Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СПИКЕР ХҮРТЭЛ

Posted by bolod on November 16, 2010

Иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж дуусаж байгаа. 2010 оны 10 сарын 31-нийг дуустал явагдах урьдчилсан товтой байлаа. Гэтэл энэ хугацаанд нийт иргэдийн 85 хувь нь л бүртгүүлсэн юм даг уу даа. Маниас эхлээд нийт иргэдийн 15 орчим хувь нь залхуурч, гөжүүдэлж, зугтаж, сугарч үлджээ. Тэгсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, манийхаа өрөөсөн дугуй байсан болж таарав. Иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж дуусах хугацааг 10 сарын 31 гэж тогтоосон боловч энэ хугацаанд УИХ-ын дарга нь хүртэл багтаж бүртгүүлээгүй юм байна. Би одоо Их Хурлын даргатай барьцах боломжтой боллоо. Нэгэнт 15 хувь нь багтаж бүртгүүлээгүй учир хугацааг сунгажээ. УИХ-ын дарга “Иргэдээ уриалж, идэвхжүүлэхийн тулд” шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлж, бүртгүүлж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулав. Энэ нь уриалсан гэхээсээ илүүгээр, өө хөөрхий Хурлын дарга нь хүртэл дийдлайндаа багтаж бүртгүүлээгүй юм байна шүү дээ, хурлын дарга нь хүртэл шинэчилсэн бүтргэлийн товыг үл ойшоосон юм байна гэх мессежийг өгсөн гэж хэлж болно.

Иргэний давтагдашгүй мэдээллийн санг бүрдүүлнэ гэх нэрийн дор 10 хурууны хээг авч сан бүрдүүлж байгаа нь надад лав таалагдахгүй байгаа. Америк кинон дээрээс харж байхад гэмт хэрэгт холбогдсон, хэрэг зөрчил гаргасан хүмүүсийн хувьд л ийнхүү “давхардашгүй мэдээллийн санг” бүрдүүлдэг. Харин өнөөдөр Монгол улсын засгийн газар иргэн болгоноо “потенциалт гэмт хэрэгтэн” шиг үзэж, тэдний хүлцэнгүй ядууг далмдуулан хүчлэн бүртгэж, үүнийгээ иргэн болгонд тулгаж байна. Би өөрийн хурууны хээг өгмөөргүй бол яах вэ? Намайг хүчээр албадан хурууны хээг авах эрх хэн нэгэнд, тэр тусмаа засгийн газарт бий юу? Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг биш биз? Гэх мэтийн олон асуулт үүнээс уялдан гарч байна.

Ер нь иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхгүй байлаа гэхэд надад ямар хариуцлага оноох вэ? “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам” –аас үзвэл бүртгэлд хамрагдаагүй иргэнд тийм ийм хариуцлага хүлээлгэнэ, журамлана, хорино цагдана, торгоно, чангална гэсэн зүйл заалт нэг ч байхгүй. Тиймээс хэн ч надад ямар ч хариуцлага хүлээлгэж чадахгүй аж. Иргэдээ шинээр бүртгэлжүүлснээр Таван толгойн хувьцааг ард иргэддээ тараах нөхцөл бүрдэж буй гэнэ. Гэхдээ үүнийг УИХ-аар хэлцэж шийдсэн юм уу? Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэнд 50000-ыг чинь өгөхгүй гэж хэлэх, ингэж нугалах эрх хэн нэгэн албан тушаалтанд байгаа юу? Иргэдээ бүртгэж чадаагүй нь хэний буруу юм бэ? Хэн ч төр засгаасаа нуугдаж, зугтаагүй, хэрэв нуугдаж зугтааж байгаа бол төр нь л арчаагүй байна гэсэн үг мөн биз? Миний хувьд л гэхэд энд тэнд арав орчим бүртгэлтэй, хэдэн арван үнэмлэх бичиг баримттай. Тэрнийхээ урчыг олж чадахгүй л “Бүртгэлийн төгөлдөршил” гэж мунгинаад байх шиг. Төрийн байгууллагууд нь ажлаа сайн хийх тухай яриа. Тэрнээс биш иргэдэд ямар ч буруу байхгүй. Бүртгүүлээгүй гээд иргэнд оногдох хувь хишгийг хасаж, торгож ялгаварлан гадуурхах эрх Засгийн газарт байхгүй баймаар.

Ерөнхий сайдын хэлж байгаагаар, “Төрөөс иргэд байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, “Хөгжилтэй улс орон, Бүтээгч ард түмэн” болох үзэл баримтлалын үндэс суурийг бэхжүүлэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл” чухал ач холбогдолтой” ажээ. ИРгэний шинэчилсэн бүртгэлээс өмнө, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хүртээмжгүй, шуурхай бус, үр ашиггүй, бодьгүй, тэгш бус, шударга бус байсан гэдгийг Ерөнхий сайд энэ үгээрээ хүлээн зөвшөөрснөөс ялгаа алга. Байгууллага хооронд нь ч уялдаа холбоогүй, иргэнийхээ эрхийг ч хамгаалж чаддаггүй, үндэсний аюулгүй байдлаа ч хангаагүй байж.

Хүн болгоны хурууны хээг аваад түүнийг юунд ашиглахыг хэн ч хэлж мэдэхгүй. Мэдээллийн нууцлалыг яаж хангах юм бэ? Бүгдийнх нь хурууны хээг авчихвал “Зоригийн алуурчин“ ч болов баригдах л байх л даа. Гэхдээ энэ хурууны хээг өөр зорилгод ашиглахгүй гэх баталгаа хаана байгаа юм бэ? “Шинэчилсэн бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заажээ. Хяналт тавих асуудлын хүрээнд сүлжээний аюулгүй байдал, нууцлалд хяналт тавина гэсэн ганцхан заалт байна. Хяналт тавьж чадахгүй бол яахав. Нууцлал алдагдсан бол яах вэ? Албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно гэнэ. Яаж хариуцлага тооцдогийг бид мэдэхийн дээдээр мэдэх хойно. Жишээ нь сонгуулийн саналын хуудсан дээрх хурууны хээг ашиглаад хэн хэн аль намд санал авсаныг бүртгээд тоолоод хянаад эхэлбэл яах вэ? Монгол улсын иргэн саналаа нууцаар өгнө гэсэн зарчим зөрчигдөөд эхлэхгүй байгаа. Эсвэл сонгуульд санал өгөхдөө резинэн юм уу, савхин бээлийтэй очих ёстой болох уу? Энэ намуудаас үхтлээ залхаж, үхтлээ хаширч байгаа тул тэдний хийсэн ажил болгоныг хардах муу ёрын өвчин, дон тусчихаж дээ, би.

Advertisements

3 Responses to “СПИКЕР ХҮРТЭЛ”

  1. advis said

    тиймээ маш их асуулт байна. Бүгд хариугүй. Би бүртгүүлэхгүй гэж эхэндээ бодож байсан. Хувь хүний энэ их мэдээлэлийг нэг дор бөөгнөрүүлээд элдэв зүйлдээ эдгээр улаан цайндаа гарсан зарим нэгэн төрийн албан хаагчид ашиглахгүй гэх баталгаа байхгүй. Монгол улсын бүртгэлийг хятад болон бусад улсын тагнуулынханд зарахгүй гэх баталгаа байхгүй… гээд л. Ээжийнхээ хүсэлтээр бүртгүүлчихсэн сүүлдээ. Энэ улс орон чинь хэдэн хүн амтайгаа ч мэдэхгүй явж байна. ядаж тэрийгээ мэдэхэд нь иргэнийхээ хувьд үүргээ биелүүл гэж ээж маань хэлэхээр нэг талаар тийм дээ гээд бүртгүүлсэн шүү. Гэхдээ л хурууны хээ энэ тэр…ер нь л таалагдахгүй байгаа энэ төр засгийн байгаа байдал…

    • bolod said

      Манай сонгогчдын талаарх мэдээлэл, дэлгэрэнгүй бүртгэлийг олж авахаар санаархаж байгаа гадны хүмүүс сонсогдоод байгаа шүү.

  2. amar said

    сонгогчдоор хязгаарлагдахгүй ээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: