Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БОЛОВСРОЛЫН СИМФОНИ

Posted by bolod on September 2, 2010

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ойрд ТВ-үүд боловсролын асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Түр зурын энэ анхаарал хандуулалт нь түр зуурынх учраас ердөө л анхаарал хандуулсан болоод л өнгөрөх маягтай. 9 сарын 1 –нд SBN телевизээр боловсролын салбарынхны оролцсон “өргөн” хэлэлцүүлэг явагдлаа. Авууштай нь салбарын “томцуул”-аас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй цуглуулж чаджээ. Яамны дээд боловсролын газрын дарга, бага дунд боловсролын газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн сургалтын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал гэх мэт.

Гэхдээ цэцэрлэгийн эрхлэгчийг дээд боловсролын газрын даргатай зэрэгцүүлж суулгачихаад хэлэлцүүлэг өрнүүлэх мулгуу санаа ямар сэтгүүлч, найруулагчид төрдөг байна аа. Ямар ч бэлтгэлгүй, сценаригүй нэг нэвтрүүлэг ёстой л ярьсан болоод, гарсан болоод л өнгөрлөө. Боловсролтой холбоотой дэвэн дэлхийн асуудлыг санаанд орсны зоргоор хамж шимж яриад, ямарч үр дүнгүйгээр зүгээр л самраад хаячихлаа. Цэцэрлэгийн эрхлэгчтэй цэцэрлэгт хамрагдалт, яамны газрын даргатай дээд сургуулиудын төлбөр, ШУТИС-ын захиралтай төлбөр эргэн олгох талаар, МСГ-ын даргатай мэргэжлийн сургалтын асуудлаар, цэцэрлэгийн эрхлэгчтэй сургалтын хөтөлбөр, тэгснээ эргээд л яамны газрын даргаас сургуулийн сурах бичиг, сургалтыгн чанар, тэгснээ халиад л эх оронч хүмүүжил, тэгээд л эргээд сургуулийн барилгын хүрэлцээ гэх мэт ер нь л ярьж болох сэдэв бүхнээр сэтгүүлч яриа өдөж, толгойд бодогдсон бүхнээ ярингаа асууж, нөгөөдүүл нь хариулангаа ярьж, өөрийн өөрийн хоолойгоор эмх замбараагүй хашгиралдав.

Өмнөх хүний ярьсантай огт авцалдаагүй зүйлийн талаар дараагийн хүн ярьж байгаа энэ нэвтүүлэг уг нь нэг нэвтрүүлэг боловч ганцаарчилсан ярилцлагуудын эвлүүлэг шиг, эсвэл өөр өөр суваг дээр гарч байгаа ярилцлагуудыг эмх замбараагүй суваг эргүүлэн үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх ажээ. Ямар зорилготой яах гээд байгаа, ямар үр дүнд хүрэх гэж байгааг хэн ч таашгүй. Боловсролын салбарт тулгамдсан асуудлуудын жагсаалт гаргах гээд ч байгаа юм шиг. Найр хавтгайрчихсан, согтуу найрчид хэнийг ч үл сонсон, дор бүрнээ өөр өөр дуу дуулан гунганалдаад ч байх шиг. Удирдаачгүй хөгжимчид, өөр өөрийн өнгөөр, өөрт таалагдсан хэмнэлээр, өөр өөрийн дуртай аязаа тоглоод ч байх шиг, хурлын даргагүй парламентчид, хурлын дэггүйгээр зэрэг зэрэг микрофон булаацалдан хэрэлдэж ч байгаа юм шиг.

Боловсрол гэхээр л бүгдийг нь нэг дор цуглуулаад яриулчихаж болно гэж бодсон байх л даа, чааваас. Уг нь цугларагсдын бүрэлдэхүүн дажгүй, бүгд л өөр өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Даанч нэгдсэн оркестр болж тоглуулж чадаагүй сэтгүүлчээс болоод бүгд л эвгүй байдалд орчихов бололтой. Аман хуур, хулсан хуур, морин хуур, хун хуур, төгөлдөр хуурыг бүгд л хуур учраас нийлүүлэн тоглуулах гээд үз дээ. Түүнээс ялгаагүй л хачин янзын эрээвэр хураавар бүрэлдэхүүнтэйгээр, ямар ч бэлтгэлгүйгээр Чайковскийн симфони тоглох гэж оролдоод нурлаа даа.

2 Responses to “БОЛОВСРОЛЫН СИМФОНИ”

  1. zorigtsoc said

    SBN телевизийн дөрвөн жилийн ойгоор бас нэг хэлэлцүүлэгт ороход ёстой хачин юм болдог юм билээ.

    зохион байгуулалт, төлөвлөсөн үр дүн байхгүй болохоор марзан юм болж хувирч байгааян

    • bolod said

      Хэлэлцүүлэг гэхээр нэг дор олон хүн цуглуулаад болчихдог гэж ойлгоод байх шиг. Хэлэлцүүлэг хөтлөх нь их хэцүү байх. Фокус груп хөтлөхөөс л хэцүү байж таарна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: