Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХАРЬЦУУЛАХДАА ХУВИЙГ ХЭРХЭН БОДОХ ВЭ?

Posted by bolod on February 22, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 10

Практикт, үл хамааран хувьсагч буюу тодорхойлогч шинж тэмдгийг ихэвчлэн мөрийн дагуу, хамааран хувьсагчийг баганын дагуу оруулдаг байна. Гэвч тухайлан ингэж оруулах ёстой гэсэн дүрэм журам байхгүй учраас, Та бүхэн хэрхэн боловсруулах, мөрийн дагуу аль хувьсагчийг оруулах, баганын дагуу ямар шинж тэмдгийг сонгон оруулахаа өөрсдийн үзэмжээр шийдэх хэрэгтэй болов уу. Тэрчлэн зарим тохиолдолд сонгон авсан шинж тэмдгүүд маань харилцан хамааралтай, аль нь үл хамааран хувьсагч, аль нь хамааран хувьсагч болохыг тодорхойлох боломжгүй байж болох билээ.

Бидний сонгон авсан жишээнд нас нь тодорхойлогч шинж тэмдэг учир хувийг бодохдоо, нас гэсэн шинж тэмдэг байрласан хэмжээсийн дагуу, өөрөөр хэлбэл баганын дагуу хувь бодох нь оновчтой юм. Үүний тулдCross Tabs харилцах цонхонд байгаа Cells… гэсэн товчийг дарвал дараах цонх гарч ирдэг.

Баганын дагуу хувь бодож гаргасан харьцуулсан боловсруулалтын дүн дараах байдалтай байна. (“Социологийн Академи төв”-ийн “Ерөнхийлөгчийн сонгууль -2005” судалгааны мэдээллийг ашиглав. түүвийн хэмжээ 900. УБ.,2005 оны 4 сар)

Нийт судалгаанд хамрагдсан 869 респондентийн 386 нь МАХН-ыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн нь судалгаанд хамрагдагчдын 44,4% болж байна. Судалгаанд залуучууд буюу 18-30 насны 414 респондент хамрагдсанаас 39,9% нь МАХН –ыг дэмждэг ажээ. Дунд насныхан буюу 30-50 насны бүлэгт МАХН-ыг дэмжигчдийн эзлэх хувь өсөж 46,6% -тай байгаа бол, ахмадууд болох 50-аас дээш насныхны 55,4% нь МАХН –ыг дэмждэг гэж хариулсан байна. Насны ангилал өсөх хэрээр МАХН-ыг дэмжигчдийн эзлэх хувь өсөж байгаа бол АН-ыг дэмжигчдийн эзлэх хувь буурдаг байх юм. Энэхүү дүгнэлтийг хийхэд хувь бодсоноор л сая боломжтой болох нь ойлгомжтой. Хэрэв туршлагагүй судлаач, зөвхөн давтамжийн хүснэгт гаргаад л дүгнэлт хийвэл буруу дүгнэлтэд ч хүрч болохыг та анзаарсан бизээ. Ахмадууд МАХН-ыг илүүтэй дэмждэг, энэ дүгнэлтийг өнөөдөр хүн болгон мэдэх боловч энэхүү нөхцөл байдал өөрчлөгдсөөр байгаа билээ. Тиймээс та бүхэн хэн нэгний хийсэн дүгнэлтийг шууд авч хэрэглэлгүй, шүүмжлэлтэй хандаж, шалгаж дахин шалгаж байхыг зөвлөе.

3 Responses to “ХАРЬЦУУЛАХДАА ХУВИЙГ ХЭРХЭН БОДОХ ВЭ?”

  1. Chandmani said

    Судалгааны дүн бололтой… SPSS үү? ….
    Энэ ямар байгууллагын, хэзээ хийсэн судалгаа вэ?
    Бичлэг нь ямар ч ангилалд хамаараагүй юм шииг байхын… бодохдоо SPSS юм уу эсвэл судалгааны дүнгийн тухай болов уу гэж таамаглалаа.

  2. tuka said

    SPSS-ийг чамд ойлгуулах гээд судалгааны дүнгээр жишээ татаад байгааг ойлгоход тийм хэцүү байна уу…

  3. ella said

    энд байгаа мэдээлэл нь үнэн зөв, практикт хийсэн судалгаа биш болов уу, spss-ээр бодоод гарсан дүнг нь таслан аваад үзүүлж байгаа болохоор бичлэг нь танигдахгүй байгаа байх зарим хүнд.судалгааг ямар зорилгоор хийгээд, зорилгын дагуу ямар үр дүнг гарсныг нь уншиж мэддэг болгох тухай л хичээл яваад байна л даа,. миний ойлгосноор бол ийм л байна Chandmani гэсэн хүнд хэлэхэд, Болд багшаас хүсэхэд шууд spss үйлдлийг нь дарааллаар оруулаад, тайлбарлаад өгөөч гэмээр байна аа. баярлалаа маш хэрэгтэй хичээлүүд оруулж байгаад

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: