Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“НОВШИЙН” ШУУДАН

Posted by bolod on January 17, 2010

“Өдрийн шуудан” гэж шинэ нэртэй “шинэ” сонин гарч байна. Удахгүй Монголын хамгийн олон захиалагчтай сонин болно гэлцээд сэтгүүлчид нь ч их итгэл төгс байх юм. Харин миний хувьд эргэлзэж байна. Манайд “хариуцлагатай” сэтгүүлч, ёс зүйн булчирхайтай сэтгүүлч, жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч, нэг талыг барьдаггүй, үзэл бодлоо тулгадаггүй, үзэл бодлоо ч юм уу албан тушаалаа хүнд худалддаггүй тийм “төгс” сэтгүүлч байхгүй. Би л тэгж бодож байна. Хэрэв та мэдэх бол надад нэрлэж өгч туслаач. Түүнийг чинь шилдэг сэтгүүлч энээ тэрээ гэж Элбэгээ ерөнхийлөгчид хэлж оны шилдэгээр шалгаруулж, шагнуулъя л даа. Харин тэр болтол бичсэн бүтээснийг нь олон түмнээр шүүлгэе. Та юу гэж бодож байна.

“Өдрийн шуудан” сонины өнгөрсөн Бямба гаригийн дугаарт (2010 оны нэгдүгээр сарын 9 –ний №6 /084/ дугаар) миний блогтоо бичиж байсан нэгэн бичлэг хэвлэгдсэн юм. Нэг сэтгүүлч нь надаас гуйгаад, бичсэн юмаа манайд өгөөч, хэвлүүлээч гээд байхаар нь туршиж үзэж байгаа нь тэр.

Гэтэл сэтгүүлч нь ч юм уу, хариуцлагатай нарийн бичгийн дарга нь ч юм уу хэн нэгэн эрхтэн нь миний бичлэгт энд тэнд нь засвар хийчихжээ. Сайжруулсан бол ч бас яахав, хамгийн гол нь дордуулахаар барахгүй утгын алдаатай, шал эсрэг утгатай болгоод засчихсан байх юм. “Нэгдэлжих хөдөлгөөний үед нэгдэлд элсэхгүй үлдэх нь эрсдэлтэй, хүнд алхам байсан” гэсэн утгатай өгүүлбэрийг “нэгдэлд элсэх нь хүнд байсан” мэтээр л засчихсан байгаа юм. Манай сэтгүүлчид мундаг л байх л даа. Номыг нь үзэж хавтсыг нь сугавчилсан улсууд, мань мэтээс дээр л байх. Би мундаг бичгийн хүн ч биш, олонд танигдсан нийтлэл ч биш, монголд цөөхөн гарын арван хуруунд багтах аналитикч ч биш, ердөө л толгойд бодогдсоноо тургичихдаг жирийн нэгэн блогчин. Гэхдээ Монгол хэл, уран зохиолын хичээл дээр завсаргүй арван жил онц сурсан, “онц сурлагатан”. Хэн нэгэн хүнээр үг үсгийн алдаагаа засуулахдаа арай ч тулаагүй байна. Тэгээд ч утгын алдаатай “засварчингуудаас” бүр ч залхаж байна. Хэрэв миний бичсэнийг хэвлэх гэж байгаа бол утга найруулга, үг үсгийн алдаатай нь хэвлэхийг зөвшөөрөх байсан. Гэтэл “Новшийн шуудан” –гийнхан тэгсэнгүй. Өөрсдийгөө надаас дээгүүр боджээ. Гэтэл би өөрийгөө тэднээс дээгүүр тавьчихсан, өчүүхэн “биеэ ихэд тоосон”, их зантай ихэмсэг амьтан гэдгийг тэд тооцсонгүй.

Энэ ч бас юу ч биш. Хамгийн гол нь, миний бичлэгийн араас, миний бичих нь байтугай бодоо ч үгүй зүйлийг залгаад нийтэлчихсэнд л байгаа юм. Тэр араас нь залгасан зүйлийн агуулга нь, Г.Занданшатар гэж нэг мундаг блогчин төрж байгаа тухай ажээ. Би, хэн нэгэн луйварчны блогийг магтах гэж ч юм уу сурталчлах гэж ч юм уу юм бичээгүй, хэвлүүлэх гэж гуйгаагүй. Хүний бичсэн зүйлийн араас өөрийнхөө блогийг сурталчилсан агуулгатай зүйл залгуулан нийтлүүлнэ гэдэг, үнэндээ айхавтар том луйвар юм шүү. Тиймээс би Г.Занданшатарыг зөвхөн энэ үйлдлийнх төлөө луйварчин гэж нэрлэж байна. Хэн нэгэн нь ингэсэн л байх, хамаагүй. Эсвэл Занданшатар луйварчин, эсвэл “Өдрийн шуудан” –гийнхан луйварчин. Тэд нар л хоорондоо учраа олдог юм байгаа биз. Миний хувьд урьд өмнө хэн нэгэн улс төрч, луйварчдыг хэзээ ч магтаж байгаагүй, цаашдаа ч магтахгүй сурталчлахгүй болохыг хэлэх байна. Тиймээс ч улс төрчдийн тоглоом болсон сонин хэвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүгдийг нь новш гэж нэрлэх байна. Өнөөдөртөө, “Өдрийн шуудан” –г “Новшийн шуудан” гэж нэрлэе. Тэд хол явахгүй дээ, ойлгомжтой.

3 Responses to ““НОВШИЙН” ШУУДАН”

  1. amar said

    Иймэрхүү юмыг зөвхөн хувийн блог дээрээ бичээд өнгөх биш цааш нь хэлж бичих хэрэгтэй байх.

  2. tsooj said

    Их л рекламны сонин байсан.

  3. khovd said

    шал худлаа ш дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: