Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ДАН ТООЛОЛТ ХИЙХ

Posted by bolod on March 23, 2010

SPSS програмыг хэрэглэх нь. Цуврал -5

Аливаа судалгааны мэдээллийг компьютерт оруулж, хувьсагчийг тодорхойлсноор өгөгдлийн бааз маань боловсруулахад бэлэн болдог. Судалгааны дүнг нэгтгэж, тоолж эцсийн үр дүнг үзэх нь социологич хүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулсан мөч байдаг гэж ахмад социологичид дурсах нь бий. Үүнийг удаан хугацааны сурталчилгааны кампанит ажлын дараагаар сонгуулийн эцсийн үр дүнг үзэхээр хүлээн суугаа улстөрчидтэй зүйрлэж болох юм. Тиймээс энэ удаагийн залуу судлаачдад хүргэх зөвлөгөө маань сонирхолтой гэхээсээ илүүтэйгээр эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж найдна.  

            Судалгааны мэдээллийг боловсруулахад ашиглах олон янзын арга бий. Гэхдээ мэдээллийг боловсруулахад статистик аргууд түлхүү ашиглагддаг. Судалгааны мэдээллийг боловсруулах статистик аргуудыг түвшингээр нь дескриптив статистик ба инференшэл статистик гэж хоёр хувааж үздэг. Дескриптив статистик нь хувьсагч буюу шинж тэмдгийн тархалтын хууль, зүй тогтлыг гадаад хэлбэр, харагдах байдал талаас нь голлон судалдаг бол инференшэл статистик нь илүү шинжилгээний түвшний статистик аргуудыг багтаадаг, дотоод мөн чанар, зүй тогтлыг илрүүлэхэд чиглэдэг байна. Иймээс дескриптив статистикийг анхдагч статистик боловсруулалт, инференшэл статистикийг гүнзгийрүүлсэн боловсруулалт буюу ахисан түвшний статистик шинжилгээ гэж ойлгож болно.

SPSS програмыг ашиглан судалгааны дүнг боловсруулахад Analyze, Graphs, Transform командын цэс хамгийн өргөн ашиглагддаг. Үүнээс Analyze цэсэд байх командууд нь боловсруулалтын шууд үр дүнг өгнө. Ямар нэгэн боловсруулалт хийх гэж байгаа бол та Analyze цэсэд ороход л болно. Analyze цэсэд корреляцийн ба регрессийн шинжилгээ, хүчин зүйлийн хийгээд дисперсийн шинжилгээ, кластер болон загварчлах аргууд тус тусдаа бие даасан командаар биелэгдэхүйцээр зохион байгуулагдсан байдаг. SPSS програм нь тухайлан нийгмийн ухааны судалгаа шинжилгээг хийхэд зориулагдсан, ашиглахад хялбар програм бөгөөд таны өгсөн ямарваа даалгаврын үр дүнг шууд гаргаж өгнө. Харин таны өөрийн тань суурь мэдлэг хүрэлцээтэй биш бол ямар учиртай даалгавар өгөөд ямар үр дүнд хүрснээ тайлж уншиж чадахгүй буруу дүгнэлт хийх аюул бий. Тиймээс SPSS програмтай ажиллаж суралцах гэж байгаа эхлэн суралцагчид, бага зэрэг статистик, бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.  

 Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive statistics командыг ашиглана. Энэхүү үйлдлийг доорх дарааллаар гүйцэтгэдэг.

  • Analyze (цэсээс) Descriptive statistics Frequencies…

командыг сонгон авснаар Frequencies гэсэн харилцах цонх нээгддэг.

  • Зүүн талын дэлгэц дэх бүх хувьсагчийн жагсаалтаас та, өөрийн боловсруулах гэж зорьж буй variable буюу хувьсагчаа сонгон авч голын сумтай товчны тусламжаар баруун талын дэлгэцэнд шилжүүлнэ. Нэг юм уу хэд хэдэн хувьсагчийг зэрэг сонгож болно.
  • Charts товчийг дарвал (Statistics товчийг дарж гүйцэтгэх үйлдлүүдийн дараалал үндсэндээ адилхан) Frequencies: Charts гэсэн харилцах цонх нээгдэнэ. Энэ цонхонд орсноор ойр зуур өргөн хэрэглэгддэг графикийн төрлөөс сонгон алийг нь зуруулах гэж байгаагаа зааж болохын зэрэгцээ у тэнхлэгт давтамж (frecuencies) болон хувь (persentages) хоёрын алийг дүрслэхээ сонгох боломжтой.

 

  • График, диаграмын аль нэгийг сонгоод Continue товчийг дарснаар эргэн Frequencies цонхонд шилжинэ. Frequencies харилцах цонхны OK товчийг дарснаар энэхүү дан тоололт хийх үйлдэл дуусна.

Дээрх үйлдлүүдийг гүйцэтгэж дуусахад, боловсруулалтын үр дүн маань шинэ Output цонхонд гарч ирдэг.

 

Аливаа боловсруулалтын үр дүн толгой буюу гарчгаар (Title) эхэлж, дараагаар нь тухайн боловсруулалтын үр дүнгүүд байрласан байна. Тухайлбал Analyze®Descriptive Statistics®Frequencies командаар дан тоололт хийхэд гарчгийн араас статистик үзүүлэлтүүд бүхий Statistics хүснэгт, Frequency table буюу давтамжийн хүснэгт, хэрэв график байгуулахаар сонгосон бол хамгийн сүүлд график гэхчлэн дарааллаар гарч ирнэ. Бидний сонгон авсан жишээнд респондентуудын нас гэсэн хувьсагчийг сонгосон байгаа бөгөөд энэ нь нээлттэй байдлаар авч 0-ээс 100 хүртэлх настай хүмүүс оролцсон задгай мэдээллийн тоололт ажээ. Энэхүү задгай дүнг шууд ашиглаж тайлан дүгнэлт бичих, дараагийн шатны боловсруулалтад ашиглах нь тохиромж муутай юм. Тиймээс задгай мэдээллийг эмхэлж нэгтгэхдээ бүлэглэж шинээр кодлох шаардлага тулгардаг.

5 Responses to “ДАН ТООЛОЛТ ХИЙХ”

  1. zorigtsoc said

    энийг ч ойлгох гэж их зовсон доо

    • bolod said

      Уучлаарай, Зоригоо. Энийг ойлгуулж чадахгүй чамайг удаан зовоосонд. Би муу багш юм.

  2. amar said

    Тун ойлгомжтой.
    Тайлж уншиж чадахгүй байх тухай дээр хэллээ. Тиймээс гарсан дүнгээ хэрхэн унших тухай нэмж бичвэл зүгээр байх. Дээрх жишээн дээр ашиглагдахгүй ч хуримтлагдсан хувийг эрэмбийн шкалын үед хэрэглэдэг ч гэдгийн муу, тийм ийм зүйлийн нийлбэр ч гэдгийн муу нэмэлт тайлбар байвал бүүр зүгээр байна.

    • bolod said

      Тийм байна. Хичээе. Гэхдээ нэгбүрчлэн тайлбарлаад байхаар урагшаа явж өгдөггүй зовлон бий.

  3. boliskhan said

    өөө баярлалаа
    хэрэгтэй байсан да

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: