Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БЭЛГЭДЭЛ

Posted by bolod on February 9, 2011

Хотлоороо сайхан шинэлцгээв үү? Сар шинэ хуучраагүй байгаа дээр бичлэг нэмж, бэлгэдлийг бодож бичлэгээ ийнхүү нэрлэлээ. Шинийн 8-нд багтаж салхи оруулъя. Би блогтоо хувийн амьдрал, хувийн харилцааныхаа асуудлыг хутгахгүйг хичээдэг ч гэсэн энэ удаа блогийнхоо зочдод хандаж сар шинийн мэнд дэвшүүлье. Онд олзтой оров уу?

Үнэндээ орчин цагийн амьдралын хэмнэлд дарлагдаад, ажил гэрийн хооронд шогших завсарт цаг хугацаа гоожин урссаар нэг л мэдэхэд нэгэн оныг үдчихсэн байх юм. Худалч хүнд цагаан сараар л нэг удаа хөгшчүүлийнхээр очдог байх юм. Хүн бас тэгж байгаад муухай амьтан шүү. Бодоод байхад, цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэдэг шиг цагаан сараар л нэг удаа уулздаг ах эгч, хөгшин хөвөө, анд найз их олон юм. Жилдээ ганц удаа хүн ёсны үүргээ гүйцэтгэж, хэрэг болгон очиж амар мэндийг нь мэдэх боломж олгодог цагаан сарын баяр бас их буянтай баяр ажээ. Намайг “албадан” айл хэсүүлж чаддаг. Тэгдэггүйсэн бол, Ш.Гүрбазарын шүлэгт гардаг шиг “Гучин жил бороо ороогүй газар байх юм, Дөчин жил ээждээ ирж золгоогүй хүү байх юм” гэдэг хүүдүүдийн нэг нь би ч байж мэдэхээр.

Яваад яваад, айл хэсээд хэсээд тэр болгон бүгдтэй нь уулзаж золгож бас л чадахгүй. Золгож, уулзаж чадаагүй, мэндийг нь мэдэж чадаагүй тэр олон хүнтэйгээ би интернетээр л мэндчилж амжуулсан байна. Интернетээр олон хүнтэй золгож, олон орноор айлчилж, Англи, Америк, Япон, Франц, Бельги, Австралигүй тэнэж, бараг л таван тивийн монголчуудтай уулзсан байна. Энэ жил туулай жил гарч байгааг хэлэх үү, дэлхий дээгүүр нэг дэгдчихэж. Залгаад жинхэнээсээ дэгдэх санаатай. Монголчууд олноороо дэгдэцгээе. Олон хүнтэй “очиж” золгохын сацуу олон хүн бас надтай “золгосон” байна. Золгох гэдэг ч заавал нүүр тулан очиж гар зөрүүлэхээс илүү өргөн утгатай болчихсон бололтой. Блог, мэйл, мессенжер, твиттер, чат, өөр бусад социал сүлжээнүүдээр дамжуулан олон хүнтэй мэнд мэдэлцлээ, золгуут хийлээ. Та бүхэнд аз хийморь ерөөе.

Цагаан сарын баяр, угаасаа бэлгэдлийн баяр юм. Шинийн нэгнээс эхлээд л дандаа бэлгэтэй сайхан үгсийг ярилцаж, дандаа л ирэх жилийн өнгө, явдлыг бэлгэдэж, сайн сайхны талаар бодож, сайхан зүйлийг мөрөөдөж, илүү сайныг төлөвлөн ярилцаж, амжилт бүтээлийг бие биедээ амаар бэлгэдэж бэлэглэж байдаг. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж нээрээ л тэрчлэн бүтэх нь дийлэнх. Бэлгээр болтугай. Хүн нүдэндээ харагдтал мөрөөдөж чадвал мөрөөдөл биелдэг гэж хаанаас уншлаа даа. Цагаан сараар бие биендээ нүдэнд нь харагдтал сайн сайхныг ерөөж бэлгэдэж байдгаараа цагаан сар сайхан баяр. Энэ жил цагаан туулай жил гарч байгаа болохоор бүр ч ЦАГААН жил болох болтугай.

Туулай жилийн тодотгол нь “илжигэн” хэмээх гэнэ. Урьд нь ийм жил гэж дуулаагүй болохоор их содон сонин байлаа. Янз янзын яриа ч их гарах шиг болсон. Тайлал нь, хэн хичээн хөдөлмөрлөвөөс тэр хүн амжилтад хүрэхийн бэлгэдэл гэнэ. “Илжиг” шиг зүтгэж, хичээн ажиллаваас гарцаагүй үр шимийг нь хүртэнэ гэнэ. Юуг чадах вэ гэвэл, зүтгэж л чадна. Та бүхэнд бүгдээрээ хичээн ажиллаж, гарцаагүй амжилтад хүрэхийн ерөөл тавья. Хүсэл биелэх болтугай.

3 Responses to “БЭЛГЭДЭЛ”

  1. amar said

    2 нийтлэж байгаа нь бас бэлэгдэл үү алдаа юу?

  2. huder said

    Yorool bat orshig

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: