Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТВ-9 ТЕЛЕВИЗ, МИНУТЫН ДАРАА

Posted by bolod on February 28, 2011

2011 оны 2 сарын 27-ны “Анализ тойм” хөтөлбөрийг чагнав. Чагнав гэдгийг учир нь тухайлан үзээгүй, нөгөө өрөөнөөс дуу нь сонсогдоод байсан хэрэг. Тэмдэгтийн хураамж нэмэгдсэнийг эсэргүүцэж, уригдсан зочин нэлээд үндэслэлүүдийг ярив. 4 сарын эхээр жагсаал цуглаан эхэлж, байдал хурцдах бололтой. Харгиа цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүдийг шүүмжлэв. Эрин Брокович кино санаанд оров. Хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас сүйдсэнийг шүүмжлэв. Хурандаа Сайнцогийн мэдэгдлийг ашиглан, мэдсээр байж хүүхдүүдийн амь насаар тоглолоо, гэсэн үгийг нь хэлүүлэв. (Улсын наадмаар бас л мэдсээр байж хэдэн зуун хүүхдийн амь насаар тоглодог болж таарлаа.) Хүүхдийн амь насаар дэнчин тавьдаг зэрлэг цэнгэл хэмээн нэрлэв.

Харамсалтай нь “анализ тойм хөтөлбөр өндөрлөв үү, үгүй юу, араас нь залгаад “Дүнжингаравын хурд” нэвтрүүлж байх юм. Энэ телевизийн нэвтрүүлгийн бодлого гэж нэг юм байдаг л байх даа. Зориуд ингэж харуулж байгаа юм болов уу? Хурдан морины уралдаан гэх боловч, үнэтэй жипнүүд эгнэчихсэн, гарааны зурхай хүртэл хүндэтгэлийн жагсаалаар явж байгааг зураглаач бахдалтайгаар үзүүлж байгаа нь шоглоомоор юм болов уу? Телевиз хурдан морины уралдаанд хүүхдүүд уралдахыг эсэргүүцээд байгаа юм уу, эсвэл энэ зэрлэг цэнгэлийг дэмжээд сурталчлаад байгаа юм уу гэдгийг би сайн ойлгосонгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: