Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for November, 2010

АЖИЛТАЙ ХҮН

Posted by bolod on November 30, 2010

Улаакаа хичээлээ тараад гэртээ иртэл, эмээ нь ядраад гээд орон дээрээ хэвтэж байж.

– Эмээ одоо ажил ч байхгүй, хичээлд ч явахгүй өдөржин гэртээ зүгээр  байж байж юундаа ядардаг байнаа гэжээ.

Advertisements

Posted in Uncategorized | 1 Comment »

ЧУУЛГАНЫ ТҮГЖРЭЛ

Posted by bolod on November 29, 2010

УИХ-ын чуулганаар төсөвийн хууль хэлэлцэх гээд, гэтэл танилцуулга хийх ёстой байсан Сангийн сайд С.Баярцогт ирж өгдөггүй эрхэм гишүүдийг цаг хагас чилээсэн гэнэ. Хүлээж чилсэн гишүүд ч ууртай, гэрээсээ гарангуутаа л үүднээсээ авахуулаад замын түгжрэлд орсон сангийн сайд ч ууртай байсан юм болов уу? Толхилцоод авчээ. Үүнээс улбаалаад Хурлын дарга уцаарлаж, “Энэ засгийн газрын гишүүд ер нь хэтэрхий байна шүү, хаана байна бусад сайд нар. Саяхан 5 сайд харагдаж байсан, одоо ердөө л 3-хан сайд байна. Дандаа хурал тасална, ирэхээрээ үзэгдсэн болчихоод гараад явдаг. Энэ ер нь Манай засгийн газар хэр зэрэг ажиллаж байгааг л харуулж байгаа шүү. Ингээд байвал Засгийн Газрыг кабинетээр нь огцруулах тухай асуудлыг ч хөндөж болно шүү” гэхчлэн бууж байна. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | 1 Comment »

БОЛОВСРОЛГҮЙ ЭМЭЭ

Posted by bolod on November 22, 2010

Жоожоо хүү эмээгээсээ англи хэлний хичээлээ асуужээ. Эмээ нь:

-Эмээ нь ийм бичиг мэдэхгүй шүү дээ гэж. Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ХУРДХАН ТӨГСӨХ ЮМ САН

Posted by bolod on November 22, 2010

Дөнгөж сургуульд орсон 6 настай Жоожоо нэг өдөр аавдаа хэлж байна гэнэ:

– Ааваа сургуульд би хэдэн жил сурах юм бэ?

-12 жил Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

СҮҮДЭР

Posted by bolod on November 21, 2010

Сүүдэрт байгаа уулзвар

Read the rest of this entry »

Posted in ХОТ | 1 Comment »

ШАТСАН ХОЁР БАЙШИН

Posted by bolod on November 21, 2010

2008 оны 7 сарын 1-нд шатсан хоёр байшин маш богино хугацаанд уралдан баригдаж дуусаж байна. Мөнгөтэй л газрууд юм даа.

Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1 | 1 Comment »

“МИКРО” ТҮВШИН

Posted by bolod on November 19, 2010

Микро автобуснууд гэж замын бөглөө үүсгэдэг жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг үл тоодог, давхарлаж зогсдог, орилж хашгичдаг, хүн авах гээд хүлээгээд зогсчихдог, хүнээ булаацалдаж уралддаг, хүн дайрчих гээд байдаг, аваар осол гаргамтгай, дуртай газраа зогсож хүн буулгана, дуртай газраасаа хүн шүүрч авна, дуртай замаараа сүвлэн давхидаг дүрэмгүй замбараагүй тээврийн хэрэгсэл байдаг гэж хүн бүхэн ам амандаа муулдаг ярьдаг байлаа. Хотын төвөөр сүүлийн үед микронууд явуулахаа байж, микро автобуснууд харагдахаа байсан ч “микро” араншинтай жолооч нар хуучин хэвээр байгаа. Өмнөх ерөнхий сайдын буянаар нийтийн тээврийн компаниудын парк шинэчлэл хийж, 400 том оврын автобус нийтийн тээвэрт нэмж зүтгэх болсноор микронуудыг халж, микро автобусны жолооч нарыг макроавтобусны жолооч болгон авсан гэдэг. Микроны жолооч, микроных л юм болохоор макро барьсан ч гэсэн микро араншингаа гаргаж, автобусны буудлууд дээр давхарлан зогсож, хүнээ авахаар уралдаж хэрэлдсээр л, макро бөглөрөл түгжрэл, макро бухимдал үүсгэсээр байгаа. За тэрч яахав тэгсгээд цэгцрэх биз. Read the rest of this entry »

Posted in Жишлэг | Leave a Comment »

ЖАРГАЛТАЙ АВГАЙ

Posted by bolod on November 18, 2010

6 настай Жоожоо нойроо харамлаж, өглөө хичээлдээ явахдаа бөөн юм болно. Нэг өдөр эгч нь хичээлдээ хоолгүй явж, биеийн тамирын хичээл дээр 1000 м –ийн зайнд гүйлгэснээс болж  хичээл дээрээ ухаан алдаж унажээ. Маргааш өглөө нь хичээлдээ явах цаг болоход ээж нь том охиндоо хандан:

-Миний охин өнөөдөр хичээлдээ яваад хэрэггүй, өнөөдөртөө гэртээ амар гэжээ. Угаасаа өглөө хичээлдээ явах дургүй, дээрээс нь ганцаараа хичээлд явах болсондоо Жоожоо бүр ч их унтууцаж:

-Аниа хичээлдээ явахгүй байхад би яагаад заавал явах ёстой юм бэ?

-Аниагийнх нь бие нь муу байгаа юм аа.

-Миний ч гэсэн бие муу байна, нойр хүрээд.

-Аниа нь хичээл дээрээ ухаан алдаж унасан шүү дээ.

-Би ч гэсэн тэгж байгаад аяандаа ухаан алдаж унийшд.

-Чи яахаараа ухаан алдаж унах юм бэ?

-Явж байгаад л шон мөргөөд ухаан алдаад унийшд, Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

АРААЖИВ

Posted by bolod on November 18, 2010

Дараах түүхийг надад Амарсайхан бичиж явуулжээ. Блогтоо нэмлээ.

Би багадаа араажваа хараад л дотор нь байдаг хүмүүс ямар бол гээд бодоод суудаг байсан. Нэг удаа арынх нь арзгар картон цаасыг автийрхаар ховх татаж үзээд хүн байдаггүй. Тэгэхээр нь бөөрөнхий юмыг нь онгойлгож үзээд. Тэгээд маргааш нь загнуулж зодуулаад, манайх шинэ шугамын араажив авч байж

Posted in ХҮҮХЭД ГЭДЭГ... | Leave a Comment »

ХАГА ЦОХЬ

Posted by bolod on November 17, 2010

Аав ээж нь гадаадад ажиллахаар явж, эмээтэйгээ үлдсэн Ирээдүй хүү, мессенжерээр ээж аавтайгаа ярьжээ. Жоохон ярьж байгаад:

-Энийгээ (компьютерийн дэлгэцийг) хага цохиод, намайг ийшээгээ оруулаад өг гэж уурлажээ.

Posted in Uncategorized | 1 Comment »