Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for February, 2010

ЯДАРГААТАЙ “АЛТАН ТҮРҮҮ”

Posted by bolod on February 28, 2010

Цагаан олимп болж байгаа хэдий ч үзэж тухалж төдийлөн чадахгүй л байна. Гэрлэх, гэлэн болох хоёр давхацлаа гэлээ гэдэг шиг. Цагаан сар, цагаан олимп хоёр давхцаад (хажуугаар нь валентиний өдөр ч бас юув дээ) дэлхий нийтийн анхаарлыг татаж буй өвлийн олимп, монгол даяарын их баяр цэнгэлд бүдгэрчээ. Үнэндээ юун олимп үзэх манатай, айл хэсэх, бууз жигнэх хоёрын завсарт л хэд хоног өнгөрлөө. Ашгүй цагаан сар хуучирч, олимп үзэх сөгөөтэй боллоо гэтэл алба амины ажил барагдах биш. Ажил тарж ирээд олимпийн тойм үзэх санаатай ройдоо хэдэн суваг эргүүлэх юм. Зарим ТВ-ийн спортын тоймч нэртэй боловч, тайлбарлаж байгаа спортынхоо талаар ойлголт ч үгүй нөхдүүд (мэдээж бүгдээрээ биш), буруу зөрүү сонссоноо муруй хазгай тайлбарлахыг сонсоод бүр ой гутчих юм. Украйны хоккейн шигшээ багийн  дасгалжуулагч алдарт Уугар Крутоов гэх мэтчилэн мэдэмхийрэхийг сонсоод өмнөөс нь яс хавталзах шиг. Мэдэхгүй бол мэдэмхийрэхийн хэрэг юу л байдаг байна даа. Интернетээс авсан, уншсан мэдээллээ дамжуулж байгаагаа л хэлбэл барав. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: | 1 Comment »

ХАРЖ БАЙ

Posted by bolod on February 26, 2010

Охин худлаа уйлж ахыгаа, аав ээжийгээ дийлдэг байж. Яваандаа, урдаа барьдаг ганц арга нь явц муутай болж нэр хүндээ барж байж. Нэг удаа мөн л уйлж орилж эхэлсэн охин дүүгээ ах нь харж байснаа:

– Битгий худлаа уйлаад бай гэж. Дүү нь:

– Нээрээ!

– Тэгвэл нулимс чинь хаана байгаа юм. Нулимс ч гарахгүй худлаа уйлаад гэтэл: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ -2

Posted by bolod on February 25, 2010

Үргэлжлэл

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлдэн. Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн (2 жил ч юм уу) хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Үүнийг нь “Социологи” сэтгүүл цувралаар нийтэлсэн байдаг бөгөөд түүнээс эшлэн зарим нэг үйл явдлыг цувралаар сануулмаар санагдлаа. Энэхүү хронологийн үнэ цэнэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх ажээ. Судлаачид, энэ хронологийг үйлдсэн аргазүйг ашиглан цааш нь үргэлжлүүлэхэд л маш сайн судалгааны бүтээл болох билээ. (Өөрийн блогтоо бичиж байсан өмнөх бичлэгээсээ энэхүү урт, илүүдсэн удиртгалыг хулгайлав)

Read the rest of this entry »

Posted in 1990 он | Tagged: , , , | 1 Comment »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ

Posted by bolod on February 24, 2010

2 сарын 18. Монголын Ардчилсан Нам байгуулагдсан өдөр. Тун ч даруухан болж өнгөрлөө. Зарим хүн, зарим ч гэж дээ ихэнх хүн ийм өдөр болоод өнгөрснийг анзаарсан ч үгүй. Телевизээр ганц нэг нэвтрүүлэг яваад өнгөрсөн, сониноор ганц нэг нийтлэл ярилцлага хэвлэгдсэнийг эс тооцвол хэн ч мэдээгүй шахам. Ардчиллын 20 жилийн ойд, “ардчилагчид” өөрсдөө ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Ардчилагчид, 1990 оны цагаан морин жилийн үйл явдлыг 1911 оны хувьсгалтай (үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж нэрлэдэг байсан) эсвэл 1921 оны Ардын хувьсгалтай дүйцэхүйц томоохон үйл явдал гэж нэрлэж, ач холбогдол өгч байсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гэдэг нь Ардын хувьсгалын ойгоос дутахгүй чухал тэмдэглэлт ой байх ёстой. Харин тийм их ач холбогдол өгч дүгнэж чадахгүй байх шиг санагдана. Read the rest of this entry »

Posted in 1990 он, УЛС ТӨР | Tagged: , , | Leave a Comment »

ООЧСОН НЬ

Posted by bolod on February 23, 2010

Бяцхан хүү ам нь цангаж, эмээгээ сандарган цай нэхжээ. Эмээ нь халуун бүлээн цай хийж өгчээ. Хүү нь халуун цайгаа ууж чадахгүй байгааг харсан эмээ нь:

– Наад цайгаа оочоод уугаач гэж хэлж гэнэ. Ач хүү нь арагшаа савж унаад л босч ирээд цайгаа нэг балгах юм гэнэ. Тэгснээ дахин савж унаад л босч ирээд нэг балгах юм гэнэ. Эмээ нь гайхан:

– Чи яагаад арагшаа савж унаад байгаа юм бэ? гэж асууж. Хүү нь: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ҮСЭГЛЭЛИЙН БАЯР

Posted by bolod on February 23, 2010

Хүмүүс хүүхдээ 1-р сургуульд өгөхийг их хичээдэг. Тэгээд ч нэг ангид хэт олон  хүүхэдтэй. 1-р сургуулийн нэгдүгээр ангид орж үсэг нүдэлж үсэглэлийн баяр хийх гэж байсан хүүгээс нагац эгч нь:

– Миний дүү ямар үсэг болсон бэ? Ямар үг хэлэх юм бэ? Үгээ цээжилсэн үү? гэж асууж. Хүү ч их л додигор “Ь” болсон хэмээн хариулж. Эгч нь:

– Ямар сонин үсэг болдог юм бэ? Өөр үсэг олдоогүй юм уу? “Зөөлний тэмдэг” болчихоод тэгээд ямар үг хэлэх юм гэхчлэн шалгааж. Хүү хариуд нь: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ҮХРИЙН СҮҮЛ

Posted by bolod on February 22, 2010

Үхэр жил юу ч гэж шувтарлаа. Дээдэст халгаатай гээд байсан боловч, “доодост” бүр илүү халгаатай болж өнгөрлөө. Үхэр жил үнэндээ маш хүнд жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын сургаар хямарсан манай санхүү мөнгөний бодлогын хямралын нөлөөлөл нь ядуучуудад илүү хүндээр туссан. Мөнгөний ханш унахад ядуучууд хамгийн ихээр өртдөг. Өртөөд зогсохгүй нэрвэгдсэн. Талхны үнэ, бензиний үнэ, эмийн үнэ ер нь өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн түрүүнд нэмэгдэж, түүнд нь ядуус, дунд давхаргынхан чирэгдэв. Баячуудын хувьд талхны үнэ хэд байдгийг ч үнэндээ мэдэхгүй шахуу, машин нь 100 км –т хэдэн литр бензин зарцуулдагийг тооцоолдоггүй, гар утасны төлбөрт хэр их мөнгө тушаадгаа ч санадаггүй юм. Тэдний хувьд жип машин, байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө хямдарч, хямрал нь хямрал гэхээсээ илүүтэй боломж болж хувирсан. Хямрал зогсч сэргэлт ажиглагдаж эхэллээ гээд байгаа ч юун түрүүнд баячуудын хувьд л сэргэж өндийнө. Ядуусын хувьд ядуурлын циклээсээ гарах нь бүү хэл, энэ хямрал, хүндрэлийн сүүдэр тэднийг дахин 2-3 жил дагах болно. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 2 Comments »

ШИНЭ ҮГ – 2

Posted by bolod on February 18, 2010

Цэцэрлэгт ороод удаагүй байсан бяцхан охин (өмнөх сайн эрийн төрсөн дүү) мөн л нөгөө пи… хэмээх хараалын үгийг ангийнхнаасаа сонсчээ. Гэртээ тэр хараалын үгийг хэлэх гээд, бодож бодож байснаа: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 3 Comments »

СҮРЭГ

Posted by bolod on February 17, 2010

Цагаан сараар ээж нь гар утсанд ирсэн мессежүүдээ уншиж байж. Сар шинийн мэнд дэвшүүлсэн уран гоё үгтэй мэндчилгээнүүдийг уншиж гэнэ. Тэгээд:

– Сайхан шинэлж байна уу? Онд мэнд, сүрэг тарган оров уу?… гээд л уншихыг сонсож байсан охин нь: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ГОМОРХОЛ

Posted by bolod on February 9, 2010

Асашёрю их аварга зодгоо тайлж гэнэ. Япончууд хавчиж, хяхсан л гэнэ. Домогт их аваргуудынх нь түүхэн рекордуудыг эвдээд байгаа болохоор япончууд айсан л гэнэ. Якуза нар нь дарамталсан л гэнэ. Нөгөө талаас, Асашёрю байнга хэл ам таталдаг л гэнэ. Сумогийн дэг жаягийг зөрчсөн л гэнэ. Сумог үл хүндэтгэсэн л гэнэ. Сануулга авсан л гэнэ. Хүн зодсон л гэнэ. Хэн мэдлээ. Ямартай ч их аварга маань зодог тайлсан тухай мэдээ Монголчуудыг гонсойлгов.

Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 3 Comments »