Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АЛТАЙГИЙН “25”

Posted by bolod on December 13, 2009

УИХ –д одоогоор гуравхан “шударга” гишүүн бий. Түүний нэг нь бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтай. Бие даагч нар ялсан түүх Монголын парламентад тун цөөхөн. Сүүлийн жишээгээр овоо популистууд ч юм уу, овоо шударгуунууд ч юм уу бие даан нэр дэвшиж ялаад байгаа. Хааяа нэг ТВ-ээр Алтай гишүүний үг хэлж байхыг сонсоход үүнээс өөр шударга гишүүн алга даа гэмээр л цамнаж, бусдыгаа баалж байгаа харагддаг.

ТВ-ээр архи пиво, согтууруулах ундаа рекламдах сурталчлах эсэх талаар УИХ-аар хэлэлцэж байх үеэр түүн шиг идэвхтэй байсан гишүүн үгүй.

.

Монголын ардчилалд тулгараад байгаа гай гамшиг шулмын хорлол бол эгээ л энэ архи согтууруулах ундааг сурталчлахыг хорьсон явдал мөн аятай тэрээр хэлээ амандаа хийхгүйгээр ярьсан. Нээрээ л ТВ-үүд ядаж пиво, вино сурталчилдаг болчих юм бол муусайн намуудаас сурталчилгаагаа өгөөч гэж царай алдахгүйгээр амьдраад байх бололцоотой ч юм болов уу гэж бодогдтол ярьсан.

Түүний хэлсэнд үнэмших юм бол, ТВ-үүд пиво виногоо сурталчлах замаар санхүүгийн хувьд бие даачих юм бол энэ муусайн намуудыг нэг нүдээрээ ч тоож харалгүйгээр улс төрийн хувьд эдийн засгийн хувьд хараат бус, бие даасан, жинхэнэ ардчилсан ТВ-үүд болж, улмаар зөвхөн нарыг хэвээр үлдээх шахуу л юм болох юм гэсэн. Үнэндээ бол тэр ялгаа байхгүй ашиг сонирхлын зөрчилтэй новш л байж.

Гэтэл өнөөдөр байдал эсрэгээр, ТВ-үүд пиво виног биш архийг илүү сурталчилж байна. Тэглээ гээд хорьж цагдаж торгож байгаа нэг ч амьтан алга. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа нэг ч Их хурлын гишүүн байдаггүй. Хяналт тавих ёстой УИХ-ын гишүүдийн нэг нь нөгөөх шударга үнэний туйл болсон З.Алтай. “25” ТВ Алтай гишүүнийх. Өнөөдөр “25” ТВ-ээр “Хараа” брэндийн архийг туж сурталчиллаа. 3 рекламны нэг нь “Чингис”. 3 рекламны нэг нь “Хараа”. Дуусах болов уу гээд хүлээтэл, дараалан 8 давтагдахыг хараад өөрийн эрхгүй дотор муухайрч, зургий нь үзээд бараг шартаж үхэх шахлаа. Өөрийн эрхгүй эргүүлсэн дээ. Реклам явж явж эцэст нь “Та бүхэнд 25 цаг мэдээллийн хөтөлбөрөө хүргэлээ. Та бүхэн одоо цаг агаарын мэдээгээ хүлээн авч үзнэ үү” гэдэг байгаа. Миний үзээд байсан рекламнууд “25” ТВ-гийнхний хувьд мэдээллийн хөтөлбөр нь юм байж, хөөрхий. Цаг агаарын мэдээний дараа юу гарсан гэж санана, Дахиад л нөгөө архины реклам. Бусад ТВ-үүдийг харьцуулж харлаа. Архины сурталчилгаа явуулж байгаа ТВ яг энэ үеэр байсангүй.  Эдгээр сурталчилгааны төлбөрт “25” ТВ хэдэн төгрөг авсан бол. Энэ мөнгөөр нь бооцоо тавиад З.Алтай гишүүнтэй шүүхдэлцэх минь.

One Response to “АЛТАЙГИЙН “25””

  1. amur said

    Рекламан дундуур нэвтрүүлэг үздэг болсон шүү дээ.

    Эрийн сайндаа гэхээсээ хүмүүс намаас дайжаад санал өгсөн гэвэл бараг таарна даа.

    Эрвээхэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: