Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЯДАРГААТАЙ “АЛТАН ТҮРҮҮ”

Posted by bolod on February 28, 2010

Цагаан олимп болж байгаа хэдий ч үзэж тухалж төдийлөн чадахгүй л байна. Гэрлэх, гэлэн болох хоёр давхацлаа гэлээ гэдэг шиг. Цагаан сар, цагаан олимп хоёр давхцаад (хажуугаар нь валентиний өдөр ч бас юув дээ) дэлхий нийтийн анхаарлыг татаж буй өвлийн олимп, монгол даяарын их баяр цэнгэлд бүдгэрчээ. Үнэндээ юун олимп үзэх манатай, айл хэсэх, бууз жигнэх хоёрын завсарт л хэд хоног өнгөрлөө. Ашгүй цагаан сар хуучирч, олимп үзэх сөгөөтэй боллоо гэтэл алба амины ажил барагдах биш. Ажил тарж ирээд олимпийн тойм үзэх санаатай ройдоо хэдэн суваг эргүүлэх юм. Зарим ТВ-ийн спортын тоймч нэртэй боловч, тайлбарлаж байгаа спортынхоо талаар ойлголт ч үгүй нөхдүүд (мэдээж бүгдээрээ биш), буруу зөрүү сонссоноо муруй хазгай тайлбарлахыг сонсоод бүр ой гутчих юм. Украйны хоккейн шигшээ багийн  дасгалжуулагч алдарт Уугар Крутоов гэх мэтчилэн мэдэмхийрэхийг сонсоод өмнөөс нь яс хавталзах шиг. Мэдэхгүй бол мэдэмхийрэхийн хэрэг юу л байдаг байна даа. Интернетээс авсан, уншсан мэдээллээ дамжуулж байгаагаа л хэлбэл барав.

Тэр ч бас яахав. Олимпийг далимдуулаад зарим нь мөнгө хийж, зарим нь хуулийг ч завхруулах юм. NTV телевизээр тойм үзэх санаатай хэсэг суутал “АЛТАН ТҮРҮҮ” –гийн реклам залхтал явах ажээ. Бүр минут тутам, АЛТАН ТҮРҮҮ нүдний өмнүүр жирэлзэж байна. Үгүй ингэхэд АЛТАН ТҮРҮҮ чинь архи биз дээ. Архийг сурталчлахыг хуулиар хориглодог биз дээ. Харин NTV -ийнхэн, албан ёсны түнш АЛТАН ТҮРҮҮ гээд л аваад байх юм. Минут тутамд реклам цацуулна гэдэг чинь цагт 60 удаа рекламдана гэсэн үг. Өглөөжин, оройжин минутын зайтайгаар рекламаар бөмбөгдөнө. Сүүлдээ ч нөлөөнд нь орж, олимп үзэх биш, одоо хэдэн секундын дараа реклам гарах бол гээд рекламаа хүлээгээд суучихдаг юм байна. Архинд дуртай, хамааралтай болчихсон бол ч бушуухан гараад л АЛТАНТҮРҮҮ брэндийг дээжилмээр болдог юм билээ.

24-р кадрын эффект гээд яригдаад байдаг юм. Одоо ТВ-ээр гараад байгаа кино дүрснүүд чинь минутанд 24 кадр гардаг юм уу даа. Үүнийг хүний нүд харж амждаггүй учраас бүхэлдээ тасралтгүй хөдөлгөөн болж харагддаг юм байна. Үүнийг нь ашиглаад “Кока кола” компани, 25 дахь кадр болгонд кока коланыхаа зургийг оруулчихсан чинь кино үзсэн хүмүүс ам нь учиргүй цангаж ухамсаргүйгээр кола авч уугаад байсан гэдэг домог шиг яриа байдаг. Хэдийгээр кока кола ундааны зураг хүний нүдэнд харагдаагүй ч гэсэн хүний ухамсарт далд байдлаар тэгж нөлөөлдөг гэх юм билээ. Тэгээд л дэлхий нийтээр үүнийг 24 –р кадрын эффект гэж нэрлээд үүнийг сурталчилгаанд ашиглахыг хориглосон гэдэг яриа байдаг. Хүмүүсийг мэдээллийн, рекламны хүчирхийллээс сэргийлэх гэж тэр гэнэ. Харин оросын эмч нарын хувьд өөр жишээг ярьдаг. Энэхүү 24-р кадрын эффектийг ашиглан, хүний ухамсарт хүчээр нөлөөлөх замаар хортой муу зуршлаас нь салгаж болдог гэнэ. Жишээ нь засаршгүй архичин нөхдүүдэд архины хор хохирлын талаар лекц уншиж, эм тариа хийж байхын оронд зүгээр л кино үзүүлээд байдаг гэнэ. Мэдээж 25 дахь кадр дээр нь нөгөө архины эсрэг сурталчилгаагаа хавчуулна. Нөгөө хэдэн архаг архичингууд нь бараг л Ну погоди! –гоо үзэж байгаад л архинаас гараад байдаг юм байх.

Манай ТВ-үүд харин минут тутамд архины зураг үзүүлээд байхаар яг л иймэрхүү байдлаар нөлөөлж байгаа. Хэрэв би архинд дуртай байсан бол гарч архи уухгүй байж тэсмээргүй болж байна билээ. Архинд нэг их дурлаад шунаад байдаггүй ч гэсэн, архи уучихсан байх үеийн “сайхан” дурсамжууд хөврөөд л. Архи уумаар санагдсан ч заавал АЛТАНТҮРҮҮ л уумаар санагдах байсан байх. Архи согтууруулах ундааг сурталчлахгүй байх талаарх хуулийн заалтыг тоодоггүй юм гэхэд ядаж намайг ингэж хүчирхийлж байгаагийнхаа төлөө АЛТАНТҮРҮҮ нь ч тэр, NTV нь ч тэр ямар ч хариуцлага хүлээхгүй бололтой. Одоо тэгэхээр яах вэ? Бүгдээрээ л АЛТАНТҮРҮҮНД орж амарсайхандаа жаргадаг байх даа.

Эсвэл NTV телевизийн, телевизийн нэвтрүүлэг цацах сувгийн эрхийг хаах, ядахдаа олсон бүх орлогыг нь хурааж аваад дээрээс нь хууль зөрчсөн үйлдэл болгоных нь тоогоор (16 хоног олмип дамжуулсан, өдөрт дор хаяж 2 цагийн нэвтрүүлэг, өглөө нь тэрнийгээ давтана гэвэл 16*2*60) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 нугалсан төлбөр торгууль тавих. Архиа хууль бусаар сурталчлуулсан Алтантүрүүгийнхэнд мөн тийм хэмжээний торгууль ноогдуулах. Хууль зөрчөөд байхад хянаж харж чадаагүй МХЕГ-ийн байцаагчид ажлын хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй боловч хууль зөрчөөд байгаа үйлдлийг зориуд эс мэдэж, нүд чихээ бөглөн байгаа УИХ-ын эрхэм гишүүдэд энэхүү эс үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэж, хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг (тэд хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр цалинждаг, түүнийгээ байн байн нэмж байдаг гэнэ билээ) 50 нугалсантай тэнцэх хэмжээгээр торгох, эсвэл УИХ-ын гишүүнээс эргүүлэх татах хүртэл арга хэмжээг авч болох юм даа.

One Response to “ЯДАРГААТАЙ “АЛТАН ТҮРҮҮ””

  1. huder said

    ok

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: