Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for February, 2011

ХАРЬЦУУЛАЛТААР ХЭВ МАЯГ ҮҮСГЭХ НЬ

Posted by bolod on February 28, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 12

Одоо харьцуулсан боловсруулалтыг ашиглан шинжилгээ хийх өөр боломжийг сонирхъё.

Cross Tabs командыг ашиглан логик хэв маягчлалыг хийж болно. Та шинэ ажилд орох гэж байгаа гэж саная. Тэгвэл та одоо эрхэлж байгаа энэ ажилдаа орох уу, илүү сонирхолтой өөр ажилд орох уу? гэсэн асуулт ба Хэрэв танд өндөр цалинтай ажил санал болговол та ажлаа солих уу? гэсэн асуултын хослолоор логик квадрат байгуулж дараах хэв маягуудыг үүсгэж болох юм. Read the rest of this entry »

Posted in SPSS | 8 Comments »

ТВ-9 ТЕЛЕВИЗ, МИНУТЫН ДАРАА

Posted by bolod on February 28, 2011

2011 оны 2 сарын 27-ны “Анализ тойм” хөтөлбөрийг чагнав. Чагнав гэдгийг учир нь тухайлан үзээгүй, нөгөө өрөөнөөс дуу нь сонсогдоод байсан хэрэг. Тэмдэгтийн хураамж нэмэгдсэнийг эсэргүүцэж, уригдсан зочин нэлээд үндэслэлүүдийг ярив. 4 сарын эхээр жагсаал цуглаан эхэлж, байдал хурцдах бололтой. Харгиа цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүдийг шүүмжлэв. Эрин Брокович кино санаанд оров. Хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас сүйдсэнийг шүүмжлэв. Хурандаа Сайнцогийн мэдэгдлийг ашиглан, мэдсээр байж хүүхдүүдийн амь насаар тоглолоо, гэсэн үгийг нь хэлүүлэв. (Улсын наадмаар бас л мэдсээр байж хэдэн зуун хүүхдийн амь насаар тоглодог болж таарлаа.) Хүүхдийн амь насаар дэнчин тавьдаг зэрлэг цэнгэл хэмээн нэрлэв. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

АЛЬ НЭГ НЬ БУРУУТАЙ

Posted by bolod on February 27, 2011

Сүүлийн үед Ногоон нам улстөрийн хүрээнд анхаарал татаж эхэлж байна. Ногоон нам ийнхүү анхаарлын төвд ороод ирэхтэй зэрэг тэдний дотоод зөрчил бас анхаарлын төвд орчихож байгаа юм. Эсвэл эсрэгээр, анхаарлын төвд орсон учраас тэдний дотоодод зөрчил гарч эхэллээ. Энэ нь дотоод гадаад ямар ч хүчин зүйлээр өдөөгдсөн байж мэднэ. Дотоод зөрчил нь нэг хэсэгтээ анхаарлыг татах, төвлөрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бол энэ нь хэт даамжрахаараа дотоод тэмцэл болон хувирч, хамаг хүч ресурсээ дотооддоо зарцуулж, гадагшаа хүч зарцуулж чадахгүй, улмаар нэр хүндээ алдаж сулрах аюултай. Ногоон нам ч энэ лайг тойрсонгүй дайрчих шиг. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | Tagged: | 1 Comment »

ТОМ ХҮМҮҮСИЙГ МЭДНЭ

Posted by bolod on February 24, 2011

Залуухан аав ээж хоёр, хоёр охиноо гарч тогло гэж гэрээсээ “хөөжээ”. Тэгтэл 5 настай Номин охин:

– Том хүмүүс хоёулхнаа үлдэхээрээ яадгийг би мэднэ ээ, гэсэн гэнэ.

Posted in Uncategorized | Leave a Comment »

НИЙТ ДҮНГЭЭС ХУВЬ БОДОХ

Posted by bolod on February 23, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 11

Улс төрийн социологийн судалгаанд электоратын шилжилтийг судлах явдал маш чухал байдаг. Тэрчлэн намын дэмжигчдийн дотроос тогтсон үзэл бодолтой хатуу электоратууд нийт сонгогчдын хэдэн хувийг эзэлж байгааг тогтоох шаардлагатай юм. Үүнийг нийт судалгаанд оролцогчдын дунд эзлэх хувийг бодох замаар хамгийн хялбархнаар гарган авч болно. (Социологийн Академи төв”-ийн “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдал” судалгааны мэдээллийг ашиглав. Түүвэр 660, 2005 оны 3 сар.) Read the rest of this entry »

Posted in SPSS | 3 Comments »

ХАРЬЦУУЛАХДАА ХУВИЙГ ХЭРХЭН БОДОХ ВЭ?

Posted by bolod on February 22, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 10

Практикт, үл хамааран хувьсагч буюу тодорхойлогч шинж тэмдгийг ихэвчлэн мөрийн дагуу, хамааран хувьсагчийг баганын дагуу оруулдаг байна. Гэвч тухайлан ингэж оруулах ёстой гэсэн дүрэм журам байхгүй учраас, Та бүхэн хэрхэн боловсруулах, мөрийн дагуу аль хувьсагчийг оруулах, баганын дагуу ямар шинж тэмдгийг сонгон оруулахаа өөрсдийн үзэмжээр шийдэх хэрэгтэй болов уу. Тэрчлэн зарим тохиолдолд сонгон авсан шинж тэмдгүүд маань харилцан хамааралтай, аль нь үл хамааран хувьсагч, аль нь хамааран хувьсагч болохыг тодорхойлох боломжгүй байж болох билээ. Read the rest of this entry »

Posted in SPSS | 3 Comments »

ХЭРХЭН ХАРЬЦУУЛАХ ВЭ?

Posted by bolod on February 21, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 9

Хоёр (ба түүнээс олон) шинж тэмдгийг хамтад нь шинжлэх явцад юун түрүүнд аль нь тодорхойлогч шинж тэмдэг болох, аль нь үр дүнгийн шинж тэмдэг болохыг тогтоох нь чухал байдаг. Аль нэгэн шинж тэмдэг нь бусад шинж тэмдэгтээ нөлөөлж байвал үл хамааран хувьсагч (independent variable) буюу тодорхойлогч шинж тэмдэг, түүний нөлөөгөөр дагалдан өөрчлөгдөж байгаагий нь хамааран хувьсагч (dependent variable) буюу үр дүнгийн шинж тэмдэг гэнэ.

SPSS програмд харьцуулсан боловсруулалт хийхдээ: Read the rest of this entry »

Posted in SPSS | 1 Comment »

ҮНСЭЛДЭХ

Posted by bolod on February 20, 2011

Аав ээж нь зэрэгцээд суучихсан зурагт үзэж байжээ. Аав ээж хоёр нь гараа атгалцчихсан сууж байгааг харсан 4 настай Энкүү:

– Та хоёр алгаараа үнсэлдээд байгаа юм уу? гэж асуужээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ХАРЬЦУУЛАЛТ ХИЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Posted by bolod on February 19, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 8

Америкийн нэрт социологич Нейл Смелзерийн “Социологи” ном (Нейл Смелзер, “Социологи”, ред Ү.Нямдорж,УБ.,2001.), Марк хэмээх оюутны судалгааны ажлын жишээгээр эхэлдэг.

Марк, луйврын тухай хүмүүс юу гэж боддогийг мэдэх зорилгоор анкет боловсруулж 100 оюутнаас судалгаа авчээ. Эхлээд оюутнуудаас албан татвараас бултах, тэтгэмж залилан авахын алийг нь илүү муу зүйл гэж үздэг вэ хэмээн асуугаад, дараа нь нас, боловсролын түвшин, эх эцгийн ажил мэргэжил, гэр бүлийн орлогоо мэдүүлэхийг хүссэн байна. Түүний судалгаа нь цөөхөн асуулттай, гол асуулт нь ганцхан, албан татвараас зайлсхийх, тэтгэмж луйвардах хоёрын аль нь муу зүйл болохыг асуусан асуулт боловч түүнийгээ илүү тодорхой болгож, задлан шинжлэхийн тулд бусад асуултуудыг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байгаа юм. Read the rest of this entry »

Posted in SPSS | Leave a Comment »

ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ

Posted by bolod on February 18, 2011

Хотын байшингийн хүү, өвөө эмээгээ даган бараг анх удаа айлд зуслангийн байшинд нь хоножээ. Томоос том нэг өрөө, зуслангийн байшинд хоноод ирсэн хүүгээсээ, аав ээж нь асууж гэнэ.

– Миний хүү хаана хоноод ирэв ээ?

– Жалбаа ахынд хоноод ирлээ.

-Миний хүү тэгээд хаана унтсан бэ?

-Гал тогоонд л унтлаа, гэж гэнэ. Хүүгийн унтсан ор хөргөгч, аяганы тавиурт ойр байснаас, гал тогоо гэж нэрлэсэн байна.

 

 

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »