Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ

Posted by bolod on May 10, 2010

 ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ ЮУ ХӨДӨЛГӨДӨГ ВЭ?

Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” ном монголд орчуулагдаад гарчихжээ. Энд тэнд эшлэгдээд л дурдагдаад л байдаг. Чухам тухай нь л сонсогдоод байхаас биш биетээр нь болитоор нь олж үзсэн нь цөөхөн. Англи, орос хэлээр гарсан зохиолыг нь хараад л сүрдэм энэ ном ашгүй монголоор орчуулагдчихлаа. Айн Рэндийн тухай сонсож, бүтээлүүдийнх нь талаар тухай төдий мэдлэгтэй байсан Монголын уншигчид орчуулагч Ж.Нэргүй бугайн ачаар эх зохиолтой нь танилцах боломжтой болж байна. “Алтан Тариа” –гийн П.Цэнгүүн санаачилж, ивээн тэтгэж энэ номын орчуулгыг хийлгэсэн бөгөөд энэ нь түүний орчуулж хэрэгжүүлсэн олон олон цуврал номын орчуулгын нэг, ээлжит нэгэн бэлэг байлаа.

Рэндтэй он удаан жил хамтран зүтгэсэн, түүний хууль ёсны залгамжлагч Леонард Пейкоффийн өмнөтгөл бүхий хэвлэлийг Монголын уншигчдад хүлээлгэн өглөө. Леонард Пейкофф өмнөтгөлдөө, “Урлаг гэдэг бол “аливаа уран бүтээлчийн метафизик үнэлэлт дүгнэлтийн дагуу бодит байдлыг дахин бүтээхийг хэлнэ” гэж Айн Рэнд үздэг байлаа. Ийм ч учраас аливаа роман угаасаа уран баримал эсвэл симфони хөгжмийн нэг адил ямар нэг тайлбар шаарддаггүй буюу түүнийг хүндэлдэггүй билээ. Энэ бол тайлбараас хол хөндий бие даасан ертөнц бөгөөд түүнд нэвтэрч, ухаж ойлгож, хариу өгөх боломжийг тухайн уншигчид л олгож байдаг. Айн Рэнд өөрийн номондоо ямар нэгэн зааварчилгааны (эсвэл магтаалын) шинжтэй өмнөтгөл бичүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх байсан бөгөөд би ч түүний энэ хүслийг талаар болгохыг зориглохгүйсэн. Харин түүний оронд энэ боломжийг өөрт нь олгох гэж байна” хэмээн бичжээ.

Би ч гэсэн тэр дагуу энэ номын талаар танилцуулмаар байгаа хэдий ч төвдөн, номын тухай өмнөтгөл хийгээд хавтасны үгэн дэх өгүүлбэрүүдээр хязгаарлав.

Дэлхий ертөнцийн хөдөлгүүрийг зогсооно гэж хэлээд зогсоож чадсан хүний тухай гайхалтай түүх.

Асар өргөн цар хүрээ, гайхалтай сэтгэл түгшээм бичлэгээрээ АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ зохиол таны урьд өмнө уншиж байсан ямар ч номтой адилгүй. Энэ бол хүний биеийг хөнөөсөн тухай биш, харин түүний оюун санааг алж устгасан, дахин төрүүлсэн тухай нууцлаг хүүрнэл юм…

Жон Галт гэж хэн бэ?

Эвдэн сүйтгэгч үү, аль эсвэл чөлөөлөгч үү?

Энэ хүн яагаад өстөн дайснуудтайгаа биш, өөрөөр нь дутагдаж байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх болов? Яагаад тэр хамгийн хатуу ширүүн тулааныг хайртай эмэгтэйнхээ эсрэг хийнэ вэ?

Та алдарт зохиолч Айн Рэндийн энэхүү гайхамшигт номонд гарч буй хачирхалтай эрэгтэй эмэгтэй хүмүүс, тэдний амьдралыг сүйрүүлсэн толгой эргэм үйл ядлуудын цаад учир шалтгааныг олж мэдсэнээр эдгээр асуултын хариултыг олж авах болно. Нэгэн бүтээгч суут оюунтан яагаад зугаа цэнгэл хөөсөн баян залуу болон хувирч байгааг, гангийн үйлдвэрийн эзэн агуу оюунлаг бизнесмен яагаад өөрийгөө сүйрүүлэхийн төлөө ажиллаж байгааг…, авьяаслаг хөгжмийн зохиолч залуу яагаад ид од шүүрч амжилт олох шөнөө хамаг бүхнийг хаяад алга болчихож байгааг…, тив дамнасан төмөр замын үйлчилгээ эрхэлдэг үзэсгэлэнт бизнесмен эмэгтэй яагаад өөрийн гараар амийг нь хөнөөхөөр тангараглаж байсан эрдээ унан тусан дурлаж байгааг та эндээс олж мэднэ…

Олныг байлдан дагуулсан энэхүү бүтээл, түүний “Жон Галт гэж хэн бэ?” гэсэн үхэшгүй мөнхийн асуултаараа зохиолч Айн Рэнд оршихуйн тухай өөрийн үзэл санааг илэрхийлэх уран сайхны төгс хэлбэрийг олжээ. Энэ ном түүнийг XX зууны хамгийн алдартай үргэлжилсэн үгийн зохиолчдын нэг болгоод зогсоогүй, хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг болгосон юм…

Хүний агуу чанарын тухай уран зохиолыг хорьдугаар зууны тэргүүлэх зохиолчдын нэгний уран яруу үг, ухааны цараар дүрслэн буулгасан орчин цагийн сонгодог зохиол АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ романыг уншигч танд толилуулж байна.”

Advertisements

7 Responses to “АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ”

  1. zorigtsoc said

    уншчихийсан..

    • bolod said

      Мэдээллийн технологийн үндэсний паркад Номын үзэсгэлэн худалдаа гарч байна. Тэнд 35000 төгрөгийн үнэтэй байна лээ. Үзэсгэлэн худалдаа 13-нд ажиллаад хаагдана гэж байна. Интерномд 44800 гэж байна. Хямдралтай авъя гэвэл яарах хэрэгтэй дээ.

  2. dolgion said

    Ном үнэхээр сонирхолтой, уйдамгүй бичигдсэн юм байна лээ. Аз болж богинохон биш нэлээн том юм даа. Нэг уншиж эхэлчихээд дуусгахад харамсалтай санагдаад дахиад л эргүүлмээр санагдах байх.

  3. Атлант яах вэ. Алтай Хангайнхаа нурууг тэнийлгэх юмсан даа хүмүүс ээ. Алт ухагчид аа

  4. tselmeg said

    энэ номыг дахин хэвлэж болдоггүй юм байхдаа. Ганц нэг ашиг хайсан хүн албаар үнийг нь өсгөж наймаа хийгээд байх юм. Сурагласан биш тэнгэр тулсан үнэ сонсов

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: