Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НОМИНХӨГЦ

Posted by bolod on January 11, 2010

Монголчууд “Номин Электроникс” дэлгүүрийг сайн мэднэ. Монголд олон олон шинэ бараа, шинэ брэнд болон маркетингийн шинэ үйлчилгээ, шинэ хэлбэрийг түгээсэн болохыг ч санаж байгаа. Залгуулаад, “Номин Супермаркет” –ууд газар авсан. Номин гэсэн өчнөөн янзын бараа үйлчилгээний салбар нээгдсэн. Номингийн барааг чанарын стандарт гэж ойлгож, номингоор үйлчлүүлдэг хэрэглэгчдийн давхарга ч бий болсон. Харин Номин дэлгүүрийн үйлчилгээ энэ нэрээ хэр хадгалдаг вэ?

Номингийн электрон бараанууд найдваргүй тухай ам дамжсан яриа явдаг. Хүмүүс ерөнхийдөө ам муутай болж байгаа. Гэхдээ л Номингоор үйлчлүүлсээр. Хорооллын зүүн захад Билэг их дэлгүүр гэж бий. Тэнд ч бас Номингийн салбар хүнсний дэлгүүр байх. Манай гэрт ойрхон болохоор би тэр дэлгүүрээр үйлчлүүлдэг. Гэхдээ барааны сонголт муу, шинэ хүнс гэдэг нь эргэлзээтэй, үйлчилгээ муутай.

Шинэ жилээр уух гэж 12 сарын 31 –нд 2 л –ийн “Любимый сад” шүүс хэд хэдийг авсан юм. Хугацаа энэ тэр нь ч уг нь гайгүй л байсан. Гэтэл шүүсийг задлаад уутал аманд зунгаараад юм торолдоод байлаа. Шилэн аяганд хийгээд хартал дотор нь дүүрэн хөгц, залхаг хөвж явна. Тэр өдөртөө л дотор муухайрч аманд амтагдаж, тавгүйрэв. Хадгалалтын буруугаас уу, битүүмжлэл алдагдсанаас уу? бүү мэд хоёр ч шүүс нь тийм хөгцтэй байлаа. Маргааш нь дэлгүүр оронгоо заалны зохион байгуулагчид нь гомдол мэдүүлтэл, таны бараа худалдан авсан талон билл байна уу? Тэр бараа чинь байна уу гэхчлэн, намайг бараг гүтгэж байгаа маягтай харьцлаа. Тэр дороо гэртээ сүнгэнэж хүрээд хөгцтэй шүүсийг нь авчирч үзүүлтэл, та оронд нь нэг шүүс солиод авчих гэлээ. Урам хугарах шиг боллоо.

Би уг нь тэдний дэлгүүрийн үйлчилгээнд санаа тавьж, бараа чинь чанаргүй байна шүү, үүнийгээ яаж сайжруулах талаар бодоосой, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг яаж баталгаажуулдаг юм бэ гэдгийг мэдэх гэсэндээ гомдол мэдүүлсэн. Гэтэл тэд хөгцтэй шүүсний оронд хөгцтэй ч байж магадгүй шүүсийг өгөхийг санал болгов. Миний хохирлыг барагдуулж байгаа юм гэнэ. Энэ сэтгэл ханамжийн баталгаа болохгүй гэдгийг тэд ойлгохгүй байна. Урьд нь ч яг энэ дэлгүүрээс авсан сыр хөгцтэй байсныг санаж байна. Худалдагчид нь хэлтэл, дараагийн удаад хөгцийг нь сатйр хусчихаад буцаагаад боочихсон байж билээ. Би тэндээс дахиж сыр аваагүй, одоо шүүс ч авахгүй. Бусад хүнд ч авахгүй байхыг зөвлөнө.

Эндээс үүдээд аливаа бизнесийн байгууллагын бизнесийн нэр хүнд гэдэг асуудал хөндөгдөнө. Хүнсний бараа эмзэг бараа. Хүнсний барааг борлуулахад чанарын шаардлага өндөр тавигдах ёстой. Хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт гээд шат бүхэнд хяналт тавих хэрэгтэй. Заавал МХЕГ-аас шалгалт ирж, лабораторийн шинжилгээгээр чанарыг нь баталгаажуулах албагүй. Чанарын хяналтаа дэлгүүр өөрсдөө л өндөр барих ёстой. Өөрийн хяналтгүйгээр хүнсний барааг үйлдвэрлэх, борлуулах нь эрсдэлтэй бизнес болох юм. Гэтэл номин супермаркетийн сүлжээнд ийм өөрийн хяналт байдаггүй юм уу, эсвэл тэр нь ийм муу юм уу, хөгцтэй барааг өчүүхэн ашиг харан борлуулж байна. Тиймээс л би “Номинхөгц” гэсэн шинэ брэнд нэрийг өхөөрдөн бодож олоод байна даа.

One Response to “НОМИНХӨГЦ”

  1. amur said

    Хөөрхөн нэр байна. ТВ, хяналт шалгалтын байцаагчтай явж хүнсний дэлгүүрүүдийг шалгахад Миний дэлгүүрийн граммны бараа буюу жижиглэнгээр боож, гр, үнийг нь тавьсан барааны граммыг илүү бичсэн, дээрээс нь тавьсан граммтай тэнцэх үнийг нь ч буруу бичсэн зөрчил гарч байсан. Тэгээд болоогүй ЗБ-тай нь уулзахаар цааш орсон хойгуур нь засаж бичиж байгаад бас баригдсан. Минийлуйвархан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: