Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for July, 2010

ТАТВАРТАЙ ГЭЛДЭРЭЭ

Posted by bolod on July 27, 2010

Улаанбаатар хот жил бүр л зам засаж, зам тавьж байгаа нэрээр олон арван тэрбум төгрөгийг залгидаг. Жолооч болгон тээврийн хэрэгсэл ашигласны төлбөр төлж, түүнээс тодорхой хувь нь замын санд төвлөрдөг гэнэ. Түүн дээрээс нь нэмж зам ашигласны төлбөрийг хотоос орох гарах, зогсоол ашиглахдаа байнга төлнө. Хичнээн их мөнгө төлж байгаагаа тооцоолж чадахгүй юм. Гэтэл зам гэж хэлэхийн аргагүй замаар явдагаа наадмын хоёр өдөрт мэдлээ. Сайндаа ч биш. Наадмын үеэр хотын хөдөлгөөн багасаж, хотын замаар бараг анх удаа бөглөрөлгүй “явж” үзсэн юм. Гэтэл тэр замаар үнэндээ “явах” аргагүй юм байна. Хөдөөгийн ямар ч алдартай бартаатай зам, хамгийн урт нидрүүлгүүд ч атаархахаар, бартаатай гэхэд зөөлдөхөөр замаар явдаг байж. Урьд нь яагаад мэддэггүй байсан гэхээр, өмнөх машиныхаа арын гэрлийг ширтээд л гэлдэрдэг байсан болохоор мэддэггүй байж. Зам чөлөөтэй болоод явах гэсэн чинь харин явж болохооргүй гэлдэрэхэд таарсан гэлдэрүүл (уучлаарай зам гэж нэрлэж чадахгүй нь) байлаа. Тэгсэн мөртлөө бас энд тэнд нь хурд сааруулагч хийгээд байгаа юм аа бас. Хурдалж болохоор замтай ч юм шиг.

Posted in Бачимдал | Tagged: , | 2 Comments »

АНХНЫ СОНГУУЛЬ

Posted by bolod on July 22, 2010

Г.Чулуун гуайн хронологиос үргэлжлүүлэн хүргэж байна. Хорин жилийн тэртээ, Долдугаар сард Монголд анх удаа олон нам оролцсон сонгууль явагдсан юм. Олон намын систем тогтож эхэлсний илэрхийлэл нь ч энэ сонгууль байж. Өмнөх, нэг намаас, нэг хүнийг нэр дэвшүүлж, саналын хуудсыг нугалан хийснээр бүх оролцоо дуусдаг байсан “сонгуулийг” бодвол энэ нь сонгууль байлаа. Гэхдээ БНМАУ-ын АИХ-ын депутатыг сонгох сонгууль гэсэн хуучин хэлбэрээр, хуучин хуулийн дагуу явагдсан боловч шинэ сонгууль байжээ. Тиймээс энэ сонгуулийг АНХНЫ СОНГУУЛЬ гэж нэрлэж бараг болох биз.   Read the rest of this entry »

Posted in 1990 он | Leave a Comment »

СУДАЛГАА БОЛ СУРТАЛЧИЛГАА БИШ

Posted by bolod on July 20, 2010

6 сарын сүүлээр нэг нөхөр утсаар яриад л шалаад л сүйд болоод ирж уулзлаа. Миний утсыг хаанаас хэнээс авсан юм бүү мэд. Ирээд өөрийгөө олигтой ч танилцуулсангүй. Нэг нэр хэлсэн, үнэн худал нь ч бүү мэд. Нэрийн хуудас ч үгүй юм. Нэг ТББ-аас явж байгаа гэх. Гэхдээ тэр нь байгуулагдаагүй, байгуулах гээд бичиг баримтаа Хууль зүйн яаманд өгчихсөн гэнэ. Их л нууцлагдмал аж. Зорилго нь судалгаа хийлгэх. Сэдэв нь ТАВАН ТОЛГОЙ. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 5 Comments »

ХҮҮХДИЙН ПАРК

Posted by bolod on July 18, 2010

Манай охин миний гар утасны календарь дээр нэг санамж үлдээчихэж. 7 сарын 8 –ны өдөр. Энэ өдөр Хүүхдийн парк нээлтээ хийнэ хэмээн эзэд нь амалсан, түүнийг нь мэдээллийн хэрэгслүүд цацчихсан юм. Тэгээд л сарын өмнө бичсэн “Өнөөдөр парк нээгдэнэ, очиж тоглоё” гэсэн хүсэлт гуйлт шаардлага хүлээлт хосолж холилдсон санамжаа миний утсан дээр үлдээсэн хэрэг. Түүнийг нь уншчихаад хичнээн инээд хүрсэн гээч. Сүүлд нь бодоод байхад инээх багадаж, уйлах ихэдлээ гэдэг шиг санагдлаа. Хөөрхий хичнээн хүүхэд энэчлэн Хүүхдийн паркийг нээгдэхийг хүлээж, хүүхэд насаа барж суугаа бол. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 1 Comment »