтэл өнөөдөр байдал яг давтагдаж, намууд 2004 оныхоос долоон дор байдлаар зөвшилцөх болсон билээ. 2004 оныхоос ялгаатай нь иргэний хөдөлгөөнүүдийг айлгаж, дарамталж, боож хаагаад хөдөлгөөнгүй болгочихсон байгаа. Иргэний хөдөлгөөнүүдийн нэрийг барьсан янз бүрийн хөдөлгөөнүүд ч тэдний нэр хүндийг унагасан. Өөрсдөө ч алдаа гаргасан. Гэхдээ, 7 сарын 1 –ний үйл явдлаар далимдуулж олон хүнийг дуугүй болгосон нь үнэнд илүү нийцэх биз. Ц.Нямдорж сайдын хэлсэн нэг үг бий. “Ийм хүнд төвөгтэй нөхцөл байдалд намайг яагаад ХЗДЯ-ны сайдаар томиловоо гэж. 7 сарын 1-ний үйл явдлыг давтан гаргуулахгүй байхын тулд намайг Хууль зүйн яамны сайдаар томилсон гэж ойлгож байна” хэмээн хэлсэн байдаг. Өөр хүн хэлсэн бол ойлгож болохоор л үг. Гэхдээ тэр хэлсэн болохоор иргэний хөдөлгөөнүүдийг нухчин дарж, нам болгох гэж байгаа юм байна гэж ойлгогдохоор байсан. Тэрчлэн болсон.

Сөрөг хүчингүй болчихсон, иргэний хөдөлгөөнүүд уначихсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаагдчихсан энэ үед бага ч гэсэн салхи оруулах болов уу хэмээн энэ нэвтрүүлгийг горьдож байна. Энэ нэвтрүүлэг одоогоор сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх, ядаж сөрөг хүчнийг бүрэлдэж өндийх эхлэл, сэдэл болж магадгүй юм. “Форум” нэвтрүүлэг ч анхлан сонгуулийн дараагаас, эвслийн засгийн газар ажиллаж байх үеэс гарч эхэлсэн байдаг. Давтамж нь ч яг таарч байгаа юм. Энэ нэвтрүүлгийг хөтөлж байгаа Д.Энхбат, угаасаа “Форум” нэвтрүүлгээрээ олонд танигдаж улс төрд орсон хүн. Энэ санаачлагыг гаргасан хэмээн нэрлэгдсэн З.Алтай” гишүүн ч “25-ТВ” –ээр тасралтгүй шүүмжилж, егөж байснаараа олонд танигдсан хүн. Нэг үгээр хэлбэл “теле одууд” дахин теле сувгаа ашиглан улс төрөө хийж эхэллээ. Үр дүнд нь тэр хоёр 2012 оны сонгуулиар сонгогдох гэрийн даалгавраа энэ нэвтрүүлгээрээ дамжуулан хийчихлээ гэж хэлж болно. Одоо тэр хоёрт өөр зүйл хэрэггүй. Долоо хоног болгон ТВ-ээр гараад л, олны танил “эсэргүүнүүд” –тэй нийлээд шүүмжлээд л яриад байхад болно. Тэгээд л “Дуусдаггүй яриа” гэж нэрлэсэн бололтой. Дуусгах шаардлага бараг байхгүй.

3 Responses to ““ДУУСДАГГҮЙ ЯРИА””

  1. zorigtsoc said

    аль телевизээр гарч байгаан бэ

  2. amar said

    “Гэхдээ энэ нь ерөнхий сайд солигдсоны дараагаас эхэлж байгааг шалтгаант холбоотой хийгээд санамсаргүй давхцалын алин болохыг хэлж мэдэхгүй байна.” битгий ингэж бөөрөхийлөл дөө шууд холбоотой гээч дээ.
    Хамаг юм хаагдсан айсан байхад блог ер нь хүчтэй байна уу үгүй юү?

  3. Huder said

    “Эсэргүүдүү” гэж гоё томъёолол байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: