Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for March, 2010

МИНИЙ БИЧИГ

Posted by bolod on March 31, 2010

Бяцхан охин зураг зурах дуртай. Зав л гарвал цаас харандаа зодолдуулна. Заримдаа захиа бичиж байна хэмээн сараачна. Нэг ч үсэг мэдэхгүй ч гэсэн өөрийнхөө бичсэн захиаг өөрөө уншиж дуудаж өгнө. Томчууд, үсэг мэдэхээс гадна, чиний бичиг миний бичиг гэж ялгаад байгааг их л гайхна. Нэг өдөр телефон утасны хажууд сараачсан цаас байхыг харжээ. Хэн нэг нь утасны дугаар тэмдэглэх гээд бал нь гарахгүй сараачсан байж. Охин түүнийг харангуутаа: Read the rest of this entry »

Advertisements

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ТВ ХОР

Posted by bolod on March 30, 2010

Өнгөрсөн хагас сайны (3 сарын 27-ны) өглөөгүүр, өглөөгүүр ч гэж дээ бага үдэд, ТВ эргүүлж суутал зарим ТВ-үүдээр яг адил нэвтрүүлгийг нэгэн зэрэг нэвтрүүлж байх юм. Энэ ямар чухал үйл явдал болж одов гээд хартал Оюутолгойн логотой байна. Би бүтэн үзээгүй, төгсгөлөөс нь хараад төрсөн сэтгэгдэл гэвэл:

Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: | 4 Comments »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ – 3

Posted by bolod on March 29, 2010

Үргэлжлэл

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлджээ. 20 жилийн өмнө юу болж өнгөрсөн болохыг эндээс харж болно.  

  • 1990.4.06. Сүсэгтэн иргэдийн санал хүсэлтийг харгалзан, Архангай аймгийн төв Цэцэрлэг хот дахь Сундуй хувилгааны хийд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Шанх (Баруун хүрээ)-ын хийдийг Буддын шажны хурал мөргөлийн ажиллагаа явуулахад ашиглахыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор зөвшөөрсөн байна.
  • 1990.4.06. Социалист уралдааны талаар урьд гарсан эрх зүйн актуудыг эдийн засгийн шинэчлэлийн шаардлагад нийцүүлэн хянан цэгцэлж байгаатай холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн зарим тогтоол шийдвэрийг хүчингүй болгосонд тооцсон тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 143 дугаар тогтоол гарав. Read the rest of this entry »

Posted in 1990 он | Leave a Comment »

ЯЛГАВАРТАЙ ХАЙР

Posted by bolod on March 25, 2010

Дөнгөж хэлд орж байгаа ач охиноо өвөө нь их л эрхлүүлнэ. Охиноо элдэвлэх тусам улам эгдүү нь хүрнэ. Өвөө нь ач охиноосоо асууж байна:

– Миний охин аавдаа хайртай юу?

– Хайтай (хайртай)

– Миний охин өвөөдөө хайртай юу?

– Хайтай

– Миний охин аавдаа ямар “хайтай” вэ? (Өвөө нь бас эрхэлж хэлээ хазаж эхэлж байна) Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ХОЁР ЖИЛ

Posted by bolod on March 24, 2010

Би блог хөтөлж эхлээд “аль хэдийн” хоёр жил өнгөрсөн байна. Уг нь жил болгон тайлангаа тавьж, “аудит” хийлгэх хүсэл байхгүй л байна л даа. Хэн нэг хүний шахалт дарамтгүйгээр өөрөө өөрийнхөө хүссэнээр чөлөөтэй байх гэж блог нээсэн сэн. Гэтэл блогийн маань зочид хоёр жилийн ой болж байгааг сануулаад, тайлан нэхээд зүгээр суулгадаггүй. Нодлин жил блог хөтөлж эхэлсэн шалтгаанаа учирлаж, нэг юм сарааччихсан чинь энэ жил бас хоёр жилийнхээ ойн тайланг тавих хүлээлтийг олон хүнд бий болгосон юм шиг байна. Яая гэхэв, үйлийн үр. Нодлин тэгж илүү хөдөлгөөн хийгээгүй бол хэн ч надаас тайлан нэхэхгүй л байсан. Уг нь би хэнд ч тайлан тавих үүрэггүй. Гэхдээ үүнийг бас ч буруу гэж бодохгүй байна. Миний юу хэлэх гээд байгааг хүмүүс ойлгож байгаа гэж найдъя. Би өөрийн бодож байгаагаа гаргаж хэлж чадахгүй байна. Хөдөөгийн малчин залуу шиг нараар баримжаалан амьдарч, өдөр хоногуудыг долоо долоо хоногоор ээлжлэн үдсээр нэг л мэдэхэд дахиад нэг жил өнгөрчихөж. Өнгөрсөн нэг жилд би юу хийж бүтээсэн билээ гэж эргэцүүлж, дүгнэж сурах нь яагаад буруу гэж. Түүнтэй адилхан блогийнхоо талаар ч дүгнэж болох буюу. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 11 Comments »

ХОЁР ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

Posted by bolod on March 24, 2010

Миний блогийн зочин Амур ийм шүлэг бичиж явуулжээ. Блогтоо тавьж байсан бичлэгүүдээс минь ишлэн хэлхээд намайг ингэж тодорхойлсон байна. Би ийм л этгээд бололтой.

Номын худалдаачин, Улаан хэрүүлч
Лавлаа даш би
Ардчилагч ч биш эх орон ч биш
Баабар шиг гайд дайруулж,
Боловсролын тэргүүний ажилтан болоогүй
Самуунд оролцсон хам хэрэгтэн. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 2 Comments »

ЯДАР

Posted by bolod on March 23, 2010

Охин тоглоомоороо тоглож тоглож дуусахад үед ээж нь охиндоо хандан:

– Миний охин тоглоомоо сайхан хураагаарай гэжээ. Охин хариуд нь: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ДАН ТООЛОЛТ ХИЙХ

Posted by bolod on March 23, 2010

SPSS програмыг хэрэглэх нь. Цуврал -5

Аливаа судалгааны мэдээллийг компьютерт оруулж, хувьсагчийг тодорхойлсноор өгөгдлийн бааз маань боловсруулахад бэлэн болдог. Судалгааны дүнг нэгтгэж, тоолж эцсийн үр дүнг үзэх нь социологич хүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулсан мөч байдаг гэж ахмад социологичид дурсах нь бий. Үүнийг удаан хугацааны сурталчилгааны кампанит ажлын дараагаар сонгуулийн эцсийн үр дүнг үзэхээр хүлээн суугаа улстөрчидтэй зүйрлэж болох юм. Тиймээс энэ удаагийн залуу судлаачдад хүргэх зөвлөгөө маань сонирхолтой гэхээсээ илүүтэйгээр эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж найдна.   Read the rest of this entry »

Posted in SPSS | Tagged: | 5 Comments »

МИНИЙ ГОЛ

Posted by bolod on March 22, 2010

 Дэлхийн усны өдөрт зориулав.

Намайг ухаан орохоос өмнө л манайх Шадивлан зусланд гардаг байлаа. Одоо миний бүүр түүрхэн санадаг зүйл бол, тэр үед Шадивлан зусланд “гол” урсдаг байсан юм. Багачуулын хувьд л аварга том гол шиг санагддаг байсан болохоос, үнэндээ бол бяцхан горхи л байсан байх л даа. Гэхдээ л тэр голын цаана гарна гэдэг бидний хувьд шинэ ертөнцөд хөл тавихтай дүйцэхүйц үйл явдал байсан юм. Ус авдаг булаг маань тэр голын цаана байх. Томчууд “гол” –ын цаана гарч ус дамнан ирнэ. Булаг, хусан төгөл дунд байна. Цаашаа залган их ой  үргэлжлэх бөгөөд бидний хувьд хүршгүй өндөр уул сүндэрлэнэ. Тийм үзэсгэлэнт байгаль, шинэ ертөнц ердөө хэдхэн алхамын цаана байх боловч бидний хувьд тэр “аварга том” голын цаана гарч яахан чадах билээ. Томчуудыг дагаж гоншигонож үзэх боловч гутал хувцсаа норгочихно гэдэг юм уу, эсвэл ус аваад эргэхдээ илүү ачаа болно гэж тээршаадаг байсан юм уу, барагтай л дагуулж явахгүй. Голын нөгөө эрэг дээр гарах завшаан тун ч цөөхөн тохиодог байсан санагдана. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 2 Comments »

ПАРТИЗАНУУД ХИЙГЭЭД ТЕХНОКРАТУУД

Posted by bolod on March 20, 2010

Энэхүү нийтлэлийг блог дээрээ тавьж өгөөч гэж зохиогч нь өөрөө хүссэний дагуу та бүхэнд хүргэж байна.

 

Улс төрийн амьдрал оргилж, буцалдаг хавар цаг айсуй. Хувьсгал хийхээр хорхойсогчдийн хүсэн хүлээдэг цаг. Хавар хэдийгээр амьтай бүхэн сэргэж, өсөж төлждөг сайхан цаг ч малчин монголчуудын хувьд магадгүй амьдралын мөн чанарын тухай өөрийнхөө амьдралын тухай эргэж нэг боддог үе нь байх. Хавар цаг дулаардаг, цагаан сараар хамаг байдгаа гөвсөн олонхийн хувьд амьдрал тарчиг болдог нь дайран дээр давс нэмдэг ч гэж зарим нь ярьдаг.

Ямартай ч хаврын синдром гэж хувь хүний түвшинд ч тэр улс гэрийн түвшинд ч тэр байдаг үзэгдэл гэдэг нь хэн бүхэнд илэрхий зүйл. Сүүлийн 20 жил бараг жил алгасалгүй тохиож буй тул хүн бүхэн мэдэж буй биз. Манайхаас өөр газарт заавал хавар гээд байдаггүйг бодоход энэ бас тийм ч түгээмэл үзэгдэл биш байх. Зөвхөн монголын минь онцлог ч байж магадгүй юм. Read the rest of this entry »

Posted in ОНОЧНОМ ӨГҮҮЛЭЛ | Leave a Comment »