Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ҮР ДҮНГЭЭР САНХҮҮЖИХ НЬ

Posted by bolod on November 2, 2010

2010 оны 10 сарын 27 –нд “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг үзжээ суусан чинь Их Хурлын зарим эрхмүүд мэдэмхийрээд, дуусдаггүй барагддаггүй яриандаа гөлөмцөөд авч өгч байна. Барагддаггүй буу халааны энэ удаагийн сэдэв уг нь “Ажилгүйдэл” байлаа. Энэ нэвтрүүлгийн санаа нь ярьж хэлэлцэж, цагийн хязгааргүй мэтгэлцээд ч болов ямар нэг дүгнэлт, ямар нэг гарц, шийдэл рүү чиглэх агуулгатай юм байна гэж ойлгож, бас ч гэж горьдонгуй үзэж суусан сан. Цагийн хязгаарлалтгүйгээр гэдэгт агуулга нь байгаа юм болов уу гэсэн чинь эх адаггүй төгсгөлгүй, шийдэлгүй, ямар ч үр дүнгүй, байдаг л нөгөөх мэдэмхийрэл, цэцэрхийлэл, цагий нь олоогүй егөөдөл, ончгүй хошигнол, чамин зүйрлэл, бусдаасаа онцгойрч ялгарах гэсэн ядмаг оролдлого, гол асуудлаасаа хальж гол бусын талаар түмэн ёстойг урсгасан, бурхны лүндэн шиг олон ёстойг ар араас нь угсруулсан, хархны замаар замнасан төөрдөг байшин шиг уймраа яриа аж. Бадарчин яваад л байж гэнэ, яваад л байж гэнэ, яваад л байж гэнэ, явсаар л байж гэнэ гэдэгэрхүү л юм уу даа.

Ажилгүйдлийн асуудал явсаар байгаад эрх биш боловсролын асуудал руу тулж ирлээ дээ. Гарцаагүй чанар нь суларч, нэр хүндээ алдчихаад байгаа боловсролын асуудал, эмнэлэг ярьсан ч босч ирээд, барилга ярьсан ч босч ирээд л, ажилгүйдэл, архидалт, авилга, юу ч ярьсан босч ирдэг бараг цорын ганц үндсэн шалтгаан болчихоод байгаа билээ. Бараг л бөөсны онигоо шиг. Энэ удаад ч энэ жишгийг эвдсэнгүй дагалаа. Ажилгүйдэлд хувь нэмэр оруулж байгаа боловсролын салбарын асуудал руу хальтрав. Лу.Гантөмөр гишүүн хөмсгөө зангидаж, хөмхийгөө зууж байгаад нэгэн “ёстойг” айлдсан нь: “Дээд сургуулиудын санхүүжилтийг төгсгөөд ажлын байртай болгосон мэргэжилтнийх нь тоогоор өгөх ёстой байхгүй юу? гэнэ. Яг үнэн, цорын ганц шийдэл нь яг л тэр байхгүй юу даа. ТЭР үнэхээр “мэдэж” байна.

Их дээд сургуулиуд чанаргүй олон мэргэжилтэн бэлдэж төгсгөж байхынхаа оронд ажлын байран дээр гаргаж чадсан бүтээгдэхүүнийхээ төлөө “санхүүжилт” авч байх ёстой гэнэ. Нэг оюутныг ажлын байртай болгосныхоо төлөө авах “хувьсах зардлын” хэмжээг харин мань эр мэдэж шийдэж байх юм гэнэ. Үр дүнгээр санхүүжүүлэх эдийн засгийн маш үр дүнтэй хөшүүрэг ажээ. Болж байна. Тэгвэл УИХ-ын гишүүдийн цалинг ч гэсэн үр дүнгээр тооцдог аргад шилжүүлье. УИХ-ын гишүүд дэмий хэлсэн үгнийхээ төлөө цалин авах биш, дэмжигдэж үр дүнд хүртэл хэлсэн үгнийхээ төлөө цалин авдаг байх ёстой байхгүй юу? Дуусдаггүй яриа хөврүүлснийхээ төлөө биш дуусдаг яриа өрнүүлснийх нь төлөө цалин өгье. Цалин нь бага гэж үү? Яагаав гишүүнийх нь тэрбумаас хусахгүй юу? (Саяхан яг энэ Лу.Гантөмөр гишүүн нэгэн сэтгүүлчийн тойргийн мөнгөний талаар асуусан асуултад эгдүүцэн уурлаж, тойргоос түмэн асуудал ярьж мөнгө нэхээд байдаг юм, чи ойлгож байна уу гээд зодох нь холгүй байсан) Хэн их олон санал гаргаж батлуулнав тэр хүнд илүү олон тэрбумыг, хэн хэнд ч хэрэггүй дуусдаггүй яриа ярьнав, түүнд тэг төгрөг өгье л дөө. Тэрнээс тойргоос нь нэхсэн асуудлын тоогоор тэрбум тэрбумыг өгөхөө байя.

Нэгэнт бүтээгдэхүүн үр дүнгийн тухай яриа гарсан тул УИХ-ын гишүүний хөдөлмөр оролцоог ер нь яаж үнэлэх вэ? Төгсөгөсөн оюутны тоогоор гэдэг шиг баталсан хуулийн тоогоор нь санхүүжилт өгөхийн оронд амьдрал дээр бүрэн хэрэгжиж байгаа хуулийнх нь тоогоор санхүүжилт өгье. Угаасаа УИХ-ын чиг үүрэгт хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал багтаж байгаа. Ингэж хуулийн хэрэгжилтийг санхүүжилттэй нь уячих юм бол хэрэгтэй хэрэггүй олон хууль санаачилж, амьдралаас тасархай хуулиуд үйлдвэрлэж байхын оронд жинхэнэ хэрэгжихүйц хуулиудыг үлдээж, хэрэггүй олныгоо цэвэрлэх биш үү тэд. Ер нь энэ чинь цорын ганц гарц юм биш үү. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн амин сүнс нь ч бүтээгдэхүүн үр дүнгийн гэрээ биш юм уу? Энэ хуулиа ч болов мөрдье л дөө энэ чинь.

Лу.Гантөмөр гишүүний айлдсан гениальный айдварт хэд хэдэн зөрчилтэй асуудал ч байгаа юм.

Их дээд сургуулиудын санхүүжилтийг төрөөс даадаггүй юм. Лав л одоогоор. Төр одоогоор цахилгаан дулааны мөнгийг л алдаг оног өгдөг байх. Тэгэхдээ саяхнаас шүү. Их дээд сургуулиудыг нөгөө муу хэлээд байгаа чанаргүй бүтээгдэхүүн болох, ирээдүйн “ажилгүйчүүд”, өнөөдрийн өчигдрийн оюутнууд санхүүжүүлж байгаа. Түүний бошго айлдварыг таах юм бол тун удахгүй их дээд сургуулиуд төрөөс бүрэн санхүүждэг болох нь бололтой. Зөв буруугийн асуудал дараагийн асуудал.

Төгсөгчдийн ажлын байртай болох асуудал нь дан ганц багш нараас ч юм уу, дан ганц сургалтын чанараас ч хамаардаг юм биш. Монголын боловсролын системд багш шавьтай сургалтаас татгалзаж, шавь төвтэй сургалтанд шилжих их өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн, шинэчлэгчдийн буянаар. Элсэж орчихоод сурч чадахгүй, төгсөж чадахгүй байгаа тэдгээр оюутнуудыг чинь тэгээд яах болж байна вэ? Эсвэл төгсөж чадахыг нь шилж авч үлдэх, эсвэл төгсгөөд төсөв рүү шахах хоёр зам л үлдэж байна. Нэгэнт чанаргүй барааг шахдаг хамгийн том хүүдий төсөв учраас төсвийн байгууллага руугаа л шахах нь дийлэх байх даа.

Ажлын байртай болсон оюутны тоогоор санхүүжүүлэх төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны элемент дээрх үгэнд цухалзаад байгаа юм биш биз. Хэдэн төгрөгний санхүүжилт өгөх, хэдэн оюутны тоогоор өгөх, хэнд өгөх зэргийг ТӨР буюу ТЭР мэдэх сонирхолтой гэнэ. Их дээд сургуульд суралцах нь ямар ч эрсдэлгүй зүйл юм байх. Элсчихвэл л буян заяаг нь төр дааж, сургуулиуд сургаж төгсгөж, ажилтай болгох үүрэг хүлээх юм байх. өөрөөр хэлбэл оюутан хүн ямар ч харицулага хүлээхгүй болчихож байна. Бүх эрсдлийг их дээд сургуулиуд дээр овоолох нь. Оюутан таныг ТӨР харж байна. ТӨР таны аав мөн.

6 Responses to “ҮР ДҮНГЭЭР САНХҮҮЖИХ НЬ”

  1. amar said

    Ажилгүйдэл, ер нь хөгжил дэвшил боловсрол гэхээсээ эрүүл мэндтэй илүү холбоотой байлгүй дээ.
    Эрүүл хүн сайн сурна, сайн ажиллана. Шинийг санаачилан, зөвийг сэтгэнэ. Хамгийн өндөр төлбөртэй эмэнд мөнгө төлөх шаардлагагүй. Эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрнө. Хүмүүс нь эрүүл байна аа гэдэг чинь туханй орчин цэвэр, хүнс нь чанарлаг байгаагийн шинж биш гэж үү.

  2. amar said

    Нэг зүйл хүсэхэд үсгийн хэмжээгээ жоохон том, бас фондыг нь хуучнаар нь байлгавал зүгээр байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: