Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЛЛОО, БОЛИЛОО, ТӨӨРЛӨӨ

Posted by bolod on November 17, 2010

Багийнхантайгаа хөдөө явтал нэг нь хүний “ОЛЛОО” GPS-г гуйгаад авчихаж. Эрхээ биш GPS ухааны юм болохоор зам мамын зураг гараад байна. Очих газраа товлоод, явах чиглэлээ захиалаад зам заагчдаа найдаад харанхуйгаар гарч өглөө. Гэтэл “зам заагч” -ийн маань толгой нь төдхөн эргэж орхив. Лүнгийн засмалаар шулуухан давхиж явахад л бидний очих газрыг эсрэг чиглэлд зааж эхэллээ. Засмалаас гараагүй, ганц байгаа Лүнгийнхээ замаар явж байхад л толгой нь эргэчихэж байгаа ийм зам заагчийн хэрэг байх уу?

Замын захиалга өгөөд нэмэргүй юм байна. Газрын зургийг нь хараад, замыг нь дагаад яваад байя гэж шийдлээ. Гэтэл бидний явж байгаа газрын координат нэг ч удаа оносонгүй. Өлзийт суман дээр оччихоод байхад л, сумын төвөөс 8 км зайтай байна гэж заагаад байх юм. За яахав нарийвчлал нь ийм супер муу юм байх хөөрхий гэж бодоод ярилцаад өнгөрлөө.

Дараагийн удаад “зам заагч” маань биднийгээ ёстой хөөрхөн дөнгөж эхэллээ. Нарийвчлал нь муу байтугай, хаана яваа хаагуур явж байгаагаа мэдэхээ болилоо. Бид харанхуйд замаа олохгүй төөрөөд эхлэх яг тэр үед л “зам заагч” маань бидэнтэй зэрэгцээд төөрөөд эхэлнэ. Бид од, сараа хараад чиг зүгээ олоод, замдаа орох үеэр шал өөр газар зааж байсан зам заагч маань гэнэтхэн үсрээд зам дээр гарчихна. Нэг ёсондоо зам заагч маань бидэнд зам заасангүй, зам заагчдаа бид өөрсдөө зам олж өгсөөр явлаа. Хажууд нь тэр ойлгомжгүй зам заагчийн учрыг олох гэх хамаг цаг заваа барлаа.

Ямар сайндаа л бид ОЛЛОО биш ТӨӨРЛӨӨ гэдэг нэр өгчихөөд ирэх вэ дээ? Оллоог сурталчилж байгаа нэр бүхий уран бүтээлчид, Оллоог оруулж ирж борлуулж байгаа байгууллага хувь хүмүүс энэ тал дээрээ жаахан анхаармаар юм. Хувь хүмүүсийн аюулгүй байдал, амь нас тэр хэдэн төгрөгөөр хэмжигдэхгүй шүү дээ.

4 Responses to “ОЛЛОО, БОЛИЛОО, ТӨӨРЛӨӨ”

  1. Ха ха ха. Даанч Гарагийн Бадмаагаар рекламдуулаад байсан юм. Бадмаа гуай монголын бүх газраар тэнэчихсэн төөрөхөөргүй хүн болоод л наад ОЛЛОО -д чинь зам заадаг юм байна ш дээ

  2. amar said

    11 сарын бичлэгт замтай холбоотой бичлэг их байх чинь энэ тэрүүгээр жаал яваа юу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: