Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for January, 2011

ШИНЭЭР КОДЛОХ

Posted by bolod on January 27, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 6

Ер нь Recode буюу шинээр кодлох үйлдлийг хэд хэдэн зорилготойгоор ашиглаж болно. Үүнд:

– Numeric буюу тоон хувьсагч боловч задгай авагдсан мэдээллийг бүлэглэж нэгтгэх,

– Нээлттэй болон хагас нээлттэй асуултыг хааж кодлох,

– Хаалттай асуултаар авсан боловч зарим хариултын хувилбаруудыг нэгтгэх шаардлагатай болсон тохиолдолд,

– Эрэмбийн шкалтай асуултын кодын эрэмбэ алдагдсан тохиолдолд зөв эрэмбэнд оруулах,

– Нэрлэсэн шкалтай хувьсагчийн түвшинг дээшлүүлж эрэмбийн шкал байгуулахад,

– Тоогоор бичигдсэн String буюу үсэгт хувьсагчийг Numeric буюу тоон хувьсагч руу хөрвүүлэх,

– Тоон хувьсагчийг үсэгт хувьсагч руу шилжүүлэх,

– Хариулагдаагүй орхигдсон (missing) утгуудыг шивэхдээ хоосон орхисон бол ямар нэг тоогоор (0 эсвэл 99 г.м) илэрхийлэхэд,

– Missing Value Analyze -ийн нэг хэсэг болох системийн (System missing) болон хэрэглэгчийн (user missing) хүчингүй гэж тооцсон утгуудыг өөр ямар нэг утгаар солих үйлдлийг гүйцэтгэх, гэх мэт зорилгоор ашиглах боломжтой юм. Read the rest of this entry »

Advertisements

Posted in SPSS | 2 Comments »

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ

Posted by bolod on January 26, 2011

Нийслэлийн удирдлагууд чуулж гэнэ. Нийтийн мэдээллээр ярьж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудлаар хийсэн өргөтгөсөн зөвлөгөөн дээр “Улаанбаатар өнөөдөр өргүй байна” хэмээн засаг дарга Г.Мөнхбаяр мэдэгдэж гэнэ. Өргүйгээр барахгүй өнгөрсөн жилийн орлого нь давж биелээд, түүнээсээ 10 тэрбумыг оролцуулан 2011 онд 236,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх гэнэ. Ирэх жил нийслэлийн бүтээн байгуулалтад ойгүй их мөнгө зарцуулна гэнэ. Өнгөрсөн жилийнхээс хэд дахин их мөнгөөр нийслэлийг бүтээн босгох юм байна. Read the rest of this entry »

Posted in ХОТ | Leave a Comment »

ТӨВ ТАЛБАЙ ХЭНИЙХ ВЭ?

Posted by bolod on January 23, 2011

Би нумерологич биш ч гэсэн 2011 оны 01 сарын 23-ны өдрийг бэлгэшээж блогоо хөдөлгөөнд оруулахаар шийдлээ.  1 сарын 23-ны бараг 24 цагт… Тэгээд товчхон төрөгдөл биччихдэг юм уу?

80-аад онд гадныхан Монголд ирэхээрээ, хотынх нь төвд асар том хоосон талбай байх юм, хэмээн гайхдаг байсан гэлцдэг. Манай Сүхбаатарын талбай нээрээ аль ч улсын нийслэлд байхгүй, овоо том талбай байх шүү. Нөгөө алдарт Тянь Аньминий талбай, Улаан талбай энэ тэртэй л өрсөлдөх байх. Read the rest of this entry »

Posted in ХОТ | 3 Comments »