Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for October, 2010

ГЭРЭЛ ДОХИО

Posted by bolod on October 26, 2010

Гэрэл дохионы шинэ оновчтой шийдэл. Үүнээс илүү ойлгомжтой шууд илэрхийлж болохгүй байхаа. Улаан гэрлээр гарвал та ийм болно гэж байх шиг байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in ЗУРГААР | 6 Comments »

УНТУУЛЧИХ

Posted by bolod on October 21, 2010

Эгч нь дүүгээ, хичээл хийлгэсэнгүй хэмээн загнаж уцаарлажээ. Дүү нь хариуд нь:

– Аниа чи намайг дарж унтуулчихаад хичээлээ хий л дээ гэж гэнэ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ХОРИН ЖИЛИЙН ТӨГСГӨЛ

Posted by bolod on October 20, 2010

Өнөөдөр байнгын парламенттай болсны 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган болж өнгөрлөө. Ямар ч л байсан олон намын тогтолцоотой, ардчилсан сонгуультай, байнгын парламенттай болсоны 20 жилийн ойг тэмдэглэж байна.

Ардчилагчид, хувьсгалчидтай зад авалцдаг байсан тэртээ саяхны он жилүүдэд, 1990 онд хувьсгал болсон болоогүй хэмээн мэтгэлцдэг байлаа. Тэгсгээд аль аль тал нь, XX зуунд Монголд гурван том хувьсгал болсон хэмээн ярих тал руугаа хэлбийсэн. 1911, 1921, 1990 онуудад. Хамгийн сүүлд 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялсан гэж ярьж бичих болсон билээ. Миний хувьд, 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялсан гэдэгт итгэдэг байсан боловч сүүлийн жилүүдэд улам их эргэлзэх боллоо. Ер нь хувьсгал энэ тэр болсон юм уу? Социализмаасаа салсан юм уу даа үгүй юм уу? Үнэ чөлөөлөгдсөн гэж үү? Монголд эдийн засгийн эрх чөлөө байгаа гэж үү? Төвлөрсөн төлөвлөгөөнөөсөө салсан бил үү? Үзэл суртлын хүлээснээс ангижирсан гэж үү? Монгол хүн үг хэлэх хэвлэн нийтлэх эрхтэй юм уу, үгүй юу гэх мэтээр, гэх мэтээр цааш хөвөрнө.   Read the rest of this entry »

Posted in 1990 он | Leave a Comment »

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТҮҮХНЭЭ ХОЛБОГДОХ ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ ТОВЧООН

Posted by bolod on October 20, 2010

үргэлжлэл. хорин жилийн цуврал-8

Г.Чулуун гуайн хронологиос үргэлжлүүлэн хүргэж байна.

Улс орны төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа нийгмийнхээ амьдралтай олон сэжмээр нягт уялдаатай байдаг. Иймд, монголын парламентын үйл ажиллагааны өнгө төрх, гаргасан шийдвэрүдийн уг үндэс, учир шалтгааныг ухаж үзэх хэмээвээс, тэдгээрийг “хүрээлэн байсан тухай орчин нөхцөл”-ийнх нь дунд оруулж авч үзэж баймаажин ямар нэг хэмжээгээр үнэнд ойртуулан мэдэх, мэдрэх боломжтой болох болов уу. Ийн сэтгэж, монголын парламентын хөгжлийн нэгэн зурвас мөчийн түүхэн зургийг чадан ядан гаргахдаа, холбогдох үйл явдлын цэгц дарааллыг дан ганц парламентын үйл ажиллагаагаар хязгаарлаагүй /зориуд/ болохыг эрхэм уншигч та болгоно биз ээ.  Read the rest of this entry »

Posted in 1990 он | Leave a Comment »

АЖИЛ ХЭРГИЙН “ЗАГАСЧЛАЛ”

Posted by bolod on October 7, 2010

 Канад улсад хамтарсан Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ удаагийн айлчлалаа  амжилттай өндөрлөж дэлхий дахинд өөрийн хүч, авьяас билгээрээ хүндлэгдсэн  мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Ёкозуна Асашёорюу Дагвадоржийн үс авах,  зодог тайлах ёслолд оролцохоор Япон улсыг зорилоо”. гэх мэдээ хэвлэл мэдээллээр цацагдав. Үүнтэй зэрэгцэн, их аварга аргагүй нэр нөлөөтэй хүн юм даа, гэж бодтол их аваргын зодог тайлах ёслолын талаарх мэдээлэл тэгсгээд дуусаж, Сү.Батболдын Японд хийж байгаа айлчлалын талаарх мэдээ болоод явчихав. Гол мэдээ нь Асашёрю Дагвадорж зодог тайлж байгаа явдал, түүнд ерөнхий сайд оролцож байгаа явдал юм байна гэж миний хувьд ойлгож байсан. Спорт сонирхогчийн хувьд тэгж харахыг хүссэн ч байж магад. Харин манай хэвлэл мэдээллийнхний хувьд зодог тайлж байгаа явдал нь дайвар мэдээлэл, харин Сү.Батболд тэнд айлчилж байгаа нь гол мэдээлэл болж харагддаг аж. Улс төрчдийг сонирхох синдром юм уу даа. Read the rest of this entry »

Posted in Цанхаархал | 3 Comments »

БИ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БИШ

Posted by bolod on October 7, 2010

 Эртээ урьдын цагт, М.Энхболд гишүүн, Засгийн Газрын ерөнхий сайд болонгуутаа төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэх шийдвэр гаргасан юм. Мань мэт ч улстөрчдийг, тэр дундаа ерөнхий сайдыг муу хэлэх зуураа, ашгүй цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь гэж горьдож суутал үгүй болоод явчихсан. Яагаад гэсэн чинь, бид нар төрийн жинхэнэ албан хаагч биш болж таарсан. Гомдсон гэж юухэв, ерөнхийг ёстой жинхнээсээ баалж муулах болсон доо. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | Tagged: | 4 Comments »