Үргэлжлэл
Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлджээ. 20 жилийн өмнө юу болж өнгөрсөн болохыг эндээс харж болно.
1990.06.01 Бүх нийтээр монгол бичигт суралцах ажлыг зохион байгуулах тухай БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 285 дугаар тогтоол гарав. Уг тогтоолд:
– Монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох бэлтгэлийг хангах
– Бүх нийтээр хос бичигтэн болох асуудлыг зорилтын түвшинд авч үзэх
– Нийт ажигллагчдыг 1990-1995 онд багтаан монгол бичигт сургах арга хэмжээ авах, г.м-ээр бусад олон зүйл арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан байна. Read the rest of this entry »