Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СУДАЛГАА БОЛ СУРТАЛЧИЛГАА БИШ

Posted by bolod on July 20, 2010

6 сарын сүүлээр нэг нөхөр утсаар яриад л шалаад л сүйд болоод ирж уулзлаа. Миний утсыг хаанаас хэнээс авсан юм бүү мэд. Ирээд өөрийгөө олигтой ч танилцуулсангүй. Нэг нэр хэлсэн, үнэн худал нь ч бүү мэд. Нэрийн хуудас ч үгүй юм. Нэг ТББ-аас явж байгаа гэх. Гэхдээ тэр нь байгуулагдаагүй, байгуулах гээд бичиг баримтаа Хууль зүйн яаманд өгчихсөн гэнэ. Их л нууцлагдмал аж. Зорилго нь судалгаа хийлгэх. Сэдэв нь ТАВАН ТОЛГОЙ.

Таван толгойн асуудлаар гурван яанзын байр суурь байна. Тэдгээрийн алийг нь олон нийт дэмжиж байгааг мэдэх шаардлагатай байгаа гэнэ. Би ч, ямар гурван тал байгаа юм бэ, би мэдэхгүй гэлээ. Гайхаж байгаа гэж жигтэйхэн. Бараг хүн болгон мэдэж байгаа ийм чухал асуудлыг мэддэггүй хаашаа нөхөр вэ гэх маягтай хараад тайлбарлаж байна. Засгийн Газрын байр суурь, Үндэсний компаниудын нэгдэл “Монгол 999”, гурав дахь нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувилбар гэнэ. 

Найзын зорилго нь ч бараг ойлгомжтой болоод явчихлаа. Таван толгойг булаацалдагч талуудын нэгний төлөөлөл бололтой. Мөнгө асуудал биш, мөнгө нь бэлэн, хамгийн гол нь өнөөдөр асуулгаа боловсруулаад маргааш судалгаагаа аваад нөгөөдөр дүнгээ гаргаад өгөөч хэмээн мөнгөөр зодох шинжтэй. Уучлаарай гэлээ. Нэгдүгээрт, Би тийм мундаг судлаач биш. Тэгээд ч тийм хурдан судалгаа явуулж, цахилгаанчилсан хурдаар боловсруулж дүгнэж хүчрэхгүй гэлээ. Ямар хугацаанд амжих юм бэ? гээд нөгөө нөхөр шахах маягтай байна. Хоёрдугаарт, судалгаа хийж болно, гэхдээ би улс төрийн асуудалд орооцолдмооргүй байна, манай байгууллагын нэрийг ашиглаж, судалгааны дүн энэ тэр зарлаж, сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй гэлээ. Тэгэнгүүт нөгөө нөхөр сулсгээд явчихав. Ердөө л хэдэн төгрөг өгч судалгаа хийлгэсэн болоод биднийг зарж ПИ АР хийх санаатай ажээ. Тэгсгээд маргаашнаас ярья гээд алга болсон юм. Би ч мартчихаж.

Тэгэхнээ хэдхэн хоногийн дараа “Зууны мэдээ” сонинд хоёр өдөр дараалан хоёр ч өөр судалгааны байгууллагын явуулсан судалгааны дүн хэвлэгдчихжээ. Нэг нь болох “Инфратест” төвийн судалгааны дүн 7 сар гарангуут хэвлэгдсэн бол 7 сарын 6 –нд “Монмедиа агентлаг”-ийн дүн хэвлэгдэв. Судалгааны дүнгээр ТЭР –ний санал илүүтэй дэмжигдэж байгаа нь гарцаагүй батлагдах аж. Эдгээр судалгааны байгууллагуудын талаар дүгнэж хэлцэх гэсэнгүй. Гол нь улстөрд тэдний нэрийг хутгаад шавардаад хаячихаж байгаа юм. Гадуур “Зууны мэдээ” сонин ТЭР –нийх гээд ярьж л байдаг. Яг тэр “Зууны мэдээ”-д ТЭР-ний хувилбар олон нийтээс хамгийн их дэмжлэг авч байгааг баталсан судалгааны дүнгүүд цувралдан хэвлэгдсэн байх юм. Хэд хэдэн байгууллага яг нэг зэрэг нэг асуудлаар судалгаа хийж, түүнийгээ яг нэг сонинд өгч бие биенийхээ дүнг батлах зорилгоор хэвлэж, олон нийтэд нөлөөлөх санаа агуулж байгааг зохион байгуулалттай гэхгүй бол өөрөөр юу гэх юм бэ? Ийм юмыг судалгаа гэж нэрлэхэд ч хэцүү юм. Захиалж байгаа нь ч тэр, захиалгыг гүйцэтгэж байгаа нь ч тэр. Судалгаа гэх нэрээр гул барьж толгой тархи зайлах санаатай.

С.Баяр дарга дээхэндээ, “Хамгийн сайн социологийн судалгаа бол сонгууль” энэ тэр гэж хадуурч байж билээ. Уучлаарай сонгууль бол судалгаа биш. Ялангуяа булхайтай сонгууль бол бүр ч биш. Тэрчлэн судалгаа бол сурталчилгаа биш, сурталчилгааны хэрэгсэл ч биш.

5 Responses to “СУДАЛГАА БОЛ СУРТАЛЧИЛГАА БИШ”

  1. amar said

    Хяналт бол хуйвалдаан биш

  2. Rhea said

    Яг үнэн.

  3. jambaa said

    Ёс зүйгүй нийгэм шүү дээ. Гэхдээ бас сонин л кейс байна.
    “Реклам сурталчилгаанд тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглах нь”
    гэсэн хурц нийтлэл бичих хэрэг болж байна даа. Сайхан сэдэв юм биш үү.

  4. Сайхан намаржиж байна уу? багшаа
    Ер нь монголд судалгааг сурталчилгаа болгон ашиглах явдал түгээмэл үзэгдэл болсон байна. Анхандаа Монголын ойрхон болдог олон сонгуулийн өмнө иргэдийн сонголтонд нөлөөлөх зорилгоор борооны дараах мөөг шиг судалгааны дүнгүүд ХМХ-ээр цацагдаж байлаа. Сүүлдээ олны анхаарал төвлөрч байгаа уул уурхайн /мөнгө үнэртүүлсэн гэвэл оновчтой юм уу/ асуудалд ашиглах болж дээ. Яг нийгмийн судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд харьцангуй гайгүй байдаг ч 2008 оны сонгуулийн өмнөх ажиглалтаар бизнес, ЭЗ-чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон консалтинг компани-уд л ийм юманд өртөөд байх шиг санагдаад байгаа юм.

    • bolod said

      Ингэж байгаад цэвэрших болов уу гэж найдна. Делетантууд уддаггүй юм. Харамсалтай нь бас цөөрдөггүй юм шиг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: