Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for June, 2010

БРОСОК

Posted by bolod on June 18, 2010

Аав нь хоккей үзэж байжээ. Тайлбарлагч Озеров амьсгаа авах завгүй тайлбарлаж байна.

– Васильев, Харламов, бросок! Гоо –оо –оол.

Хүү нь хажуугаар нь гүйж явснаа асууж байна: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ТӨЛБӨРТЭЙ ДОНСОЛГОО

Posted by bolod on June 15, 2010

Саяхны амралтын өдрөөр Төв аймаг хүрдэг замаар яваад ирлээ. Зам гэж авах юм алга. Энд тэндгүй нүх тогоо. Уран жолоодлого хийж нүх тойрч наймын тоо эргэсээр арай гэж Айдсын давааг айдас хүйдэстэйгээ даваад тонгойтол нөгөө замын пост ичих ч үгүй мөнгөө нэхээд л байж байна. Мөнгөө төлөөд цаашилтал бас л ялгаагүй, нүх тойрч хурд самбаа шалган шалгалт өгсөөр очих гэсэн газартаа очоод буцлаа. Төлбөртэй донсолгоогоор донсолгосоор хот руугаа зүглэн иртэл хотын пост бас л мөнгөө нэхээд гараа сарвайгаад л байж байна. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | 3 Comments »

ШҮҮГЧ

Posted by bolod on June 14, 2010

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн эхний тоглолт ӨАБНУ, Мексикийн шигшээ багуудын хооронд болж, 1:1 харьцаагаар тэнцлээ. Тэмцээнийг зохион байгуулж байгаа эзэн багийн хувьд маш чухал тоглолт, талбай дээрээ эхний тоглолтыг хийж байгаа учраас олон зуун мянган хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэн дээр хожигдох эрхгүй л байсан байх. Гэхдээ бүх зүйл дүрмийнхээ хүрээнд зүй ёсоороо болсон бол хичнээн таатай байх байв. Харамсалтай нь ноён ШҮҮГЧ Мексикийн багийн эхний гоолыг тооцсонгүй. Ямар нэг тодорхой шалтгаан, алдаа олж харсангүй. ШҮҮГЧ зүгээр л мэдэн будилаад отон тоглолт гэж үзээд тооцсонгүй. Ийм бүдүүлэг алдааг тэр олон шүүгч нэгэн зэрэг гаргаж болно гэж үү? ШҮҮГЧ нар мэдээж алдаж болно. Гэхдээ илэрхий алдаатай шүүж боломгүй. Ийм л зүйлээс болж, шүүгчээс болж спортод үл ойлголцол, үймээн шуугиан, танхайрал, дэггүйтэл гарах нь олон. Гэхдээ ФИФА ямар ч гэсэн алдаа гаргасан шүүгчидтэйгээ хариуцлага тооцдог юм. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 2 Comments »

ЭХЭЛЛЭЭ

Posted by bolod on June 14, 2010

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Нэг л мэдэхэд 4 жил өнгөрчихсөн, нэг л мэдэхэд эхэлчихжээ. Хөл бөмбөг сонирхогчдын хувьд хүсэн хүлээсэн 4 жил нь өнгөрч, бүтэн 1 сар үргэлжлэх баяр нь эхэлжээ. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөгжөөн дэмжигчтэй, дэлхий нийтийг даяар нь соронздон татдаг, нэгэн зүгт татаж хуйлруулж, баярлуулж гомдоож, өвчлүүлж, эдгээж, үхүүлж амьдруулж чадах ид шидтэй спортын их наадам эхэлж байна. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | Leave a Comment »

БОГДЫН БООРЦОГ

Posted by bolod on June 3, 2010

Сүхбаатар кинон дээр нэг тийм сюжет бий. Гамин цэргүүд мөргөлчдийг нэг нэгээр нь өндийлгөж нүүрийг нь сөхөн шалгаж Сүхбаатарыг хайна. Баригдах дээрээ тулсан Сүх, Гомбыгоо явуулж Богдоос боорцог гуй гэдэг. Гомбо ч үргээ сайн гүйцэтгэж, боорцог гуйж, Богд хаан ч боорцог авчруулан атган цацаж, сүсэгтэн олон ч боорцгоо булаацалдан үймж, юун эргэл мөргөл, юун эрэл хайгуул манатай, ёстой жинхэнэ эмх замбараагүй байдал, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн, үймээн самуун гээч болдог билээ. Сүх тийнхүү гамингуудын мөрдлөгөөс мултардаг юм. Read the rest of this entry »

Posted in Жишлэг | 4 Comments »

ХАЙРЫН СҮҮ

Posted by bolod on June 1, 2010

Томоо болсон хоёр охинтой эхнэр нөхөр хоёр хүүтэй болох гэж их хүсчээ. Гэвч хүүтэй болж чадалгүй хясаж. Нэг хөөрхөн хүү өргөж авах юм сан гэж ярьцгаадаг түүнийгээ таньдаг эмчдээ ярьж байснаа өөрсдөө ч мартчихсан байсан гэнэ. Нэг л өдөр нөгөө эмч нь та хоёрын ярьж байсан хэвээрээ юу гэж асууж, юу билээ гэтэл хариуд нь, хүү өргөж авмаар байна гэсэн чинь хэвээрээ юу гэжээ. Ингээд, нэг л өдөр тэд нэг сар ч хүрээгүй нялх хүүгээ оюутан ээжээс нь өргөж авчээ. Read the rest of this entry »

Posted in ХҮМҮҮС | 2 Comments »

ХҮҮХДИЙН ЯРИАНЫ ТАЙЛБАР ТОЛЬ

Posted by bolod on June 1, 2010

Дөнгөж хэлд орж байгаа хүүхдүүд үгийг буруу зөрүү, хазгай муруй хэлэх нь өхөөрдөм. Хүүхдийн ярианы тайлбар толь бичгээс толилуулъя:

Дулук – гутал

Гав – гар

Нолиу – нохой Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 7 Comments »