Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АЖИЛ ХЭРГИЙН “ЗАГАСЧЛАЛ”

Posted by bolod on October 7, 2010

 Канад улсад хамтарсан Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ удаагийн айлчлалаа  амжилттай өндөрлөж дэлхий дахинд өөрийн хүч, авьяас билгээрээ хүндлэгдсэн  мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Ёкозуна Асашёорюу Дагвадоржийн үс авах,  зодог тайлах ёслолд оролцохоор Япон улсыг зорилоо”. гэх мэдээ хэвлэл мэдээллээр цацагдав. Үүнтэй зэрэгцэн, их аварга аргагүй нэр нөлөөтэй хүн юм даа, гэж бодтол их аваргын зодог тайлах ёслолын талаарх мэдээлэл тэгсгээд дуусаж, Сү.Батболдын Японд хийж байгаа айлчлалын талаарх мэдээ болоод явчихав. Гол мэдээ нь Асашёрю Дагвадорж зодог тайлж байгаа явдал, түүнд ерөнхий сайд оролцож байгаа явдал юм байна гэж миний хувьд ойлгож байсан. Спорт сонирхогчийн хувьд тэгж харахыг хүссэн ч байж магад. Харин манай хэвлэл мэдээллийнхний хувьд зодог тайлж байгаа явдал нь дайвар мэдээлэл, харин Сү.Батболд тэнд айлчилж байгаа нь гол мэдээлэл болж харагддаг аж. Улс төрчдийг сонирхох синдром юм уу даа.

Тэдний хувьд ямар зорилгоор Японд очсон болохыг бодохыг ч хүсэхгүй байна. Ердөө л ерөнхий сайд Японд байгаа тухай мэдээ л чухал. Тэгснээ, нэгэнт Японд очсон завшааныг нь ашиглан тус улсын ерөнхий сайд өргөөндөө урьж, тэнд нь улс төрийн биенесийн “бүлэглэл”-ийнхэн ч байсан болоод явчихав. Нэгэн ТВ-ээр бүр, энэ удаагийн айлчлал нь “ажил хэргийн” шинжтэй айлчлал боллоо гэхчлэн бүр “онцлон” мэдэгдэв. Уг нь хувийн ажлаар очоодохсон чинь ажил хэргийн уулзалт хийгдсэн учраас, энэ айлчлал ажил хэргийн шинжтэй болсон байна.

Би ч бас юу дутах вэ? Яг тэр үеэр ажил хэргийн загасчлал хийгээд ирлээ. Хэдэн нөхдийн хамт хэд хоног салхинд гарч загасчлах зуур, ажил хэргийн шинжтэй хэд хэдэн тохироо, уулзалтуудыг хийж амжлаа. Тэгэхээр, миний загасчлал ч гэсэн “ажил хэргийн загасчлал” болж хувирч байгаа юм. Ингээд л алиа цэнгэл, алба амины ажлын далимаар ажил хэргийн талаар үг сөхсөн төдийд л ажил хэргийн уулзалт гэж нэрлээд байх юм бол ажил хэргийн биш уулзалтыг эрээд ч олохгүй биз дээ.

3 Responses to “АЖИЛ ХЭРГИЙН “ЗАГАСЧЛАЛ””

  1. amar said

    Хөөрхий тэр дэгээнд орсон азгүй загас шорлог болоо байх даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: