Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СПОРТЫН “АМАР” МЭДЭЭ

Posted by bolod on April 3, 2010

МҮОНТВ-ийн спортын мэдээгээр нэгэн ланжгар том спортын тэмцээний талаар мэдээлэв. Их засаг их сургуулийн аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээ нэлээн удаан үргэлжлэн гарлаа. Их засаг их сургууль олон оюутантай, хувийн дээд сургуулиуд дотроо томд орох сургууль. Тэгэхээр тийм том сургуулийн спортын арга хэмжээг үндэсний телевиз нь сурвалжлан мэдээлэхгүй бол болдоггүй л байх. Дараа нь суваг эргүүлж суутал яг энэ тухай мэдээ хэд хэдэн ТВ-ээр урт богино хэмжээтэйгээр гарч байлаа. Шалтгаан нь тус тэмцээний том жижиг, ач холбогдол энэ тэрдээ, тэр байтугай Их засаг их сургуулийн том жижиг болон ер нь Их засаг их сургуульдаа ч байгаа биш. Ердөө л Их засаг их сургууль мөнгөө төлөөд ч юм уу, эсвэл сэтгүүлчдийг гуйгаад уриад сурвалжлуулчихсанд л байгаа аж.

Манай телевизүүдийн спортын нэвтрүүлгийн сурвалжлагчид (ер нь сурвалжлагчид) ямар мэдээллийг дамжуулдаг вэ? “Амар” мэдээллийг дамжуулдаг юм биш биз. Өрөөндөө сууж байгаад л цуглуулчихаж болох зовлон багатай мэдээллийг түүвэрлээд дамжуулчихдаг. Дийлэнх нь олон улсын спортын сониноос, гадны сувгуудаас шууд хуулаад л орчуулаад гаргачихна. Баганх нь дээрх мэт танил нь гуйсан, хэл дуулгасан, эсвэл мөнгөө төлсөн спортын арга хэмжээг оруулна. Тухайн арга хэмжээг үндэсний олон нийт сонирхож байна уу үгүй юу, тухайн спортыг үздэг сонирхдог хүний тоо олон цөөн, олны анхаарлыг татаж чадаж байгаа эсэх нь бараг хамаагүй бололтой.

Их засаг их сургуулийн аварга шалгаруулах тэмцээнтэй харьцуулбал хамаагүй том, тухайлбал Оюутны спортын их наадам үргэлжлэн явагдаж байгаа тухай мэдээг бараг дамжуулсангүй. Монголын оюутны волейболын аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээллийг тэндээс үзэж чадахгүй. Их засаг их сургуулийн тэмцээнтэй харьцуулахын аргагүй Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний мэдээг тэндээс үзнэ гэж хүлээгээд горьдсоны гарз. Тэр байтугай хөл бөмбөгийн аваргуудын лигийн тэмцээний мэдээллийг ч хүлээгээд нэмэргүй. Хаа хойно өнгөрсөн хойно, мэдээлэл хуучирсны дараа мэдээ гэхэд мэдээ биш, тухай гэхэд тухай биш нэг юм уншсан болно. Уг нь тэд чинь хаана сонирхолтой тэмцээн уралдаан болж байна гээд мэдээллийг эрж хайж, хэзээ ямар сонирхолтой агшин болох нь вэ гээд анаж хүлээж отож, сурвалжилж байх ёстой юм биш үү? Үндэсний олон нийт тийм л мэдээллийг хүлээж байдаг. Гэтэл…

Бүхэлдээ спортын сэтгүүлчид нь өөрийн ашиг сонирхлоор, эсвэл өөрийн цаг заваар, өөртөө амар байдлаар мэдээллийг цуглуулж дамжуулдаг юм болов уу даа. Нэртэйгээр нь спортын “АМАР” мэдээ гээд нэрлэчихвэл таарна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: