Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШҮҮГЧ

Posted by bolod on June 14, 2010

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн эхний тоглолт ӨАБНУ, Мексикийн шигшээ багуудын хооронд болж, 1:1 харьцаагаар тэнцлээ. Тэмцээнийг зохион байгуулж байгаа эзэн багийн хувьд маш чухал тоглолт, талбай дээрээ эхний тоглолтыг хийж байгаа учраас олон зуун мянган хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэн дээр хожигдох эрхгүй л байсан байх. Гэхдээ бүх зүйл дүрмийнхээ хүрээнд зүй ёсоороо болсон бол хичнээн таатай байх байв. Харамсалтай нь ноён ШҮҮГЧ Мексикийн багийн эхний гоолыг тооцсонгүй. Ямар нэг тодорхой шалтгаан, алдаа олж харсангүй. ШҮҮГЧ зүгээр л мэдэн будилаад отон тоглолт гэж үзээд тооцсонгүй. Ийм бүдүүлэг алдааг тэр олон шүүгч нэгэн зэрэг гаргаж болно гэж үү? ШҮҮГЧ нар мэдээж алдаж болно. Гэхдээ илэрхий алдаатай шүүж боломгүй. Ийм л зүйлээс болж, шүүгчээс болж спортод үл ойлголцол, үймээн шуугиан, танхайрал, дэггүйтэл гарах нь олон. Гэхдээ ФИФА ямар ч гэсэн алдаа гаргасан шүүгчидтэйгээ хариуцлага тооцдог юм.

Монголын сагсан бөмбөгийн холбооны Сэнгүр дээд лигийн тоглолт болж саявтархан өндөрлөсөн. Мөн л шүүгч тойрсон элдэв маргаан, шуугиан тасарсангүй. Тамирчид хоорондоо тэмцэлдэхээсээ илүүтэйгээр хэрэлдэж зодолдох нь холгүй шөргөөцөлдөж, түүнд нь шүүгчид дөгөө өгнө. Үзэгчид тэмцээн үзэхээсээ илүүтэйгээр шүүгчийн шүүлтийг шүүнэ. Ерөнхий ШҮҮГЧ нь тэмцээнийг шударгаар явуулахаасаа илүүтэйгээр үзэгчидтэй маргалдаж шүүгчээ өмгөөлнө. Энэ бүхний үр дүнд тэмцээн нь тэмцээн биш болж, шүүлт нь шүүлт биш болж, дүрэм нь үзэмжээр, хожил нь мөнгөөр шийдэгдэж, аваргууд нь нэр хүнд хүндлэл бус хэл ам хараал хүртэх болжээ. Учир нь юунд вэ? Ноён ШҮҮГЧ буруутай.

Хэн нэг гавьяат улайм цайм зодоод л яваад байхад шүүгч ер үлээхгүй. Хэн нэг шүүгч аль нэг багаас юм авчихсан гэх яриаг батлах мэт нэг багийг нь илэрхий дэмжих. Эсхүл нэг тоглолтод нэг багийг нь илэрхий дэмжиж, дараагийн тоглолтод илэрхий хатуурхаж, тоглоомыг үнэн шударгаар биш, ШҮҮГЧ –ийн үзэмжээр явуулснаас болж тоглогч дасгалжуулагчдын мэдрэл тасрахаа шахаж, дагаад үзэгчид хөгжөөн дэмжигчдийн урам тэсвэр хоёр хугарч нугарна. Үр дүнд сагсан бөмбөг гэх спорт Монголд нэр хүндээ алдаж, үзэгч сонирхогчид нь цөөрсөөр байна. Гэтэл энэ хэдэн мудак ч юм уу чудак ч юм уу ШҮҮГЧ –дийн буруугаар сагсан бөмбөгийг булшилж байна.

Уг нь Монголын хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй, сайн зохион байгуулж чадвал өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явчих бололцоотой спорт бол сагсан бөмбөг. Сэнгүр Лигийн тоглолт Спортын төв ордонд 35 хоног явагддаг гэнэ. Нэг удаагийн билет 1500-2000 төгрөгийн үнэтэй. Нэг өдөрт 1000-2000 үзэгч үздэг гэвэл хэдэн сая төгрөг цугларахыг тооцоод үзээрэй. Гэтэл аварга авсан багийн шагнал ердөө л 3 –хан сая төгрөг, өмнөөс нь хошного улаймаар. Гэхдээ аварга авсан багийн ивээн тэтгэгчийн нэмэлт шагнал нь түүнээс арав дахин илүү буюу 30 сая төгрөг. Сагсан бөмбөгийн холбоог ичиглэж байгаа юм.

8 багийн 100 гаран тамирчин, дасгалжуулагчтайгаа 4-5 сар бэлтгэл хийж, цаг зав хөлс хүчээ зарцуулаад, хэдэн арван сая төгрөг зарцуулаад тэмцээнд оролцож байхад тэдний хөлс хүчийг нэг муу ШҮҮГЧ л үнэлж, үзэмжээрээ шийдэж болно гэж үү? Энэ хэдэн шүүгчтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй, тэмцээнээ ч олигтойхон зохион байгуулчихаж чаддаггүй, Монголын сагсан бөмбөгийн холбоог хэн тэргүүлдэг гээч? УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил шүү дээ. Яагаав 2008 оны сонгуулийн дараагаар болсон 7 сарын 1-ний үйл явдлын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд байсан, “ОНЦ” байдлын үеэр гардан ажилласан тэр Мөнх-Оргил шүү дээ. Сонгуулийг ч шүүгчид будилаантуулна, тэмцээнийг ч шүүгчид будилаантуулна.

2 Responses to “ШҮҮГЧ”

  1. Жижигхэн монголд бүгд биенээ танина. Тал тохой татна. Аав нь хүүгээ танихаа байсан цагт л монголд ардчилал тогтоно гэж би санадаг. Бидэнд ардчилал таарахгүй ээ. Хаантай болмоор юм.

  2. hERERA said

    Мексикийг дэмжиж байсны хувьд энэ гол ороогүй нь харамсалтай ч яг дүрмээрээ бол тэр голыг тооцохгүй. Отон тоглолт гэдэг нь хаалгач тоглогч ялгалгүй хамгийн сүүлчээсээ 2 дахь тоглогчтой зэрэгцээ эсвэл түүнээс гадагш байрлалаас бөмбөг авч гол хийх дүрэмтэй байдагийг манай хөлбөмбөгчид тайлбарлагчид огт мэддэггүй нь харагдсан юм. Тэр гол хаалгач урагшаа гарсан тул арын шонгийн хамгаалагч л үлдсэн байсан хэрэг. Тиймээс дүрмийн дагуу яах аргагүй отон тоглолт юм. Отон гэдэг нь заавал хаалгачийн урдаас гэсэн үг биш болохыг анхаарна биз дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: