Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ҮНЭНИЙ ЭРЭЛХИЙЛЭЛД

Posted by bolod on December 25, 2009

1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглаан нь түүхийн хувьд ч, түүхийн социологийн хувьд ч, тэрчлэн улстөр судлалын хувьд ч, улс төрийн социологийн хувьд ч нарийвчлан судалбал зохих түүхэн үйл явдал, үзэгдэл мөн билээ. Энэ үйл явдлыг тухайн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан судалбал ихээхэн сонирхолтой үр дүнд хүргэж болох юм гэж бодогддог. Тухайн цаг үед чухам юу болж өнгөрсөн болох талаар үнэнийг олж судлахад одоо л чухам тохиромжтой цаг нь ирж буй мэт. Цуглаанд оролцож байсан оролцогч талууд гэрчүүд одоогоор бүгд амьд сэрүүн, дурдатгал нь мартагдаагүй байна. Үйл явдлыг ямар нэг байдлаар гуйвуулж тайлбарлах, мушгих шаардлага ч алга, тийм ашиг сонирхол ч багассан байх. Тиймээс тэр үеийн үйл явдлыг бүхэлд нь судлах шаардлага ч байна, судлах судлаачдаа л хүлээж байна гэж хэлж болох юм. Тухайн үеийн үйл явдалд оролцож байгаагүй хөндлөнгийн судлаачид баримт мэдээллийг харьцуулан судалж дүгнэвэл үнэнд илүү нийцэх буй за. Үүнийг сонирхон судлах судлаачдад дэм болох үүднээс зарим нэг материалыг олж өөрийн блогоор дамжуулан хүргэж байсан билээ. Гэтэл үйл явдалд оролцож байсан “босогчид” нэгэн номыг эмхтгэн гаргажээ.

“Эрх чөлөөний эрэлхийлэлд” гэсэн нэртэй энэхүү ном, 12 сарын 7 –ны үйл явдлын талаар асар баялаг материалыг агуулж байна. Судлаачдад энэ эмхтгэл үнэ цэнэтэй судалгааны материал болох тул үүгээр дамжуулан бяцхан сурталчилъя. Миний олж цуглуулсан ганц нэг материалтай харьцуулшгүй арвин материал багтсан байна. Түүний дотор цуглаанд оролцогчдын, Намын Төв Хороо, АИХ-ын чуулганд өргөн барьсан “өргөх бичиг гэгч” ч багтсан байна. Амьд гэрчүүдийн дурсамж дурдатгалууд л гэхэд бөөн олдвор, судалгааны материал. Цуглаанд оролцсон оюутнууд багш нарын маш олон сонирхолтой дурдатгал байна. Бүр цуглаанд оролцоогүй багш нарын дурдатгал ч оржээ. Хамгийн сонирхолтой нь Ховд хотын НАХХ-ын даргатай хийсэн ярилцлага ч энд байгаа юм.

Цаашилбал цуглаанд оролцсон, тухайн үеийн Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнуудын зураг танилцуулга, цуглааны үеийн хийгээд тухайн цаг үеийн түүхэн гэрэл зураг гээд тэр чигээрээ түүх. За бусдыг нь та өөрөө олж үзээрэй…

5 Responses to “ҮНЭНИЙ ЭРЭЛХИЙЛЭЛД”

  1. amar said

    өө би таныг өөрөө л энэ цуглаан муглааныг судлаад байгаан байх гэж бодсын ш дээ. Өөр хүн байсан юм уу?

    • bolod said

      Би зөндөө л судалсан байгаа биз дээ. Яг үйл явдлыг халдаж судлаагүй ч гэсэн ядаж “тухай” -г нь судлаад баримтжуулчихсан байгаа биз дээ.

  2. huder said

    Хэхэ багш нэрээ үүнийг хар гэж хэлээд аваад явчидаг Хорхой хүргээд орхих юм аа

    • bolod said

      Миний зорилго бол хорхой хүргэх, одоо чи хорхойгоо өөрөө л дарах болж дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: