Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АМЕРИК СУРГУУЛИЙГ ХААЯ

Posted by bolod on December 1, 2009

Зайсанд байх Америк эзэнтэй Америк нэртэй сургууль байна. Энэ сургуулийг хаалгах дор хаяж гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт. Олон зуун жилийн түүхтэй, Дэлхий дээр хамгийн анхны дархан цаазтай газар болох Дархан цаазат Богд хаан ууланд байрлаж, дархан цаазтай, тусгай хамгаалалттай газрын дүрэм журам хууль номыг ноцтой болон ноцгүйгээр зөрчин аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ сургуулийг хаалгах эхний шалтгаан болно.

Хоёрдугаарт. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуулиуд Монгол улсын хууль дүрэм норм стандартыг мөрдөх учиртай. Гэтэл энэ сургуульд Монгол улсад мөрдөгдөж буй хүчин төгөлдөр боловсролын стандарт огтхон ч хамаагүй бололтой. Тэд Америк стандартыг мөрддөг гэнэ. Тэр нь тэгээд Монголоос дээр ч юм уу доор ч юм уу бүү мэд.

Гуравдугаарт. Монгол улсад дэгдээд байгаа цар тахалын аюулаас сэргийлэхийн тулд Монгол улсын Засгийн Газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, бүх сургуулийн хичээлийг хааж, хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Гэтэл Монгол улсын Засгийн Газрын шийдвэрийг үл тоомсорлож, үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

Мэргэжлийн хяналтынхан, цагдаагийнхан бар, ресторан, зоогийн газар, дэлгүүр түц гэхчлэн жижиг бизнес худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа бүх л газруудыг шалгаж, торгож хатуурхан, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг хаах, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ аван томорч байна. Яг энэ үндэслэлээр Америк сургууль нэртэй энэ сургуулийг хаагаад зөвшөөрлийг нь цуцлахад болох билээ. Гэтэл өнөө мундаг шударга үнэний туйл болсон мэргэжлийн хяналтын байцаагчид энэ сургуулийг тойрох нь юуны учир билээ. Хоёрхон шалтгаан бий. Тэд томчуулаас, мөнгөтэй хүнээс айдаг, хүмүүсийг баян хоосноор нь ялгаварлаж харьцдаг, эсвэл мөнгө аваад нүд балай явж байгаа хоёрын л нэг байх. Аль нь бол?

3 Responses to “АМЕРИК СУРГУУЛИЙГ ХААЯ”

  1. huder said

    dund tushaaliinhan ni oorsdoo aij tom ni naizlaj baigaa biz

  2. amur said

    Эзэн нь биш эзэд нь авсан болоод айгаад хөдлөхгүй,хөдөлгөхгүй байгаа биз.

  3. amur said

    Бас тэгэж байгаа та чинь өвөө үндэсрэхэг үзэлтэй хүн үү айн?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: