Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЗАМ Ч ГЭЖ ДЭЭ

Posted by bolod on November 16, 2010

Лүнгийн замаар саяхан дахиад яваад ирлээ. Зам тавигдаж дуусчээ. Ямар ч гэсэн засмалаас гарахгүйгээр, өдрийн цагаар нүх мүхийг нь тойроод сүлжээд яваад байж болохоор болжээ. Лүнгийн зам “ашиглалтад оржээ”. Ашиглалтад оржээ гэдгийг хашилтанд хийсний учир гэвэл, энэ замыг улсын комисс нь хүлээж авсан болов уу гэх эргэлзээ. Хэрэв ийм замыг хүлээж авах юм бол сүүлд нь хүлээж авсан улсын комиссынхон хэрэгт орж мэдмээр юм байна. Зам ч гэж дээ, чааваас. 7 жилийн өмнө, Дамба-Очирыг хуулж хаяхаас өмнө Лүнгийн зам нэг иймэрхүү л байсан санагдана. Хуулж хаяад, хичнээн жил, өчнөөн амьтны уур цухлыг барж, улсын өчнөөн төчнөөн мөнгийг үрэн таран хийчихээд иймэрхүү зам ч тавих гэж. Дээрдүүлсэн юм байгаа юм уу? Миний хувьд лав дээрдсэн гэж хэлж чадахааргүй юм байна.

Ашиглалтад ороогүй байхдаа л эвдэрч, энд тэндээ нүх цоорхой гараад, зоригтойхон хааз гишгээд явчихаж болохгүй байгаа ийм зам цаашдаа гарын ая (гарын ая ч юу байхав, дугуйны ая) даах болов уу? Их л эргэлзээтэй юм. Энэ замын чанарыг мэргэжлийн хяналттай хяналтгүй мэргэжилгүй хүн бүхний нүдэн дээр чанаргүй гэдэг нь харагдаад байна. Ийм зам тавьсан хүнд ямар нэг хариуцлага хүлээлгэдэг болов уу, үгүй болов уу? Үүнээс улбаалаад Монголд хууль хэрэгждэг юм уу үгүй юм уу гэдэгт хариулт авч болох юм шиг. Ер нь хүн бүхэн чаддаг чаддаг ажлаа л хиймээр юм. Дамба-Очир зам хуулж хаяхдаа сайн юм билээ. Цаашдаа түүнийг зам хуулах тендерт л оролцуулж, зам тавих тендерээс чөлөөлчихвөл таарна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: