Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТӨЛБӨРТЭЙ ДОНСОЛГОО

Posted by bolod on June 15, 2010

Саяхны амралтын өдрөөр Төв аймаг хүрдэг замаар яваад ирлээ. Зам гэж авах юм алга. Энд тэндгүй нүх тогоо. Уран жолоодлого хийж нүх тойрч наймын тоо эргэсээр арай гэж Айдсын давааг айдас хүйдэстэйгээ даваад тонгойтол нөгөө замын пост ичих ч үгүй мөнгөө нэхээд л байж байна. Мөнгөө төлөөд цаашилтал бас л ялгаагүй, нүх тойрч хурд самбаа шалган шалгалт өгсөөр очих гэсэн газартаа очоод буцлаа. Төлбөртэй донсолгоогоор донсолгосоор хот руугаа зүглэн иртэл хотын пост бас л мөнгөө нэхээд гараа сарвайгаад л байж байна.

Нэг нь орон нутгийн зам ашиглуулсны төлбөр, нөгөө нь хотын зам ашигласны төлбөр гэж авдаг ухаантай. Ямар учиртай ийм давхар давхар төлбөр авдаг талаар олон жил мэтгэлцэж, зүтгэлцсэн боловч одоо болтол байдал хэвээрээ. Хотын даргын захирамж л гэнэ, аймгийн даргын захирамж л гэнэ. Дээрээс нь жил бүр төлдөг татвараа ч төлнө. Төлсөн мөнгө маань замын санд төвлөрөөд замын сангийн мөнгө зам засварт зарцуулагдаад л, төлсөн төлбөрөөрөө багцаалбал хурдны замаар л сүнгэнүүлж байх учиртай бидний Монголчууд төлбөртэй донсолгоогоор л сэгсчүүлсээр байна даа.

Сайхан донсолмоор байна уу? Төлбөр нь орох гарахад тус бүр 500 төгрөг.

3 Responses to “ТӨЛБӨРТЭЙ ДОНСОЛГОО”

  1. zorigtsoc said

    манай нутагын зам Хотын хүнд ч халгаатай даа.. хэхэ

  2. amar said

    Жаргалантын зам нь аймаар шүү. Юун найм дээшээ доошоо үсэрсээр байгаад таарна. хэ хэ

  3. Lamjav said

    Хэ хэ, амортизатороо сольчихсон биз дээ. Одоо нэг хурдхан яваад үз дээ, гайгүй биз.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: