Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХАРЬЦУУЛАЛТААР ХЭВ МАЯГ ҮҮСГЭХ НЬ

Posted by bolod on February 28, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 12

Одоо харьцуулсан боловсруулалтыг ашиглан шинжилгээ хийх өөр боломжийг сонирхъё.

Cross Tabs командыг ашиглан логик хэв маягчлалыг хийж болно. Та шинэ ажилд орох гэж байгаа гэж саная. Тэгвэл та одоо эрхэлж байгаа энэ ажилдаа орох уу, илүү сонирхолтой өөр ажилд орох уу? гэсэн асуулт ба Хэрэв танд өндөр цалинтай ажил санал болговол та ажлаа солих уу? гэсэн асуултын хослолоор логик квадрат байгуулж дараах хэв маягуудыг үүсгэж болох юм.

o A – Сэтгэл ханамж маш өндөртэй бүлэг. Ажлын сонголт хийхэд энэ л ажилдаа орно гэж хариулсан, энэ ажлаа өөр өндөр цалинтай ямар ч ажлаар солихгүй гэж хариулсан хүмүүс энэ бүлэгт орж байна. Эдгээр шинжүүдээрээ энэ бүлгийнхэн одоогийн эрхэлж буй ажилдаа тун сэтгэл ханамжтай байгаа гэж үзэж болох бөгөөд гэвч энэ бүлгийн хүмүүс тун бага 7.4 хувийг эзэлж байна.

o B – Сэтгэл ханамж өндөртэй бүлэг. Ажлын сонголт хийхэд аль ажлыг сонгохоо шийдэж ядан эргэлзэх боловч, өнөөгийн ажлаа өөр өндөр цалинтай ажлаар солихгүй гэж хариулсан болон өнөөгийн ажлыг сонгон орж ирэх боловч өндөр цалинтай ажил санал болговол яахыгаа шийдэж ядан эргэлзсэн хүмүүс энэ бүлэгт орж байна. Энэхүү шинжийн хослолоор энэ бүлгийн байцаагчид ажилдаа сэтгэл ханамж өндөртэй байгаа гэж үзсэн бөгөөд нийт 11 хүн байгаа нь судалгаанд оролцсон байцаагчдын 8.1% -ийг эзэлжээ.

o C – Сэтгэл ханамж дунд зэрэг бүлэг. Аль аль асуултад шийвэр гаргаж чадахгүй эргэлзэж түдгэлзэж буй хүмүүс энэ бүлэгт багтана. Одоогоор эргэлзэж байгаа боловч яаж ч магадгүй гэсэн байдал тэдний зан үйлээс илэрнэ. Энэхүү дундаж байр суурьтай 13 байцаагч судалгаанд хамрагдсан байцаагчдын 9.6% болж байна.

o D – Сэтгэл ханамж муутай бүлэг. Ажлын сонголт хийхэд өөр сонирхолтой ажил сонгоно, өндөр цалинтай ажил санал болговол хариулж мэдэхгүй байна хэмээн эргэлзсэн болон ажлын сонголт хийхдээ хүрвэл шийдэж ядаж байгаа боловч өндөр цалинтай ажил санал болговол тэр ажилд орохоор шийдэх хүмүүс. Судалгаанд оролцогчдын 23.0% болох эдгээр 31 байцаагч өнөөгийн эрхэлж буй ажилдаа сэтгэл ханамжийн хувьд нэлээд тааруухан байгаа бүлэг болно.

o E – Сэтгэл ханамж маш муу бүлэг. Ажлын сонголт хийх боломж олдвол хэзээ ч энэ ажилд орохгүй өөр илүү сонирхолтой ажлыг сонгох, өндөр цалинтай ажил санал болговол даруй ажлаа солиход бэлэн байдал нь эдгээр хүмүүсийг сэтгэл ханамж маш доогуур гэж үзэхэд хүргэж байна. Харамсалтай нь сэтгэл ханамжийн түвшингээр хамгийн доогуур бүхий энэ бүлгийн байцаагчид нийт судалгаанд хамрагчдын дунд хамгийн том бүлэг болж байна. Энэ бүлэгт 53 байцаагч багтаж байгаа нь 39.3% -ийг эзэлж байгаа юм.

o F – Зөрчилтэй байр суурь бүхий бүлэг. Өндөр цалинтай ажил санал болговол орохгүй хэмээн татгалзах мөртөө, ажлын сонголт хийхдээ хүрвэл сонирхолтой ажлыг сонгох (1-0.7%), мөн сонголт хийвэл энэ ажлыг сонгох гэхдээ өндөр цалинтай ажил санал болговол ажлаа дуртайяа солих (16 – 11.9%) хүмүүс энэ бүлэгт багтаж байна. Гэхдээ энэхүү зөрчилтэй байр суурьтай бүлгийг шинжийн хослолоор нь бас ч хоёр тусдаа байдлаар нь тайлбарлаж болохуйц юм. Эхний хүн нь баримталж буй байр суурийн хувьд өнөөгийн ажлаа өндөр цалинтай ямар ч ажлаар солихгүй гэж буй боловч өөрийн мэргэжлийн дагуу илүү сонирхолтой ажлыг хийх сонирхолтой байдлаар нь тайлбарлаж болох юм. Харин сэтгэл ханамжийн түвшинг хэмжих арга зүйн хувьд бол энэ нь зөрчилтэй байр суурьтай хүн болох бөгөөд манай судалгаанд ийм зөрчилтэй хариулт өгсөн хүн ганцхан байгаа нь судалгаанд оролцогчид үнэн сэтгэлээсээ хариулсныг харуулах бас нэг үзүүлэлт болж байна. Хоёр дахь шинжийн хослолоор бүрдэж буй бүлэг нь өндөр цалинтай ажилд бол дуртайяа орох боловч шинээр ажилд орохдоо сонголт хийх бололцоотой байвал энэ ажлаа л сонгох хүмүүс. Эдгээр хүмүүс энэ ажлыг дуртайдаа биш харин эдийн засгийн утгаар нь илүүтэй сонгож буй болов уу гэсэн таамаглалыг өндөр цалинтай ажилд дуртайяа орох байрь суурь нь төрүүлж байна. Тиймээс энэ бүлэг хүмүүс нь ажилдаа сэтгэл ханамж муутай боловч энэ ажлыг сонгож орж ирж байгаа энэ зөрчилтэй байр суурийг байцаагчийн ажил, эрх мэдэл нь тэдэнд амттай гэсэн хардлагыг төрүүлэхэд л хүргэж байна.

Дээрх жишээнүүд нь Cross Tabs командыг ашиглан хийж болох үйлдлүүдийн хамгийн энгийн нь юм. Харьцуулсан боловсруулалтыг ашиглан илүү гүнзгийрүүлсэн шинжилгээ, өөр бусад үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. Хоёр болон олон хэмжээст санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын зүй тогтлыг судлах, хоёр болон түүнээс олон хувьсагчийн хувьд хамтын тархалт, харилцан хамаарал, корреляцийн хамааралтай эсэхийг тогтоох, зарим коэффициентүүдийг ч бодож болох бөгөөд эдгээр боломжуудыг одоохондоо уншигч танд үлдээе.

8 Responses to “ХАРЬЦУУЛАЛТААР ХЭВ МАЯГ ҮҮСГЭХ НЬ”

  1. amar said

    E нь харагдахгүй байна.

    • bolod said

      Зураг нь томдчихож, дэлгэцэнд багтаж харагдахгүй байгаа бололтой. Зурган дээр дараад нээж харж болно.

  2. amar said

    aan

  3. ariunaa said

    spss iin analyze/time series/sequence chart komandiig utga sanaa buh tailbar onol yag yug gargadiig n delgerengui tailbarlaad uguuch

  4. тйрйй said

    mash goe yum bna mash ih bayrllaaa!!!!!

  5. Tuya said

    sain bna uu Bold bagshaa. sonirholtoi blog bna shuu. SPSS -n factor analysis, reliability analysis, cluster analysis, one way ANOVA geh metiig iluu delgerengui tailbarlaj uguuch. bayarlalaa.

  6. улс төр судлаач said

    баярлалаа. регрессийн шинжилгээ хийх аргачлалыг сурах гэсэн юмаа яаж хийдэг вэ мэдээлэл байвал өгч туслаач

  7. sunj said

    sain bna uu ih hergetei medeellud bnaa forecasting -seasonal komand tailbarlaj uguuch ugugduluu yaj orulaha medehgui bnaa please

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: