Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БАС Л АРХИ

Posted by bolod on December 14, 2009

“Бидэнд чанарын сонголт бий юу?” гээд л нэг мундаг асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг гарав уу гэтэл бас л архины сурталчилгаа байдаг байгаа. Архины хор холбогдол энэ тэр гээд л баахан урсгаж байснаа, 90-ээд оны хямрал хүндрэл, өвгөнтийн хөндий энээ тэрээ гэж тэр холоос эхэлж түүх шиг зүйл нуршиж эхэлснээ, архины талаар ярихаас хүмүүс цэрвэдэг юм байна гэж гэнэхэн зан гаргаад дараагаар нь гол асуудал руугаа оров. Сэтгүүлч, зүгээр л дэлгүүр ороод л ажиглаадахсан чинь Жем Интернэшнэлийн архийг хүмүүс аваад байх юм гэнэ. Жем интернэшнэл дээр очоод уулзах гэсэн чинь борлуулалт маркетингийн асуудал хариуцсан захирал нь ямар ч завгүй асар их ажилтай байсан мөртлөө уриалгахан нь аргагүй хүлээн авч уулзаад л үйлдвэрээ “үнэгүй” үзүүлээд, нэвтрүүлгээр мөнгө төлөөд ч хамаагүй гаръя гэсэн юм байх.

Өөрийнхөө мэдлэггүйг гайхаж, архийг зүгээр л өөр саванд савладаг юм байх гэсэн чинь “дээд зэргийн” спиртээр үйлдвэрлэдэг болохыг гэнэт “мэдэв”. Энэ нэвтрүүлгийг үзсэний дараагаар архи уухаас аргагүй, уухдаа Жемийн архи уухаас өөр сонголтгүй, тэр нь ч тэгээд брэнд болохыг яс махандаа тултал “мэдэв”

4 Responses to “БАС Л АРХИ”

  1. amur said

    Хүнийг ийм байдалд хүргэж байгаа юм бол сайн л реклам байна даа.
    Архины сурталчилгаа сонингуудын А1 нүүрэнд гарахыг нь яана аа. Шинэ жил удахгүй болно. Дэлгүүрүүд эхнээсээ лангуугаа чимээд эхэлчихсэн. Архины тасаг, архины лангуунууд хамгйин гоё нь байгаа даа. Өнгийн гэрэл хүртэл архи хавиараа асаад л. Гэвч буруутгах аргагүй юм. Ямар ам руу цутгасан биш. Авах эсэх аваад аятайхан уух эсэх нь хувь хүний асуудал юм чинь.

    • bolod said

      Чи энэ дээр буруу ярьж байна. Архины сурталчилгаа архидалтад нөлөөлж байгааг олон улсын судлаачид судлаад тогтоочихсон байгаа. Оросууд үүнийг яаж хязгаарлах вэ гээд аргаа барж байна. Хувь хүний ам руу цутгаагүй ч нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Уух эсэх нь хувь хүний хэрэг ч, нийгмээрээ архидах эсэх нь нийгмийн асуудал мөн.

  2. Huder said

    УИХ-ын сайхан гарууд пиво вино рекламдаж болно гэсэн утгатай хууль батлах гээд соёлтой хэрэглээ мэрэглээ яриад байсан цайжээ. Гэнэтхэн архи рекламдах болсон байдаг байна шүү. Нэрээ МҮОНТ-ээр реклам явуулахгүй гээл байсан чинь яасан бэ? Нэг харсан чинь нийгмийн шинж чанартай реклам явуулж болно гэсэн байсан. Ивээн тэтгэгч байгууллагын лого дараа нь зүгээр гарах ухааны яриад Одоо болхоор цайжээ хичнээн реклам угсарч гараад байгаа юм бэ дээ.

  3. amur said

    Архины сурталчилгаа мэйл хаягаар хүртэл ирж байна лээ. Чингис байсан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: