Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for April, 2010

ХҮҮХДИЙН ЯРИА

Posted by bolod on April 30, 2010

Дараах хүүхдийн яриаг Арсун бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

– Ааваа, хоюулаа зурагтаа хагалаад үзэх үү?
– Яахнуу
– Дотроос нь хүн гарч ирж магадгүй.

***
Онигоо ярьж дуусахад:
Ааваа, тэр донгосыг чинь иддэггүй тиймээ.
Read the rest of this entry »

Advertisements

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

СОЛОНГОС СЕРИАЛУУД БАЯРТАЙ

Posted by bolod on April 29, 2010

Одоо телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм. Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг юм уу даа. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Монголоор дүүрэн зовлон, уур бухимдал, асуудал бэрхшээл байхад дээрээс нь солонгос авгай нарын хэрүүлийг сонсгож дарамтлах юм. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 8 Comments »

АЙЛЫН ААВ

Posted by bolod on April 28, 2010

Амралтын өдөр аав нь диван дээр хэвчихсэн зурагтын суваг эргүүлээд л, хэлд орж ядаж яваа охин дэргэд нь тоглоод л бужигнуулж шуугиулж байлаа. Хонх дуугарахтай зэрэгцэн үүд рүү гүйсэн охин, эргэн аав руугаа гүйж ирээд: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

НАМ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?

Posted by bolod on April 27, 2010

2010 оны 3 сарын эхээр МАХН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарган Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ч.Сайханбаяр болон, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баярт нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээ цацагдав. Энэ мэдээний талаар эргэцүүлэн бодож үзвэл Монгол орны засаглалын хямралын үндсэн асуултад хариулт олж болмоор санагдана.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон иргэдийн хурлын дарга нар хоёул МАХН -ын гишүүд. Бараг л “томилогдсоноосоо” хойш л хоорондоо толхилцсон гэж хэлж болно.  Нэг талаас нь харвал МАХН, ажил хийдэггүй, хариуцлагагүй, албан тушаал булаацалдаж, талцаж муудалцсан гишүүддээ хариуцлага тооцсон, цаашид ийнхүү хариуцлага тооцох их ажил эхэлж байгаа юм байна гэж дүгнэж болохоор. Овоодоо муу МАХН, энэ даварсан хурган дарга нарыг ингэх цаг нь болсон. Одоо л МАХН намын гишүүдтэйгээ хариуцлага тооцож, чанд хатуу нам болох гэж байна. Шударга бус зүйлтэй тэмцэж, бузрыг зайлуулж, буяныг хураах нь. Цөвүүн цаг төгсгөл болж шинэ сайн цаг ирж байгаа нь энэ гэж үү? Гэхдээ ингэж дүгнэх нь, Засаг дарга нарыг намаас томилж байгааг, тэрчлэн ИТХ-ын даргыг намаас томилж байгааг зөвтгөсөн хэрэг болно. Нөгөө талаас нь харвал иргэдийн сонголтод Нам бүдүүлгээр халдаж байгаа гэж хэлж болно. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | Tagged: , | 1 Comment »

ХЭЦҮҮ НЭРТ

Posted by bolod on April 26, 2010

Дараах хүүхдийн яриаг Ц.Гончиг надад бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

Дүү нь цэцэрлэгтээ концертонд орж, “Миний хэнз хурга” гэдэг шүлгийг унших болжээ.

Миний хэнз хурга ААВ халзан зурвастай
Мянган хонины дундаас би хармагц таньдаг… гээд л уншиж,

Багш нь, чи магнай халзан зурвастай гэж уншаач гэсэн чинь за гэсэн мөртлөө ахиад л аав халзан зурвастай гээд байж гэнэ. Багш нь бүр аргаа бараад: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ХАНЫН ЗУРАГ

Posted by bolod on April 26, 2010

Дараах хүүхдийн яриаг Ч.Тамир бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмэрлэлээ.

Хананд өлгөөтэй зураг нэг тийшээ яльгүй хазайчихсан байж гэнэ. 5 настай Энгүүн хүү түүнийг хармагцаа яачихсан байгааг нь хэлэх гээд үг нь олдсонгүй, тэгээд: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ИХ ХААЛГАНЫ ДОМОГ

Posted by bolod on April 26, 2010

1980-аад оны дундуур хөлбөмбөгийн дүрмэнд нэгэн өөрчлөлт оруулах тухай яриа гарч нэг хэсэг шуугиж билээ. Шалтгаан нь их энгийн. Хөлбөмбөгийн тэмцээн бүхэл бүтэн 90 минут үргэлжлэх боловч заримдаа нэг ч гоал орохгүй үзэгчдийг чилээж байна гэж үзжээ. Уран гоё, олон сайхан гоал үзэх гэсэн үзэгчдийн хүсэл хэрэгцээг хангах ямар боломж байж болох вэ? Хөлбөмбөгийн хаалгыг томруулах. Хөлбөмбөгийн хаалганы стандарт хэмжээ өргөөшөө 7 м 32 см, өндрөөшөө 2 м 44 см. Хэрэв үүнийг өргөөш нь ядаж 1 м, өндрөөш нь 50 см нэмчихвэл хаалганд орох гоолын тоо эрс нэмэгдэж бараг л хоккейноос олон гоал ороод л үзэгчид шуугиад л алгаа ташаад л хөлбөмбөг чухам л сэргэн мандах ухааны юм ярьж зарим нь сурталдаж байлаа. Read the rest of this entry »

Posted in СПОРТ, УЛС ТӨР | Tagged: | 1 Comment »

ХАРИЛЦАН ЯРИА

Posted by bolod on April 22, 2010

Хүү бяцхан дүрсгүйтээд аавдаа зэмлүүлжээ. Аав нь боломжийг ашиглан ажилдаа явахаасаа өмнө хүүдээ баахан даалгавар өгч гэнэ.

– Ороо хураагаарай, за юу?

– За!

– Эмээгийнхээ үгэнд орно шүү, за юу?

– За!

– Орой ирэхэд тоглоомнуудаа хураасан байгаарай, за юу?

– За! Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ӨЛСӨӨД БАЙНА УУ? ТЭГВЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛА

Posted by bolod on April 21, 2010

Өлсгөлөн зарлагсдыг хүчлэн тарааж, албадан эмчилгээнд оруулж гэнэ. Монгол иргэдийн амь нас эрүүл мэнд бат найдвартай гарт байгаа юм байна. Манай Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ард нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах энхийн манаандаа үнэнч байна. Хэн ч үхэхгүй байх нөхцөл бүрэн хангагджээ. Гэтэл статистикийн мэдээгээр ард түмний 36 % нь ядууралд нэрвэгдсэн гэх тоог танилцуулах аж. Тураалд орсон, хүнс тэжээлийн дутагдалд орсон хүн ардын эзлэх жин нэмэгдэж байна. Ядуурал гүнзгийрч байна. Атрын III аяны буянаар нийт улс орны хэрэгцээт буудайны 80 хувийг хангана гэх боловч, хүнсний ногооны хэрэгцээг 100% хангах ургац хураасан гэх боловч, малын тоо 40 сая хол гарч, хонин толгойд шилжүүлснээр 60 сая шахаж байгаа гэж мэдэгдэх боловч ард түмэн өлссөөр.  Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 2 Comments »

ХАНАА ШИЙРЛЭХ ГАЗАР?

Posted by bolod on April 21, 2010

“Монгол хүн ханаа шийрлэх газаргүй боллоо” гэсэн зурагт самбарыг та харж байна. Нээрээ хана шийрлэх газаргүй болчихсон юм биш биз?

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Leave a Comment »