Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“АРХИЧИН” ШОНХОР

Posted by bolod on January 7, 2010

Оны өмнөхөн Монголын телевизүүдийн холбоо өөрсдийнхөө шилдэгүүдийг шалгарууллаа. 17 номинациар шилдгээ шалгаруулж “АЛТАН ШОНХОР” гардуулав. Уг ёслолын арга хэмжээнд ҮАБЗ-ийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ, Засгийн газрын ихэнх сайдууд, УИХ-ын хэд хэдэн гишүүд оролцож шилдэгүүдийг тодруулалцав. Алтан шонхоруудыг “алтан” (юугаараа ч алтан юм бүү мэд) гартангууд л тодруулдаг бололтой. Түүнээс биш жир нэг хүнээр тодруулуулж болохооргүй хүнд шагнал юм байх.

Алтан шонхорыг Ерөнхийлөгч тодруулав. Алтан шонхор ДАН.

Араас нь архины реклам залгав. СҮН

Алтан шонхорыг Ерөнхий сайд зарлав. Алтан шонхор МАЙ.

Архины реклам гялс жирэлзэв. СҮН

Дараагийн алтан шонхорыг эрхэм спикер нэрлэв. Алтан шонхор малилзав.

Дахиад л архины реклам. ЖИН

Алтай гишүүн Алтан Шонхорыг нэрлэв. СУПА

Архины реклам мэдээж тэр дороо л жирэлзэв. Жин

Эрхэм гишүүд, хууль тогтоогчид ээлж ээлжээр алтан шонхоруудыг зарлав. Араас нь залгуулаад тэр дор нь архины рекламууд хөврөв. Би сүүлдээ сайн ойлгосонгүй. Шинэ жил тэмдэглээд халамцуу байгаа бил үү? Архиний реклам үзээд согтчихоод байгаа бил үү? Бүү мэд, юм юм л болоод байсан. Архийг сурталчлахгүй гээд хууль тогтоогоод, хуулийн хэрэгжилтийг хянаад болохгүй бол хориг тавиад дийлдэхгүй бол ҮАБЗ -өөр оруулаад хуралдаад байдаг эрхмүүд маань харин ч нэг архи сурталчлахыг үзүүлж өглөө. Хэдэн миссүүдийг ноолуурын брэндүүд өмчлөөд авчихсан, манай нүүр царай гээд байдаг. Хэдэн бөхчүүдийг компани аж ахуйн нэгжүүд өмчлөөд авчихсан. Манай бөх гээд байдаг. Түүн шиг. Хэдэн улс төрчдийг архины үйлдвэрүүд өмчилж аваад өөрсдийн нүүр царай, өмөг түшиг, дээвэр шүхэр болгочихов бололтой. Нэгдэх, хоёр дахь, гурав дахь засаглал тэр чигээрээ архи сурталчлав. Үүнийг нь дөрөвдөгч засаглал гэж өөрсдийгөө өргөмжилдөг хэвлэл мэдээллийнхэн маань дэвэргэв. ТВ-үүдийн холбооны ерөнхийлөгч билүү дээ, хатагтай Сарангэрэлийн мэдлийн ТВ5 ТВ энэ наадмыг үзүүлж, “АЛТАН ШОНХОР” наадам биш “АРХИЧИН ШОНХОР” наадам болтол нь архи сурталчиллаа. Намайг хүн гүтгэсэн гээд шүүхдэлцвэл шүүхдэлцээрэй. 1,2,3,4 –р засаглалыг бүгдийг нь ирүүл тулаанд дуудаж байна.

2 Responses to ““АРХИЧИН” ШОНХОР”

  1. amur said

    Та архины эсрэг хүчтэй тэмцэж байна аа.

  2. Huder said

    Яа та одоо дуудаж эхэлж байна аа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: