Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for January, 2010

БИ БОЛОВСРОЛЫН “ТЭРГҮҮНИЙ БИШ” АЖИЛТАН

Posted by bolod on January 29, 2010

Монголын багш нарын баяр дөхөж байна. Боловсролын салбарынхан шилдэгүүдээ шалгаруулж тодруулж, баяраа тэмдэглэж эхэллээ. Боловсролын салбарт ажиллаж, бүхнийг хүүхдийн төлөө зориулж байгаа жинхэнэ шилдэг тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгчид зөндөө, тааруухан сулхан нь ч мэдээж бий л байх. Ийм хүнд нөхцөлд, ийм шударга бус нийгэмд, тийм бага цалинтайгаар, тийм үнэнчээр эсхүл тэсвэртэйгээр ажилласаар байгаа “багш дор мөргөмү”. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., БОЛОВСРОЛ | Tagged: | 3 Comments »

ОЛОН УЛСЫН ЯРИАНЫ КАРТ “МУУ ЮУ”

Posted by bolod on January 28, 2010

“Сайн уу” карт гээд л гараад нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа. Өнөөдөр монголд, гэр бүлийнх нь гишүүдээс хэн нэг нь гадагшаа яваагүй нэг ч гэр бүл байхгүй гэж хэлж бараг болно. Тэднийг холбох зах зээл нь хэрэглэгч ихтэй, том зах зээл гэх нь хаашаа юм, гэхдээ л хөөрхөн зах зээлд орно. Интернет, мессенжер, тэр бүү хэл гадаадад гар утастайгаа гээд мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн буянаар холбоо барих олон янзын арга бий болсон боловч утсаар ярих “уламжлалт” хэрэгцээ байсаар л байна. Байсаар байх төдийгүй, цаашид ч байсаар байх биз. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 1 Comment »

АМЬНЫ ҮНЭТЭЙ ТЭРБУМ

Posted by bolod on January 28, 2010

Нийслэлийн I амаржих газарт хүйн халдвар гарч 4 нярай эндсэн гэнэ. Сонссон бүхэн бухимдаж буруутай эзнийг нь хайж байна. Өдий болсон хойно чи бидээ тулаад буруутай эзэн олж түүндээ бүх ял зэмийг тохох, эсхүл ингэж хэрүүл уруул хийж байгаад хэн ч буруудахгүй, юу ч өөрчлөгдөхгүй өнгөрөх юм бол ямар үр дүн байх билээ. Энэ байдал нь ердөө л манай нурчихсан эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажгийг харуулж байна. Сүүлийн 20 жилд эрүүл мэнд болон боловсролын тогтолцоог гаргуунд нь хаячихсан юм чинь хэзээ нэг цагт энэ байтугай юм болох л байсан байх. Эндсэн нялхас, өнчирсөн эх эцэг л хөөрхий. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: , | 1 Comment »

РЕКЛАМГҮЙ НОМ

Posted by bolod on January 27, 2010

Нодлин хавар философич Батчулуун багштай тааралдсан чинь нэг ном орчуулж байгаа тухай ярьсан юм. “Дэлхийн түүх” –ийн зурагт лавлах орчуулж байна, олон олон нарийн мэргэжлийн үг хэллэгтэй тул зарим зүйлийг нь дийлэхгүй байна, чи оролцохгүй юу, гэж санал тавьсан юм. Би оролцоно гэж амалсан бол ажилд нь лавтайяа саад хийх байсан тул газар дээр нь татгалзсан хариу өгсөн. Тэгээд ч миний англи хэлний зэвсгийн эрдэм илэрхий дутах тул (зэвсгийн эрдэм ч гэж дээ, осолгүй л энэ англиар бичсэн байна гэж ялгах төдий) үнэнээ л хэлсэн. Надад үнэмшилгүй, жаахан гайхаж байгаад яваад өгсөн юм. Өнгөрсөн намар уулзсан чинь орчуулаад дуусгачихсан, одоо жоохон амарна аа гэж байна. Бараг л, худлаа яриад гээд нүүрэн дээр нь хэлчихээгүй. Хэдийдээ амжуулдаг байна аа.

Read the rest of this entry »

Posted in НОМ, Шинэ ном | 4 Comments »

СУРГАХ АРГА

Posted by bolod on January 26, 2010

Телевизээр зарлал явж байжээ. “6 настай хүүхдийг уншуулж, бичүүлж, бодуулж, сургана” гэсэн зарлал хэд дахин явжээ.

6 настай, яг энэ зарлалын ангилалд багтах хүүхэд зарлалыг анхааралтай чагнаж байснаа: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ХЭЦҮҮ ДААЛГАВАР

Posted by bolod on January 26, 2010

6 настангууд уншиж бичиж сурах гээд хэрдээ л бурантаглаж байна. Багш нэг өдөр хүүхдүүдийг уншуулж шалгаж байгаад шинэ үсгээ уншиж сурсныг нь гэрт нь хариулж, уншиж чадахгүйг нь уншиж суртал нь уншуулж давтуулж байжээ. Хүүхдээ авах гэж ирсэн эцэг эх нь ч хамтдаа уншилцаж хамжилцаж, “хонины найр” болж байлаа. Нэг сайн эр өгөгдсөн даалгавраа унших гэж хичнээн хичээвч бардаггүй гэнэ. Ангийн хүүхдүүд цөөрөх тусам мань эрийн сэтгэл гэгэлзэж, өндөлзөж байснаа ээждээ хандан: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ГАРАН ДЭЭР ГАРДАГ “ҮҮ”

Posted by bolod on January 26, 2010

Дараах яриаг надад Ц.Гончиг бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

Би багадаа Үсэг нүдлэх гэж үйл тамаа иддэг хүүхэд байсан У үсэг Ү үсэг 2-ийг дандаа сольж хэлдэг. Аргаад бараад ах “Ү” үсгийг гаран дээр гардаг ҮҮ гээд цээжлүүсэн юм. Цээжилснээ багшдаа шалгуулахдаа, шууд л ГАРАН ДЭЭР ГАРДАГ “үү” гэж хэлээд бөөн инээдэм болж билээ.  Багш ихэд инээж, дахиад хэлдээ гэхэд нь:

– Гаран дээр гардаг ҮҮ гэчихээд жишим ч үгүй зогсож байсан билээ

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

БЭЛЭН ХҮҮХЭД

Posted by bolod on January 22, 2010

Охин аавтайгаа цуг айл хэсчээ. Айлын хүүхэдтэй шавайгаа ханатал тоглоно гэж бодож. Гэтэл очсон айлын нь охин бишүүрхсэн үү, ааш нь хөдөлсөн ч юм уу түүнтэй тоглохгүй байж. Албархуу царай гарган зураг зуран суух хүүхдийг тоглох гэж жоол горьдон хүлээж байгаад эцэст нь аргаа барахдаа: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ДЭЛХИЙ СӨНӨХӨД 9 НАСТАЙ БАЙНА

Posted by bolod on January 17, 2010

Энэ яриаг надад Эрдэнэбаатар бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

7 настай хүүгийн дэргэд эцэг эх, эмээ өвөө нь 2012 онд дэлхий сөнөх гэж байгаа тухай санаа зовнин ярьж байж гэнээ. Тэгтэл хүү:

– Ээж ээ ээж. Тэгвэл би тэр үед 9 настай байх юм байна тээ гэж

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

“НОВШИЙН” ШУУДАН

Posted by bolod on January 17, 2010

“Өдрийн шуудан” гэж шинэ нэртэй “шинэ” сонин гарч байна. Удахгүй Монголын хамгийн олон захиалагчтай сонин болно гэлцээд сэтгүүлчид нь ч их итгэл төгс байх юм. Харин миний хувьд эргэлзэж байна. Манайд “хариуцлагатай” сэтгүүлч, ёс зүйн булчирхайтай сэтгүүлч, жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч, нэг талыг барьдаггүй, үзэл бодлоо тулгадаггүй, үзэл бодлоо ч юм уу албан тушаалаа хүнд худалддаггүй тийм “төгс” сэтгүүлч байхгүй. Би л тэгж бодож байна. Хэрэв та мэдэх бол надад нэрлэж өгч туслаач. Түүнийг чинь шилдэг сэтгүүлч энээ тэрээ гэж Элбэгээ ерөнхийлөгчид хэлж оны шилдэгээр шалгаруулж, шагнуулъя л даа. Харин тэр болтол бичсэн бүтээснийг нь олон түмнээр шүүлгэе. Та юу гэж бодож байна. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Хэвлэл мэдээлэл | Tagged: | 3 Comments »