Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“АНХ”ДУГААР ЧУУЛГАН

Posted by bolod on September 6, 2010

үргэлжлэл. хорин жилийн цуврал-8

Г.Чулуун гуайн хронологиос үргэлжлүүлэн хүргэж байна. Хорин жилийн тэртээ, Есдүгээр сард Монголд анх удаа олон нам оролцсон Их Хурлын чуулган нээлтээ хийсэн юм. Олон намын систем тогтож эхэлсний баталгаа нь ч энэ чуулган байж.  

1990.09.03 БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган ажлаа эхлэв. БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганы анхдугаар хуралдааныг “. . . сонгуулийн нутаг дэвсгэрийн Комисс”-ын дарга Ж.Гүррагчаа нээв. Тэрээр хэлсэн үгэндээ, монголын парламентат ёсны хөгжилд нэгэн шинэ үеийг нээж байгаа /энэ/ Ардын Их Хурал бол Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар “монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага мөн” болохыг онцлон тэмдэглэсэн байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат олонх суудлыг авсан МАХН-ын бүлгийн саналаар, 326 дугаар тойргийн депутут Төв аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Гомбожавыг БНМАУ-ын ардын Их Хурлын даргаар санал нэгтэй сонгов.

Тус чуулганаар:

–          БНМАУ-ын /анхны/ Ерөнхийлөгчийг сонгох,

–          БНМАУ-ын Дэд ерөнхийлөгчийг сонгох, 

–          БНМАУ-ын Бага хурлыг байгуулах, 

–          БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгон шилжүүлэх, 

–          БНМАУ-ын Ерөнхий сайдыг томилох, зэрэг бусад олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

  • 1990.09.03 БНМАУ-ын Ардын Их Хурлын даргаар Жамбын Гомбожавыг сонгосон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын анхны тогтоол гарав. Тогтоолд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл нар гарын үсэг зуржээ.
  • 1990.09.03 БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч даргаар АИХ-ын 22 дугаар тойргийн депутат Л.Дашням, 55 дугаар тойргийн депутат Ц.Адъяасүрэн, 216 дугаар тойргийн депуиаи О.Долгорсүрэн, 83 дугаар тойргийн депутат Х.Хүзкей нарыг тус тус сонгосон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарав.
  • 1990.09.03 БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанд оролцосон 422 депутатын 88,1% -ийн саналаар БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр МАХН-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат сонгогдов. П.Очирбатыг “. . . Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон тухай” БНМАУ-ын хууль батлагдлаа. Энэ хуульд БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Гомбожав гарын үсэг зуржээ.
  • 1990.09.04 Өглөөний 900 цаг. Засгийн газрын ордоны Их танхим /АИХ-ын/ -д БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов. БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат БНМАУ-ын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, “…улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эв нэгдлийг тууштай хамгаалж, …Үндсэн хуулийг дээдлэн сахиж, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан…” хэлж, тангаргийн бичигт гарын үсэг зуран, дөрвөлжин цагаан эсгий тодог дээр зүүн өвдөг сөгдөн, төрийн далбаанд мөргөн адис аваад БНМАУ-ын Ардын Их Хурлын даргад мэхийн ёсолж тангаргийн бичгээ гардуулав. Үүний дараа Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ард түмэндээ хандаж үг хэлэв. Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол орноо хямралт байдлаас гаргаж, хөгжил дэвшлийн жам ёсны замд нь оруулах нөр хүнд, нэн сайн цагийн босгонд /бид/ тулж ирлээ. Монголчууд бид цөмөөр нэгэн үзүүрт сэтгэлээр эвсэж хөдлөвөл сайн үйлс цугаар дэлгэрнэ” хэмээн тэмдэглэв. Тэрээр мөн, улс монголоо хөгжүүлж, “улмаар Азийн нэгэн бар болгох” чин сэтгэлийн мөрөөдлөө ч эл ёслолын ажиллагааны үеэр илэрхийлэн хэлсэн байдаг.
  • 1990.09.04 БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдааны Ерөнхий нарийн бичгийн даргаар 323 дугаар тойргийн депутат Човдронгийн Дашдэмбэрэлийг сонгосон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарав.
  • 1990.09.04 БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдааны дэгийг АИХ-ын тогтоолоор баталжээ. Уг тогтоолд, “БНМАУ-ын Үндсэн хуулийн болон АИХ-ын дэгийн төслийг шинэчлэн боловсруулж, АИХ-ын дараагийн ээлжит хуралдаанд оруулахыг шинээр сонгогдох БНМАУ-ын Бага Хуралд даалгасан” тухай заасан байна.
  • 1990.09.05 БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат П.Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан, түүний депутатын бүрэн эрхийг дуусвар болсонд тооцсон БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарав.
  • 1990.09.05-07 БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганы хуралдаан “БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргыг сонгох тухай” асуудлыг авч хэлэлцэв. БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат дээрх албан тушаалд Шаравын Гунгаадоржийн нэрийг дэвшүүлж, санал оруулсан байна.
  • 1990.09.07 БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргыг сонгосон тухай БНМАУ-ын АИХ-ын тогтоол гарав. Уг тогтоолд: “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, АИХ-ын хуралдааны Дэгд заасан журмын дагуу нэр дэвшүүлэн хэлэлцэж, саналыг нууцаар хураасан дүнгийн тухай санал хураах комиссын тогтоолыг үндэслэн . . . АИХ-ын 56 дугаар тойргийн депутат, МСДН-ын гишүүн, Ардчилсан социалист хөдөлгөөний Гүйцэтгэх зөвлөлийн дарга Р.Гончигдоржийг БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргаар сонгосугай” хэмээжээ.
  • 1990.09.07 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс бүрэн эрхээ дуусгавар болгон шилжүүлэх тухай БНМАУ-ын Ардын Их Хуралд өргөн мэдүүлсэн товч тайланг хүлээн авсан тухай БНМАУ-ын АИХ-ын тогтоол гарчээ.
  • 1990.09.07-08 БНМАУ-ын АИХ-ын чуулган Улсын Бага Хурлын орлогч дарга, Нарийн бичгийн даргыг тус тус сонгож батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Нууц санал хураалтын дүнд АИХ-ын 4 дүгээр тойргийн депутат К.Зардыхан Улсын Бага Хурлын орлогч даргаар, 396 дугаар тойргийн депутат Б.Чимид Улсын Бага Хурлын Нарийн бичгийн даргаар тус тус сонгогджээ.
  • 1990.09.09 БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганы хуралдаан нууц санал хураалт явуулж, Улсын Бага Хурлын бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэв. Санал хураалтад нийт депутатуудын 99.5 хувь нь оролцож, Улсын Бага Хурлын гишүүнд нэр дэвшсэн 50 хүнийг сонгон баталсан тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын 16 дугаар тогтоол гарав. Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат бус 10 хүн орсон байв. Улсын Бага Хурлын гишүүдийн нэрийн жагсаалтыг энд дурдвал:

 

¹ УБХ-ын гишүүний овог, нэр УБХ-ын гишүүний суудлын харъяалал
1 Данзангийн Лүндээжанцан МАХН
2 Логийн Цог МАХН
3 Жамбалдоржийн Уртнасан МАХН
4 Сангажавын Баярцогт МАХН
5 Цэвээнжавын Өөлд МАХН
6 Наваанпэрэнлэйн Жанцан МАХН
7 Лувсангийн Цог-Очир МАХН
8 Хадын Пүрэвдагва МАХН
9 Түвдэнгийн Очирхүү МАХН
10 Нямдолгорын Сампилноров МАХН
11 Эрдэнэтогтохын Алтангэрэл МАХН
12 Санжийн Баяр МАХН
13 Чүлтэмийн Аюурзана МАХН
14 Дагданы Пүрэв МАХН
15 Самдангийн Чулуунбаатар МАХН
16 Гэндэнсамбуугийн Зуунай МАХН
17 Хүүхээгийн Сүхбаатар МАХН
18 Гомбодоржийн Лхагважав МАХН
19 Довдонгийн Жанцан МАХН
20 Ажханы Болат МАХН
21 Баатарын Искра МАХН
22 Чулууны Цэрэндагва МАХН
23 Догсомжавын Балдан-Очир МАХН
24 Ядамсүрэнгийн Яндаг МАХН
25 Дашдоржийн Дэмбэрэлцэрэн МАХН
26 Саригийн Батчулуун МАХН
27 Пандийн Бямбасүрэн МАХН
28 Дүгэржавын Маам МАХН
29 Жанлавын Бямбажав МАХН
30 Гүнчингийн Лхагважав МАХН
31 Цэдэвийн Товуусүрэн МАХН
32 Цахиагийн Элбэгдорж МоАН
33 Дашжамцын Баттулга МоАН
34 Дамбын Дорлигжав МоАН
35 Лувсанвандангийн Болд МоАН
36 Очирын Очиржав МоАН
37 Дамбадаржаагийн Чилхаажав МоАН
38 Дамдинсүрэнгийн Энхбаатар МоАН
39 Мэндсайханы Энхсайхан МоАН
40 Догсомын Ганболд МоАН
41 Дэнсмаагийн Дамдин МоАН
42 Дашцэрэнгийн Баярцэнгэл МоАН
43 Насырын Самат МоАН
44 Бүнчингийн Галсандорж МоАН
45 Даваадоржийн Ганболд МҮДН
46 Шарын Шагдарсүрэн МҮДН
47 Дамдинсүрэнгийн Батсүх МҮДН
48 Равдангийн  Хатанбаатар МҮДН
49 Дондовын Ламжав МҮДН
50 Пунцагийн Улаанхүү МҮДН
  • 1990.09.10 Дашийн Бямбасүрэн БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилсон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарав. Уг тогтоолоор БНМАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний тухай санал, Засгийн газрын үйл ажиллагааны Үндсэн чиглэлийн тухай мэдэгдлийг Улсын Бага Хуралд оруулахыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд даалгажээ.
  • 1990.09.10 Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газраас улстөрийн нам-холбооны үйл ажиллагааг /тагнан/ хянаж байгаа тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын зарим депутатын шүүмжлэлийн мөрөөр, уг асуудлыг шалгах үүрэг бүхий Түр комисс (дарга нь: 132 дугаар тойргийн депутат С.Чулуунбаатар)-ыг БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоолоор байгуулжээ.
  • 1990.09.10 БНМАУ-ын Ардын Их Хурлын Байнгын комиссуудыг байгуулсан тухай АИХ-ын 18 дугаар тогтоол гарав. Уг тогтоолын 2-т АИХ-ын депутатуудын санал, ажлын шаардлагыг харгалзан УБХ-ын дарга, АИХ-ын орлогч дарга нартай зөвлөлдсөний үндсэн дээр “Депутатуудын ажлын хэсэг” байгуулж ажиллуулах эрхийг БНМАУ-ын Ардын Их Хурлаас АИХ-ын дарга Ж.Гомбожавт олгосон тухай  дурдсан байна.
  • 1990.09.11 БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдав. Энэхүү хуульд БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат гарын үсэг зурав.
  • 1990.09.11 Ардын хянан шалгах хороог татан буулгах асуудлыг 1990 онд багтаан шийдвэрлэхийг Улсын Бага Хуралд даалгасан тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарчээ.
  • 1990.09.11 Улсын Бага Хурлын гишүүнээр МАХН-аас сонгогдсон Д.Дэмбэрэлцэрэнг тус чуулганаас: Улсын Дээд Шүүхийн даргаар сонгосон тул Улсын Бага Хурлын гишүүнээс чөлөөлөн, нөхөн сонгууль явуулж, МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Ганбаярыг нууцаар санал хурааж УБХ-ын гишүүнээр сонгон баталлаа.
  • 1990.09.11 БНМАУ-ын Ерөнхий прокуророор Гомбодоржийн Бахдалыг томилсон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарав.
  • 1990.09.11 БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын Парламентын Бүлгэмийг нийт 105 депутатын бүрэлдэхүүнтаэйгээр байгуулсан тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол батлагджээ.
  • 1990.09.11 БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгосон Монголын Парламентын Бүлгэмийн анхдугаар зохион байгуулах хуралдаан болж, МПБ-ийн Гүйцэтгэх хорооны даргаар АИХ-ын 9 дүгээр тойргийн депутат, Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг сонгогдсон байна.
  • 1990.09.11 БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд явагдаж, нийт 9 өдөр үргэлжилж өндөрлөв. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Гомбожав товч үг хэлж энэхүү хуралдаан /чуулган/-ыг хаасан байна.

* * *

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ёслолын ажиллагаанд 747 хүн урилгаар оролцжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы үйл ажиллагааг гадаадын мэдээллийн агентлаг, байгууллагуудын дараах ажилтнууд сурвалжилжээ.

–          ТАСС-ын салбарын эрлэгч Б.К.Болдохонов

–          ТАСС-ын сурвалжлагч Д.Г.Санжиев

–          “Правда” сонины сурвалжлагч В.Г.Сапов

–          “Известия” сонины сурвалжлагч А.Б.Набатчиков

–          Зөвлөлт /ЗХУ/-ийн радио, телевизийн салбарын эрхлэгч Т.Г.Лорпкипанидзе

–          Зөвлөлтийн телевизийн оператор Л.М.Новицкий

–          Зөвлөлтийн радиогийн сурвалжлагч В.А.Коропов

–          ИАН-ийн товчооны дарга В.Н.Оганов

–          ИАН-ийн редактор А.В.Мелехин

–          “Азия и Африка сегодня” сэтгүүлийн ажилтан, сурвалжлагч А.О.Миров

–          “Интернационалист” сонины редактор Ю.Ф.Лыков

–          “Интернационалист” сонины сурвалжлагч В.М.Адаменко

–          Унгарын радиогийн сурвалжлагч А.Бейци

–          “Синьхуа” агентлагийн сурвалжлагч Баатарсан

–          “Синьхуа” агентлагийн сурвалжлагч Ли Жахао

–          Японы “Асахи” сонины сурвалжлагч К.Цуда

–          Киода Цусин агентлагийн сурвалжлагч К.Таката

–          “Иомури” сонины сурвалжлагч Е.Эмото

–          Английн “Гардиан” сонины сурвалжлагч Дж.Бейкер

–          ХБНСЮУ-ын ” Нови сад” телевизийн 3 сурвалжлагч

БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдааны хэвлэл мэдээллийн хэсэгт МОНЦАМЭ агентлаг, Монголын радио, телевиз, “Ардын эрх”, “Үнэн”, “Үг”, “Үндэсний дэвшил”, “Ардчилал”, “Хөдөлмөр”, “Монголын залуучууд” сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 50 орчим сурвалжлагч байнга ажиллаж, мөн хуралдааны нээлт-хаалт, Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг радио, телевизээр орон даяар дамжуулахад гадаадын 20, дотоодын 80 гаруй сурвалжлагч тус тус оролцсон байдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: