Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ӨЛСӨӨД БАЙНА УУ? ТЭГВЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛА

Posted by bolod on April 21, 2010

Өлсгөлөн зарлагсдыг хүчлэн тарааж, албадан эмчилгээнд оруулж гэнэ. Монгол иргэдийн амь нас эрүүл мэнд бат найдвартай гарт байгаа юм байна. Манай Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ард нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах энхийн манаандаа үнэнч байна. Хэн ч үхэхгүй байх нөхцөл бүрэн хангагджээ. Гэтэл статистикийн мэдээгээр ард түмний 36 % нь ядууралд нэрвэгдсэн гэх тоог танилцуулах аж. Тураалд орсон, хүнс тэжээлийн дутагдалд орсон хүн ардын эзлэх жин нэмэгдэж байна. Ядуурал гүнзгийрч байна. Атрын III аяны буянаар нийт улс орны хэрэгцээт буудайны 80 хувийг хангана гэх боловч, хүнсний ногооны хэрэгцээг 100% хангах ургац хураасан гэх боловч, малын тоо 40 сая хол гарч, хонин толгойд шилжүүлснээр 60 сая шахаж байгаа гэж мэдэгдэх боловч ард түмэн өлссөөр. 

Хоолоороо гулгих шахсан, хэл нь амандаа багтахгүй тарган эрхэм мэдэгдэж байна. Ядуучууд даанч арчаагүй, ажилгүй байна. Өөрсдөө л арчаагүйдээ ажил хийхгүй, архи ууж, ядуурч өлсөж байгаа гэнэ. Арчаагүйдээ ядруу чадруу амьдарч яваа хэсэг мэдээж бий л байх. Гэхдээ тэднийг нийт ядуусын төлөөлөл болгож, ядуу байгаа болгоны бурууг арчаагүйдээ тэр хэмээн нялзааж, буруутгаж болно гэж үү?

Албан ёсны статистикаас хальж бодит байдал дээр харвал ядуурлын хувь 60 –д дөхнө. Ард түмний дийлэнх нь ядуу байхад, хохь нь, та нар арчаагүйдээ тэр гэж хэлж болох уу? Хэн тэгж хэлж зүрхэлж байна. Чаддаг юм бол одоо гарч ирээд тэгээд хэлээдэх. Ард түмэн арчаагүйдээ биш, эрх баригчид арчаагүйдээ ард түмнээ ядууруулж байгаа гэвэл үнэнд нийцнэ. 60% нь ядуу байнаа гэдэг нь бодлого буруу байгаагийн л үр дүн. Тэрнээс биш ард түмний 60% нь арчаагүй байна гэж байхгүй.

Хичнээн мачийгаад, ажиллаад зүтгээд байхад болохгүй байна шүү дээ. Хонхын Цогтсайханы дуулдаг, Хоёр идэхгүй хоосон хонохгүй, хоног өдрийг өнгөрөөсөн байдал одоо ч үргэлжилж байна. Ажил хийгээд хийгээд мөнцгөрөөрөө зүтгээд зүтгээд, чардайгаад чардайгаад ард түмэн ядуурлаас гарч болохгүй байна. Тэгэхээр ард түмний арчаагүйд биш, улс төрчдийн арчаагүйд л хамаг учир байна.

Одоо ямар гарц байна вэ? Тэртээ тэргүй өлсөж, өлөн зэлмүүн амьдарч байгаагаас хойш, ард нийтээрээ өлсгөлөн зарлавал яасан юм бэ? Нэргүй өлсөж байхаар нэр төртэйгөөр өлсөцгөөе. Ургамлын тосоо грамлаж, түлэх модоо ширхэглэн авч байхаар зүгээр л талбай дээр ирээд хэвтчихье. Өлсвөл өлссөн шиг өлсье. Тэртээ тэргүй тэд нар ямар харсаар байгаад үхүүлэлтэй биш. Албадан эмчилгээндээ явуулбал явуулна л биз. Далимд нь хэд хоног эмнэлэгт хэвтэж биеэ тордуулаад авъя. Сүүлийн 20 жилд эмнэлэгт хэвтэх нь байтугай, чагнуулж ч үзээгүй энэ муу зовлогоо бүрэн үзлэг оношлогоонд оруулаад авъя. Үнэ нь дийлддэггүй эм тариаг үнэ төлбөргүй хийлгэчихье. Хүсээд гуйгаад ч олддоггүй эмч докторуудад үзүүлээд чагнуулаад авъя.

Та өлсөж байна уу? Тэгвэл талбай дээр ирээд өлс. Бүгдээрээ өлсвөл яасан юм бэ?

2 Responses to “ӨЛСӨӨД БАЙНА УУ? ТЭГВЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛА”

  1. zorigtsoc said

    өлсөж үхлээ.. хоолондоо оръё

  2. huder said

    Харин тийм сүүлийн үед хүн арчаагүйдээ ядуу байна гэж яригсад хэт олон байна. Муу хачигнууд чинь Хувалз болчихоод их байгаа юм аа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: