Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ҮНДЭСЛЭЛГҮЙ ҮНЭ

Posted by bolod on August 25, 2010

Ерөнхий сайдын, боловсролын сайдтай хийж байсан уулзалтан дээр байн байн давтагдаад байсан нэгэн хэллэгийн талаар бичих гэж байснаа мартчихаж. Доошоо ширээнийхээ тавцанг байнга ширтэж, хааяа нэг үүрэгдүүлэгч рүүгээ харц шидлэнгээ “үндэслэлгүй үнэ” гэх утгагүй ойлголтыг хэдэнтээ давтлаа. Түүнийхээр бол үнэ нь дотроо “үндэслэлтэй үнэ” болон үндэслэлгүй үнэ” гэж ангилагддаг бололтой. Үндэслэлтэй үнэ гэдэг нь ч яахав түүнд “таалагдаж” байгаа үнийг хэлдэг юм байж, үндэслэлгүй үнэ гэж яг юуг хэлээд байгааг тааварлах гэж оролдлоо, болсонгүй.

Тэрээр мэдэгдэхдээ “Үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудын удирдлагатай хатуу хариуцлага тооцно” гэлээ. Сургуулиуд сургалтын төлбөрөө үндэслэлгүйгээр нэмж болохгүй. Гэхдээ үндэслэлгүйгээр гэдгийн дор яг юуг ойлгох ёстой вэ? Сургалтын төлбөрийг 15 хүртэл хувиар нэмэхийг зөвшөөрөх аж. Энэ нь үндэслэлтэй үнэ болж байгаа гэнэ. Харин 15-аас дээш хувиар нэмбэл үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэрэг болно. Яагаад? Яагаад гэвэл өнгөрсөн нэг жил төгрөгийн ханш ойролцоогоор төдий хувиар суларсан болохоор тэр гэнэ. Үүнээс ургуулаад бодвол өнгөрсөн жилүүдийн бүх үнэ, сургалтын төлбөрийн хэмжээ үндэслэлтэй байсан болж таарах гээд байна. Өнгөрсөн жилийн сургалтын төлбөр үндэслэлтэй байсан учраас энэ жилийн сургалтын төлбөрийн хэмжээг тэрхүү үндэслэлтэй үнэнээс тооцож нэмэх болчихуй.

Гэтэл Засгийн газар өөрөө, намар 9 сараас төрийн албан хаагчдын цалинг 30% нэмнэ гээд амалчихсан байгаа. Төгрөгийн худалдан авах чадвар 15 хувь суларсан юм бол яагаад төрийн албан хаагчдын цалинг “үндэслэлгүйгээр” 30% нэмэх гээд байгаа хэрэг билээ. Эсвэл төрийн албан хаагчдыг хуурч хулхидах гэж байна уу? Эсвэл тэдний өмнө авч байсан цалингийн хэмжээ үндэслэлгүй байсан болж таарч байна уу? Энэ үндэслэл гэдэг үгэнд л бүх асуудал байна.

АМГТХЭГ-т ажиллаж байгаад дэвшээд явсан Амарсайхан түшмэл бас л иймэрхүү мэдэгдлийг байнга хийдэг байж билээ. Бензиний үнэ нэмэгдэх тоолонд л “Бензиний үнэ нэмэгдэхэд талх, гурилийн үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд тээврийн зардлаар нь тооцоод үзвэл талхны үнэ 2 төгрөгөөр, махны үнэ 3 төгрөгөөр л нэмэгдэх тооцоо гарч байна. Харин энэ муусайн шунахай наймаачид үндэслэлгүйгээр үнээ нэмээд ард түмнийг хохироогоод байна” гэсэн утгатай мэдэгдлийг хийнэ. Түүний бодлоор бол бензиний үнэ л нэмэгдэж болно. Харин гурил будаа махны үнэ нэмэгдэх ёсгүй ажээ. Бүх юмны үнийг төрөөс тогтоож өгдөг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үеийн шугаман эдийн засгийн загвар л даа. Мань эр л бензиний үнийг тогтоонгуут, түүний зохиосон томъёогоор бусад юмны үнэ тогтоогдож байх учиртай аж.

Ер нь төрийн эрхэнд гарсан хэн бүхэн юмны үнийг тогтоох нэг тийм дуршилтай болчих юм. Тэд сургалтын төлбөр, гурил будаа, бензин, мах, сүү, сурах бичгийн үнэ, тээврийн зардал, цалин хөлс, тэтгэврийн хэмжээ, тэр байтугай амьжиргааны баталгааг хүртэл тогтоож өгнө. Харамсалтай нь тэдний тогтоож баталгаажуулж өгсөн үнээр баталгаатай өлбөрч үхэх болдог. Тэгэхээр үндэслэлтэй үнэ гэдэг энэ толгой эргүүлсэн хуурмаг ойлголтоо эргэлтээс гаргаж, жинхэнэ үнэслэлтэй үнийг тогтоож өгөхийг эрхэм түшээдээс хүсэх сэн. Хэрэв тэд үндэслэлтэй үнэ тогтоох тухай яриа гаргавал Чингис зочид буудлын үйлчилгээний хөлс хэр үндэслэлтэй тогтоогдсон тухай яриаг өрнүүлж болно. Сансар кабелийн телевиз үнээ үндэслэлгүйгээр нэмсэн тухай яриаг сэргээн тавьж болно. Хямрал эхлээд инфляци 26 хувь хүрлээ гэж яригдаж байсан 2008 оны 11 сард Сансар КТВ үйлчилгээний үнээ үндэслэлгүйгээр яг 26 хувь нэмсэн гэдгийг сануулах байна. Энэ 2010 оны 7 сараас нэмсэн цахилгаан дулааны үнэ хэр үндэслэлтэйг бас асуух санаатай. Гэх мэтчилэн үнээ нэмсэн бүхнийг ямар үндэслэлээр үнээ нэмсэн болохыг хөөн хэлэлцэж, үнийг сэргээн тогтоож, буцаан олголт хийгээд байвал ямар их зардал чирэгдэл болох бол.

Үндэслэлтэй үнэ болон үндэслэлгүй үнийн тухай яриа нь социализмын инерци арилаагүйн баталгаа биш үү? Ер нь үнэ чөлөөлөгдсөн юм уу?

Advertisements

11 Responses to “ҮНДЭСЛЭЛГҮЙ ҮНЭ”

  1. Bagiin toglolt said

    Baabar ta 2 yag neg udur yag neg sedveer zereg bichdeg boljee.

  2. jambaa said

    Төрөөс үнийн асуудалд зохицуулалт хийж болно л доо.
    Гэхдээ ЗГ бүрэлдэхүүнээрээ ийм шоу хийе гэж тохиролцсон юм биш үү.
    Зөвхөн энэ сургалтын төлбөрч биш …

    • jambaa said

      Нэг л их үнэ буулгасан мундаг хүмүүс

    • bolod said

      Төрөөс үнийн асуудалд зохицуулалт хийж огтхон ч болохгүй. Болно, гэхдээ гэдгийн дор л бүх юмны үнийг тогтооно гээд дайраад байна цаагуур чинь. Харин монополь үнийн эсрэг бодлого байх ёстой. Гэхдээ энэ нь тэдний хэлж байгаагаас бас л өөр.

  3. Үндэслэлгүй нийтлэл бичсэн учраас шүүхээр заргалдана гэж Болд руу цаадуул чинь утасдана даа одоо. Яана аа?

  4. amar said

    Яг зөв огтхон ч болохгүй. Ченжүүд шуналтайдаа юмныхаа үнийг дандаа нэмдэг юм уу тэд ч амьдрах гэж 10 20-г нэмдэг улс. Тийм л хямдаар, тэр хөөрөгдөөгүй үнээр нь өгүүлэх бодолтой байгаа юм бол нөхцөл боломжоор нь хангах нь яасан юм. Засах биш завхаруулагчид.

  5. ЗГ-ын өөртөө очиков цуглуулах гэсэн “бяцхан” тоглолт л байлгүй дээ. Тэд үнэ тогтоодог хуучин тогтолцоогоо үгүйлээд л байгаа бололтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: