Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХАМААШДЭЭ

Posted by bolod on September 10, 2010

Социализмын үед жирийн иргэд хүртэл үзэл сурталжиж хүүхдүүддээ Мэлс, Мэлсчой гэсэн нэр өгч байсан тохиолдол бий гэнэ. Түүний нэг нь Сэсээр гэдэг нэр. ЗХУ-ын нэрний СССР гэсэн орос товчлолыг өөрийнхөө дуудлагад тааруулан монголчлон өгсөн нэр. Гэтэл СССР улс тарж бутрах дээр тулж СССР гэсэн нэрээ солиод СНГ гэсэн нэртэй болчихов. Сэсээр гуай өөрийнхөө нэрийг шогчлон, “Сэсээр улс ч байхгүй болчихлоо, би өөрийнхөө Сэсээр гэсэн нэрийг Сэнгээ гэж өөрчилдөг юм бил үү” хэмээн амьтан хүн инээлгэж явсан гэдэг.

МАХН бага хурлаа хийж гэнэ, нэрээ сольж МАН болгоно гэнэ. Надад хамаашдээ. Ер нь надад байтугай олон түмэнд ямар падлий байна. Бага хурлаа хийгээ л биз, нэрээ солино л биз, нэргүй байсан ч яадаг юм бэ? Тэгээд ч ер нь энэ муусайн намууд нэрээ солино уу, тарна уу бутарна уу? эвсэнэ үү, сална уу ямар ялгаа байгаа юм бэ? Тэглээ гээд надад ямар хүртээлтэй юм бэ? Ёстой хамаашдээ.

Хувьсгалт гэсэн нэрнээсээ салахын мөн. Энэ нэрээ авч хаялаа гээд хуучин муу нэр, булай түүхээсээ салж чадах юм болов уу? Энэ нэрнээс салчихаар л цоо шинэ ариухан амьтан болчих юм гэнэ. ТЭД, болдог бол бүх сайн сайхан нэр ололт амжилтаа өөрийнхөө нэрэн дээр нааж, өөрсдийнхөө бүх алдаа, гутамшиг, бузар булайгаа угаагаад хаячихыг хүсэж байгаа байх даа хөөрхий. Энэ намыг алуурчдын нам, авлигачдын нам, коммунист нам гэж есөн шидээр нэрлэж байсан, нэрлэж байсан хүмүүс нь амьд сэрүүн байгаа. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэж, ардын мэргэн үг байна наана чинь.

Тахиаг ТАС гэж нэрлээд ч тагтаа гэж нэрлээд ч тахиа л байна. Илжигэнд хэдий эмээл тохож  түмэн эх гэхчлэн худлаа цоллож болох ч илжиг бол илжигээрээ л үлдэнэ. Улаан гэсэн нэрийг Цэнхэр гэж өөрчлөөд юу өөрчлөгдөх юм бэ? Идэвхтэн гэсэн нэрийг Манлайлагч гээд сольчихоор чанарын ялгаа гарах юм уу? Хүрэлсүхийг Алтансүх гээд нэрлэчихвэл гоё л сонсогдох байх л даа. Гэхдээ хувь хүн хэвээрээ л байна биз дээ. Дуудах нэрийг эх эцэг өгдөг дуурсах нэрийг ард түмэн хайрладаг гэж, түмний мэргэн үг байна цаана чинь.

МАХН үзэл баримтлалаа өөрчилж байгаа гэнэ. Хамаашдээ. Барууны нам болно гэнэ. Ягшдээ. Арваадхан хоногийн өмнө сургалтын төлбөрийг нэмэхгүй, сурах бичгийн үнийг хямдруулна, үнийг төрөөс зохицуулна, гурилыг үйлдвэрийн үнээр борлуулна гэсэн юм ярьж явсан Ху намын нөхдүүд гэв гэнэтхэн нэрээ солингуутаа төрөл арилжиж баруунжчихдаг юм гэнэ. АН-ыг хуурч молигодож зүүн тийш нь чангааж дагуулж байгаад өөрсдөө баруун талд нь үсрээд гарчих юм гэнэ. Сэрэхгүй бол ч сайхан зүүд л дээ. Манай намууд өчигдрийг хүртэл зүүн талын тэргүүн магнайг булаалдаж байсан бол өнөөдрөөс эхлээд баруун талын дагуур магнай ч болов хамаагүй болохыг эрмэлзэж эхэллээ. Харж л байя.

4 Responses to “ХАМААШДЭЭ”

  1. amar said

    Дундуур нь хөөрөн хөөрхөн чимхээд авах хүн юм аа.
    Санал нэг байна. Хөнгөн цагааныг болд гэсэн ч зөөлөн хэвээрээ л байна.

  2. hehe, sonin garchigtai, hoorhon nertei huuhdiin blog baishd kk..

    chi bid 2 baigaagaaraa l baijiih bolno.

  3. huder said

    Зүйр үг оруулаад та ч бичлэгийн шинэ түвшин рүү гарчээ.

    ХЭ хэ Хэ

  4. Зочин said

    Сайн байна уу. Танаас нэг зүйл хүсэх гэсэн юмаа. SPSS программын ашиглалтын талаар та ном гаргасан уу. Тийм бол хаанаас олж болох вэ. Ер нь нилээн хайлаа олдохгүй юм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: