Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТҮҮХНЭЭ ХОЛБОГДОХ ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ ТОВЧООН

Posted by bolod on October 20, 2010

үргэлжлэл. хорин жилийн цуврал-8

Г.Чулуун гуайн хронологиос үргэлжлүүлэн хүргэж байна.

Улс орны төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа нийгмийнхээ амьдралтай олон сэжмээр нягт уялдаатай байдаг. Иймд, монголын парламентын үйл ажиллагааны өнгө төрх, гаргасан шийдвэрүдийн уг үндэс, учир шалтгааныг ухаж үзэх хэмээвээс, тэдгээрийг “хүрээлэн байсан тухай орчин нөхцөл”-ийнх нь дунд оруулж авч үзэж баймаажин ямар нэг хэмжээгээр үнэнд ойртуулан мэдэх, мэдрэх боломжтой болох болов уу. Ийн сэтгэж, монголын парламентын хөгжлийн нэгэн зурвас мөчийн түүхэн зургийг чадан ядан гаргахдаа, холбогдох үйл явдлын цэгц дарааллыг дан ганц парламентын үйл ажиллагаагаар хязгаарлаагүй /зориуд/ болохыг эрхэм уншигч та болгоно биз ээ. 

 1990.09.12  БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганыг 1990.09.13-ны өдрийн 900 цагт Улаанбаатар  хотноо төрийн ордон дахь Улсын Бага Хурлын танхимд  нээн хуралдуулах тухай УБХ-ын даргын /анхны/ захирамж гарав. УБХ-ын анхдугаар чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ. Үүнд:

–         БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы дэг батлах

–         БНМАУ-ын Бага Хурлын байнгын хороодыг байгуулах

–         БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах

–         Улсын Дээд Шүүхийн бүрэлдэхүүнийг батлах

–         БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулах

–         бусад асуудлууд орсон байв.

 1990.09.12  БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.Гончигдорж захирамж гаргаж, Урагвай Улсын Пуанта дель Эсте хотноо 1990 оны 10 дугаар сард Олон улсын парламентын холбооны 84 дүгээр Бага хуралд оролцох Монголын парламентийн  бүлгэмийн төлөөлөгчдийг МПБ-ийн Гүйцэтгэх хорооны дарга С.Зориг, тус хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.

1990.09.13   БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганыг Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж нээв. Тэрээр хэлбэн үгэндээ “. . . Хөдөлмөрчин хүний эрэлт хүсэлтийг УБХ-ын гишүүн бүр анхааралтай хүлээн авч, тэр бүгдийг сэтгэл зүтгэл гарган биелүүлэх үүрэгтэй. Нэг ч хүний эрх ашиг хөсөр орхигдоход УБХ-ын гишүүн хүн оролцох ёсгүй төдийгүй ийм явдал гаргахыг хүлээн тэвчихгүй . . . ” гэж хэлэв.

–         Улсын Бага Хурлын анхдугаар чуулганы нээлт дээр БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат дэлгэрэнгүй үг хэлж, монголын нийгмийг шинэ маягаар эмхлэн төвхнүүлэх, хууль цаазат төрийг төлөвшүүлэх их үйлсийг БНМАУ-ын Бага Хурал гардан хариуцаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон тэмдэглэв.

–         /Дараа нь/ БНМАУ-ын Бага Хурлын гишүүдийн андгай өргөх ёслол болов. Андгайн бичигт дурдсанчлан:

“Алд бие мину алжааваас алжаатугай

 Аху төр минь бүү алдартугай

 Бүтэн бие мину алжааваас алжаатугай

 Бүрэн улс мину үү алдартугай ” гэж УБХ-ын гишүүд нэгэн дуугаар андгайлан, гурвантаа мэхийн ёслоход БНМАУ-ын төрийн дуулал эгшиглэжээ.

1990.09.13  БНМАУ-ын Бага Хурлын гаргасан анхны шийдвэр нь ” БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы дэг “-ийг баталсан Улсын Бага Хурлын 1990 оны 01 тоот тогтоол байв. Уг тогтоолоор БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн төсөл, Улсын Бага Хурлын байнгын хороодын дүрмийн төслийг боловсруулж дараагийн чуулганд оруулахыг шинээр байгуулагдах /хараахан байгуулагдаагүй байгаа/ УБХ-ын Байнгын хороодод даалгасан байна.

1990.09.13  Энэ өдрийн хуралдаанаар БНМАУ-ын Бага Хурлын байнгын хороодыг байгуулж, тэдгээрийн дарга нарыг нь сонгож батлав. БНМАУ-ын Бага Хурлыг зохион байгуулалтын бүтэцдээ 5 /таван/ Байнгын хороотой байхаар шийдвэрлэв. Үүнд:

–          Улсын Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /дарга нь С.Баяр, нарийн бичгийн дарга нь Д.Дорлигжав/;

–          Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо /дарга нь Л.Цог, нарийн бичгийн дарга нь Д.Лүндээжанцан/;

–          Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хороо /дарга нь М.Энхсайхан, нарийн бичгийн дарга нь Д.Ганболд/;

–         Улсын Бага Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /дарга нь Т.Очирхүү, нарийн бичгийн дарга нь Ц.Элбэгдорж/;

–         Улсын Бага Хурлын Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын асуудлын байнгын хороо /дарга нь Р.Хатанбаатар, нарийн бичгийн дарга нь Ж.Бямбажав/.

1990.09.13  БНМАУ-ын Бага Хурлын байнгын хороодын бүрэлдэхүүний тухай Бага Хурлын тогтоол батлагдав. Уг тогтоолд /1990 оны ¹02/-д зааснаар Улсын Бага Хурлын Байнгын хороод дараахь бүрэлдэхүүнтэй байв. Үүнд:

 –         УБХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 

  • С.Баяр                                         – хуульч
  • Д.Дорлигжав                         – хуульч
  • Ч.Цэрэндагва                         – цэргийн албан хаагч
  • С.Чулуунбаатар                   – нийгэм судлаач
  • Г.Лхагважав                           – эдийн засагч
  • Я.Яндаг                                      – инженер
  • Д.Жанцан                                  – эдийн засагч
  • Ш.Шагдарсүрэн                    – эдийн засагч
  • О.Очиржав                               – хуульч

 –         УБХ-ын Хууль зүйн байнгын хороо

  • Л.Цог                                       – хуульч
  • Д.Лүндээжанцан               – хуульч
  • Н.Жанцан                               – хуульч
  • Д.Пүрэв                                  – инженер
  • Н.Ганбаяр                               – хуульч
  • А.Болат                                   – эдийн засагч
  • Д.Дамдин                               – хуульч; – багш
  • Д.Энхбаатар                           – сэтгүүлч
  • Б.Галсандорж                        – хуульч
  • Д.Ламжав                               – математикч; – багш

 –         УБХ-ын Эдийн засгийн байнгын хороо

  • М.Энхсайхан                         – эдийн засагч
  • Д.Ганболд                  – эдийн засагч; – багш

 * * * * *

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: