Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОЁР ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

Posted by bolod on March 24, 2010

Миний блогийн зочин Амур ийм шүлэг бичиж явуулжээ. Блогтоо тавьж байсан бичлэгүүдээс минь ишлэн хэлхээд намайг ингэж тодорхойлсон байна. Би ийм л этгээд бололтой.

Номын худалдаачин, Улаан хэрүүлч
Лавлаа даш би
Ардчилагч ч биш эх орон ч биш
Баабар шиг гайд дайруулж,
Боловсролын тэргүүний ажилтан болоогүй
Самуунд оролцсон хам хэрэгтэн.

Харин
Эрх зүйгүй, гэмт хэргийн нийгэмд амьдардаг
Нүгэл хураасан 2 цэхэртэй /Sorry/
Р. Чойномын шүлэг, А. Н Рыбаковын зохиолуудыг уншдаг,
Хагас сайны өглөө Ц. Мөнхтөрийг сонсонгоо
32 хуудастай зузаан номны бөөс түүсэншигээ суудаг. 
Тиймдээ ч
UBS2 мэтийн ТВ тоож үздэггүй би
Ард Аюушийн талбай амь орж байх үеэс
Дөрвөлжин бурам долоосоор
Сонин тарааж, сүүдэр ший дарсаар
Сул асгасан сувд шиг хямралын эсрэг тэмцэлд  
Архины сурталчилгааг эсэргүүцэн
Муусайн алимнуудтай хамт
Зодоонд шаал нэмэр гэхчээр
Огцор, огцор хэмээн
Орилж явсан хүн.

Нэг жилийн өмнө
Сандалхааны муужруулсан замаар
Ногоон Орхоныг зорингоо
Хуурай ах Судлаач Д. Ганхуягтай
ОУ-н ярианы “Сайн уу?” карт ашиглан ярьж явахдаа
Ах нам таны сонсож байж магад хэмээн сануулчаад
Алтанбулаг хэний нутаг вэ? гэж
Тэрслүү логикт, Ногоон Ерөнхийлөгч асуухад
Дуугүй бай гэж Нямкадуулсан,
Ядаргаатай Алтантүрүү хэлсэн юм байна лээ ш дээ гэхэд
Тэрээр
Лаа асааж, гар чийдэн тусгасан
Америк сургуулийг хаая  гэтлээ
Өөрчлөгдсөн Монголчууд
Хэсэг Time out  авч
SPSS ашиглан гаргасан прогноздээрээ үндэслэж,
Ирээдүй нь тодорхойгүй оюутны талбай дээр
Эрүүл мэндийн даатгал хаачив,
Эсвэл бид намд элсмээр байна гээд
Дахиад л зөвшөөрөлгүй жагсаал хийж бөөн юм болсон ш дээ гм
2007 оны улс төрийн нөхцөл байдлын талаар
Дуусдаггүй яриагаа өрнүүлэн явлаа хэмээн
Ахмадын золбоо багийнхантайгаа дартс тоглонгоо ярьж байх яг тэр агшинд
Бодлогын судлаач Ч. Тамир
Аймхай намайг цочоон флэйш дискны вирус байна уу? гэснээс болж
Бид 7 сарын 1-ны өдөр шиг бужигналдсанд
Бачимдсан би
Боловсролын салбар мухардаж,
Их дээд сургууль өрсөлдөх чадваргүй болж байгаа үед
Курсын ажил, сургалтын чухал хэсэг болох нь сэдвээр
Хуулийн цоорхойг ашиглаад
Баяр шиг бултаад, ногоон амлалт өгөлгүйгээр
Бүхнийг хүүхдийн төлөө уриан дор 
Олимп хийгээд олимпиадад оролцоодох гэсэн болохоос
Ажлын дараа
Миний мэдэх хийгээд мэдэхгүй юм асуугаадах гээ юу?
Наад үгээ Алтайгийн 25-р гараад байсан Цэрэнжаваас л асуу
Тэр сэтгүүлч хүн
Уншихыг хориглоно гэсэн байж
Чамд өгье гээд байсан биз дээ
Би өөр хүн шүү
Би бол вальютийн ченж гэж хэлчээж
Гоморхсон би гэртээ харилаа.

2 Responses to “ХОЁР ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ”

  1. zorigtsoc said

    Пүүх бүх бичлэгээр чэнэ таныг дүгнэж хэлж…

  2. amar said

    Яг ч тодорхойлолт биш л дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: