Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТВ ХОР

Posted by bolod on March 30, 2010

Өнгөрсөн хагас сайны (3 сарын 27-ны) өглөөгүүр, өглөөгүүр ч гэж дээ бага үдэд, ТВ эргүүлж суутал зарим ТВ-үүдээр яг адил нэвтрүүлгийг нэгэн зэрэг нэвтрүүлж байх юм. Энэ ямар чухал үйл явдал болж одов гээд хартал Оюутолгойн логотой байна. Би бүтэн үзээгүй, төгсгөлөөс нь хараад төрсөн сэтгэгдэл гэвэл:

  1. Оюутолгой төслийн ТЭЗҮ батлагдсантай холбоотойгоор, ТВ-ээр бөмбөгдөлт эхэлж байгаа бололтой. Одоо олон нийтийн тархийг угааж, индүүдэж, бөмбөгдөж, нийгмийн сэтгэл зүйг наашруулах зорилт нэн тэргүүнд тулгамдаж байгаа юм байна.
  2. Миний лавтай харснаар UBS, TV5, C1 телевизүүд энэ нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулсан. UBS-ийн 2-р суваг, TV5-ын 2-р сувгууд зэрэг дамжуулсан нь бараг гарцаагүй. Өөр ямар сувгаар дамжуулсныг хэлж мэдэхгүй юм. Манай ТВ-үүд хороор Оюутолгойн төслийг дэмжиж сурталчлахаар шийджээ.
  3. Оюутолгойгоос иймэрхүү олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажилд цаашид улам их мөнгө зарцуулах бололтой юм байна. Дор хаяж 5-6 ТВ-ээр зэрэг бөмбөгдөхийн тулд овоо их мөнгө зарцуулах нь ойлгомжтой. Юуны тулд ийм их мөнгө зарцуулах вэ? Асар том эрх ашгийн төлөө л ийм их мөнгө зарцуулж таараа.
  4. Хальт дуулснаар бол Оюутолгойн ажилчидтай уулзаж байгаа, Оюутолгойн ажил байдалтай танилцаж байгаа сэтгүүлчдийн дунд 10-аад ТВ-ээс төлөөлөл байгаа юм байна. ТВ-ээр зогсохгүй радио, FM радиогоос, сонин хэвлэлээс, интернет сайтуудаас ч төлөөлөл байгаа ажээ. Өөрөөр хэлбэл манай хэвлэл мэдээллийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ төлөөлөгчөө илгээж, Оюутолгой төслийг магтан дуулахаар бэлдэж байгаа юм байна. ТВ-үүд ээлжлэн гоцолж, FM-үүд ард нь хоолой хийж, сонин хэвлэлүүд түрэн шуранхайлж, вэб сайтууд яруу тунгалаг үлээвэр найралын үүргийг гүйцэтгэх юм байна. Бүхэлдээ Монголын хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн ХООРЫН чуулга нэгэн амьсгаагаар Оюутолгой төслийн магтууг хангинуулах нь.

Хагас бүтэн сайн өдөрт үзэл суртлын бөмбөгдөлт, захиалгат нэвтрүүлгүүд явдагт бараг дасах шинжтэй. ТЭД байлдаанаа ТВ-ээр үргэлжлүүлж, олон нийтээс дэмжлэг авах гэж оролдох аж. Зүгээр байхад олон нийтийг энэхүү дайндаа татан оролцуулж уриалан дуудах аж. Гэвч, мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа арга нь нэг л хүч түрсэн, ядмагхан шинжтэй юм. Мэдээллийн нэг талын урсгал давамгайлсан иймэрхүү хэлбэрийн сурталчилгаа нь түр зуурын үйлчилгээтэй байх нь дийлэнх.

4 Responses to “ТВ ХОР”

  1. amar said

    тархи угааж байгаан байлгүй дээ.

  2. amar said

    харин л дээ

  3. Цоож said

    Андуураагүй бол 67 сэтгүүлч алс холын газрыг зорьсон гэнэ лээ.
    Тэдний нэг нь сонин дээрээ “биднийг худалдагдсан гэж үлдсэн хэдээс маань бичсэн байна лээ, бүхэл бүтэн 70 гаруй сэтгүүлч юу гэж бүгд худалдагдах вэ дээ” гэж бичсэн байсан …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: