Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТЕАТРЧИЛСАН ТОГЛОЛТ

Posted by bolod on August 20, 2010

Тэртээ он жилүүдэд байсан ийм нэг нэр томъёо өчигдөр гэнэтхэн толгойд орж ирлээ. Ойрд үзээгүй театрчилсан тоглолт үзсэн болохоор тэр биз.

Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын БСШУЯ-ны сайдтай ажил хэргийн уулзалт хийж, олон асуудлыг унплагед зөвшилцөж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байх ажээ. Тэдний ингэж мундаг ажиллаж байгааг нөгөө залхуу сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, телевизийнхэн хаанаасаа ч олоод мэдчихсэн юм бүү мэд, баасан дээр шавсан ялаа шиг язганаж, бичлэг хийж камердаж, фотодож, гялбалзуулж байх ажээ. Эгээ л төрийн өндөр дээд, дээдийн дээд хэмжээний уулзалт шиг.

Манай сэтгүүлчид, улс төрчдийг л тойрон хүрээлж, өндөрлөгүүдийг л бараадаж байх болжээ. Бусад асуудал бол асуудал биш, амьдрал бол улс төр. Нөгөөдүүл нь ч гэж, Ийсус Христ дагалдагчидтайгаа яваа юм шиг түүндээ бүр дасчихаад, дасах байтугай бүр дүрдээ итгээд, түүнийгээ ашиглаж театрчилсан тоглолт тавьдаг болж эхэллээ. Иймэрхүү бэлдсэн сценараар, иймэрхүү ажил хэрэгч дүр төрхийг харуулах нь Брежнев, Цэдэнбал нарын үед л элбэг арвин байлаа. Сүүлийн үед иймэрхүү зураглал хөврөх болсон нь надад энэ мэтийн хэрэглээнээс гарсан нэр томъёог санахад хүргэж байна.

Эрхэм сайдтангуудын яриад байгаа асуудлын утгыг ч би бас сайн ойлгосонгүй. Боловсролын салбарын хамаг асуудал нь төлбөр ялбартаа л байгаа бололтой. Боловсролын салбарт шигсэн бүүрэгнүүд, ард түмнийг чухам сорон мөлжөөд, үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмээд, урьдчилж төлбөрөө аваад, ном сурах бичгээ дамлан худалдаад байгааг эсэргүүцэж, боловсролын салбарын үйлчилгээг “хямдруулах” тухай л ярьж шийдчихлээ. Боловсролын үйлчилгээний үнэ өртгийг бууруулах тухай тэдний энэ төлөвлөгөө нь алсуураа Боловсролыг хямдруулаад хаячих болно гэдгийг тэд мэдэхгүй баймааргүйсэн.

Сайд нарын Ерөнхий маань гадаад харилцааг “эдийн засагжуулна” энэ тэр гээд л шинэ нэр томъёо гаргаад байсан., бодвол эдийн засагжиж байгаа л байх. (Урьд нь, Баяр, Энхболд, Энхбаяр нарын үед огт эдийн засагжаагүй байсан гэсэн үг) Гэтэл дотооддоо болохоор дотоод харилцааг эдийн засаггүйжүүлэх бодлого баримтлах ажээ. Бүх юмны үнийг тогтоож, нэмэхгүй байх, үнийг буулгах, ашгийг тэгшитгэх талаар л ярих болж.

Боловсролын сайд, бодлого боловсруулж, хэрэгжүүлж байх учиртай хүн маань хэт жижиг асуудалд хутгалдаж, нэг сурах бичгийн үнэ хэд байхыг тогтоох тухай хэт жижиг асуудлаар ч хөөцөлдөж байх шиг, сургуулиудын сургалтын төлбөрийг өдөр тутам хянаж байх, нэг оюутан төлбөрөө төлчихсөн байвал төлбөрийг нь буцаан олгуулна ч гэх шиг, жижиг гэхэд дэндүү жижиг, оюутан сурагч, сургуулиудын хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцсон шийдвэрүүдийг гаргах ажээ.

Энэ байдлаараа бол удахгүй Үйлдвэр худалдааны сайд маань Нарантуул зах дээр очиж, бүх наймаачдын барааны үнийг тогтоож өгөөд, түүнээс өндөр үнэтэйгээр худалдан авсан худалдан авагчдад мөнгийг нь буцаан олгуулах нүсэр их кампанит ажлыг өрнүүлэх юм байна.

Энэ байдлаараа бол удахгүй Зам тээврийн сайд маань автобус бүрийн кондукторуудыг шалгаж, билетээ тасалж байна уу, өндөр үнэтэй явж байна уу, ялангуяа орой үдшийн цагаар мокро автобусууд “үндэслэлгүйгээр” өндөр үнэтэйгээр тээвэрлэлт хийж байгаа шалгаж, илүү мөнгө авсан болгоныг буцаан огуулж ард түмнээ ганц сайн харж үзэх нь байна даа.

Гэх мэтчилэн бүх яамдын сайд нар ард түмнээ харж үзээд эхэлбэл энэ муусайн наймаачид, шулаачид, луйварчингууд, ашиг олоочид газрын хөрснөөс арчигдаж, гагцүү цэнгэлийн манлайд хүрэх хүрэх байх даа.

2 Responses to “ТЕАТРЧИЛСАН ТОГЛОЛТ”

  1. Театрчилсан тоглолт гэхээсээ илүү “Тоглолтчилсон театр” гэх нь онох байх өө

  2. gankhuyag said

    Хэвтээ болон босоо удирдлага гэж байх. Чи үүнийг сайн мэднэ. Гэхдээ манай яам, агентлагууд өөр хоорондоо гарын үсэг зурж, “ноооооот бичиг” солилцоод тун их удаж байгаа ш дээ…
    Судлаач Д.Ганхуяг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: