Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АЮУШИЙН ТАЛБАЙ “АМЬ ОРСОН НЬ…”

Posted by bolod on December 9, 2009

Үргэлжлэл

Дэд хурандаа Х.Шагдар

…Бүх юм төлөвлөгөө ёсоор эхлэв. Харин сургуулийн удирдлагыг төөрөгдүүлэхийн тулд “илэрсэн тавыг” сургууль руу түрүүлэн илгээж “барьцаанд өгчээ”. Тэд багш удирдлагуудтайгаа хамт “сургууль дотроо цуглаан хийхээр” хүлээж суув.  Цуглаанд оролцох аймгийн намын хорооны төлөөлөгч нь мөн л сургууль дээр саахь тавтай хамт хүлээн зогсов.

13:30. “Залуус аа! Сэрцгээ, Нэгдэцгээ” гэсэн уриа оюутны хоёр байрын давхар давхраар цуурайтаж, хэд гурваараа гүйлдэн байрныхаа дунд нэгдэж эхлэв.

14:00 цаг боллоо. Өмнөө Чингисийн том хөрөг түшиж, гартаа янз бүрийн лоозон барьсан оюутнуудын жагсаал ард Аюушийн талбай руу хөдлөхийг талбай тойрсон албан байгууллагуудаас бусад нь эс мэдэв…

Юуны түрүүн Хөгжимт драмын театрынхан цонхон дээрээ овооров.

-Энэ чинь юун баяр билээ та минь!

-Ямар ч баяр байхгүй. Баяр бол эд чинь улаан туг лоозон барина биз дээ. Ердөө ганц ч улаан юм алга.

-Нээрээ тийм байна. Хараач. Цагаан даавуун дээр хараар бичсэн лоозон барьсныг нь.

-Оюутнууд жагсах нь гэж чих дэлссэн юм. Тэгнээ тэд… гэлцээд зарим нь хаалгаараа год үсрэн гарцгаав.

Аймгийн гүйцэтгэх захиргаа, намын хорооны цонх ч сонирхогчоор дүүрэв. Нэг нь

-Юун жагсаал вэ? гэхэд,

-Аа тийм байна. Өмнөө Батмөнх даргын зураг барьчихсан шив дээ. Гэж нэг нь мэдэмхийрнэ.

-Хараач эд сургууль руугаа явшгүй нь, наашаа эргэлээ…

Багшийн дээдийн цонхон дээр л тун ч халуухан юм болж байв. “Илэрсэн тав” –аа барьцаанд ирүүлж араараа тавиулсныг удирдлага сая л сэхээрэв. “Багш нараа хуурсан муухай…” гэх үгс яндан зурах шиг сонсогдож, мухардсан дарга нар ч унтууцан, зарим нь гарч одов.

Харин хөдөө аж ахуйн техникум эзгүй мэт эл хуль. Ганц хоёрхон хүн цонхны цаана бүртэлзэж байв. Янгиртай нутгийнхан гэсэндээ аль хэдийн үнэр цохиод арга олж гарч амжжээ.

14:00 цаг гэхэд бүх ангид давтлага эхэлсэн байхаар зарлаж, багш хуваарилан бүртгэж, шалгаж, жин тан болгоод жижүүрт үүдээ үл нээх хатуу зарлиг буулгажээ. Гагцүү оюутны зөвлөлийн дарга нь нүдээ бүлцийтэл уйлсан байв.

300-аад оюутны жагсаал ард Аюушийн талбай руу орж ирлээ… Хөшөөтэй зэрэгцлээ… Өнгөрлөө. Аймгийн гүйцэтгэх захиргаа, намын хороо руу зүглэлээ… “Ашгүй” зогслоо….

“Өөрчлөн байгуулалтыг хурдасгахыг Намын Төв Хорооны YII бүгд хурлаас шаардаж байна”.

One Response to “АЮУШИЙН ТАЛБАЙ “АМЬ ОРСОН НЬ…””

  1. huder said

    Ямар зоригтой, зохион байгуулалттай, сайн баг хамт олон бэ? тийм том зүйлийн төлөө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: