Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for March, 2011

МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Posted by bolod on March 20, 2011

Мэдээллийн хараат бус байдал гэж юу вэ? Монголд мэдээлэл хараат бус байж чаддаг уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хараат бус байж чаддаггүй юм чинь мэдээлэл нь ч гэсэн хараат бус байж чадахгүй гэсэн дүгнэлт шууд мөрдөн гарна. Монголын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд бүгд л ямар нэг бүлэглэл, намын эрх ашигт нийцсэн, тэдний байр суурийг төлөөлсөн байдаг, эсвэл бүлэглэлүүдийн хоорондох “дайн” сөргөлдөөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмэнд хүрдэг. Энэ талаар нурших гэсэнгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цензурдсэн, гажуудсан мэдээлэл дамжуулдаг тухай мэтгэлцэх гэсэнгүй, мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг зүгээр л дамжуулахгүй ч байж бас болдог тухай бодлоо хуваалцая. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | Leave a Comment »

ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ

Posted by bolod on March 20, 2011

Дэлхийн пресс агентлагууд, Японд болж байгаа үйл явдлын талаар тасралтгүй нэвтрүүлсээр, анхаарлынхаа төвд барьсаар байна. Пресс агентлагуудын болон их найман улсын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг Ливид болж байгаа үйл явдал, японд болж байгаа үйл явдал хоёр л татаж байна гэлтэй байна. Харин Монголын телевизүүд “үгсэн хуйвалдаж” энэ талын мэдээллүүдээ хаачихлаа. Нэг бол жижиг асуудлыг ч орхилгүй дамжуулаад, нэг бол цөмийн аюулыг ч дамжуулахгүй, туйлширч болдог ажээ. Газар хөдлөлт, цунамийн аюулын талаар мэдээлэл дамжуулж байсан үетэй харьцуулбал байдал арай тайвширсан байх. Тэр үед олон монголчууд тэнд байгаа гэр бүлийнхээ гишүүдийн төлөө санаа зовж байсан. Монголын олон гэр бүл японтой ямар нэг сэжмээр холбоотой учраас Ливийн асуудалтай харьцуулбал Японы асуудал анхаарлыг нь илүү татаж байгаа. Одоо бол гол аюул атомын цахилгаан станцийн асуудал болсон, хувь хүний талаар санаа зовохоос илүү даяар асуудал болчихсон. Одоо бол нэг орны асуудал биш дэлхий нийтийн асуудал болчихсон байна. Гэтэл энэ талаар манай телевизүүд таг байж чадаж байна. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | 1 Comment »

БИЕИЙН БӨХӨӨР НЭГИЙГ ЯЛДАГ

Posted by bolod on March 19, 2011

Монголын анхны сумоч Д.Батбаяр EAGLE ТВ-ээр ярилцлага өгч байгааг үзлээ. Тойргийнхоо сонгогчдоос япон руу ажиллах хүч гаргаж саявтар хоёр бүлэг хүн явуулжээ. Түүндээ аргагүй санаа зовж багаа тухайгаа ярьж байна. Тэрчлэн сумо бөх барилдуулахаар япон руу явуулсан олон арван монгол бөхчүүдийнхээ төлөө санаа зовнин ярьж байна. Мөнхбат аварга хүртэл, Хакухогоо яах вэ гээд түүнтэй ярьсан гэнэ. Мэргэжлийн сумогийн их аварга боловч, эцэг хүний хувьд нөгөө жаахан сахилгагүй Даваажаргал нь хэвээрээ л бодогддог байх. Сумоч Батбаяр цааш нь, Японд байгаа Монголын сумочдоо эх оронд нь авчрах санал тавихаар болж байгаа тухайгаа ярив. Өдий хүртэл цэрэг шиг хамт амьдарч, бэлтгэл хийж байсан нөхдөө ийм хүнд үед нь орхиод ирэх нь жаахан эвгүй ч тэгэхээс өөр аргагүй байна гэж ярив. Read the rest of this entry »

Posted in газар хөдлөлт | Leave a Comment »

МОНГОЛД ИЛҮҮ “АЮУЛТАЙ”

Posted by bolod on March 16, 2011

Японд болсон гамшигтай холбогдуулан EAGLE TВ Чадраа гуайг урьж нэвтрүүлэгтээ оролцуулав. Атомын цахилгаан станцуудад ослын байдал нүүрлэж цацрагийн аюул нүүрлэж байгаа эсэх талаар мэргэжлийн хүний үгийг сонсох гэж байгаа нь зөв. Чадраа гуай ч голыг нь олоод эвтэйхнээр зөв ойлголт өгч байсан. Атомын цахилгаан станцуудын цацрагийн хор ялгаруулах түвшин нь дулааны цахилгаан станцуудынхаас бага байдаг юм байна. Манай ТЭЦ-4 –ийн ялгаруулдаг хорт бодис Фукушимагийн атомын цахилгаан станцынхаас 400 дахин гээгүй байгаа даа, өндөр гэнэ. Read the rest of this entry »

Posted in ХОТ | Leave a Comment »

БРАВО МОБИКОМ

Posted by bolod on March 13, 2011

Мобиком компани 3 сарын 14-нийг дуустал 003 гарцаар япон руу үнэгүй яриулж байгаа юм байна. Олон монголчууд японд ажиллаж амьдардаг учраас, олон өрхийн амьдрал японтой салшгүй холбоотой байдаг ажээ. Албан бус мэдээгээр 5375 монголын иргэн японд ажиллаж амьдарч сурдаг байна. 5000 гаран иргэний ар гэрийнхэн нь санаа зовж японтой холбоо барих гэж оролдож, аргаа барж байгаа энэ үед нь тэдний үзүүлж байгаа энэхүү үйлчилгээ тусламж нь ямар ч тусламжаас илүү бодитой, цагаа олсон тусламж болж байгаа гэж бодож байна.

Засгийн газрын хандивын дансанд мобиком мөнгөө хандивлаж болох л байсан. Гэхдээ яг хэрэгтэй хүндээ, яг хэрэгтэй тусламжийг үзүүлж байгаа учраас тэдний тусламж нь засгийн газрын үйл ажиллагаанаас илүү бодитой тусламж болж чадна. Браво мобиком.

Posted in Үйл явдал | 6 Comments »

МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ИНГЭЖ АЖИЛЛАДАГ

Posted by bolod on March 13, 2011

Японд аймшигтай газар хөдлөлт болж, үүссэн нөхцөл байдлаас болоод японд суугаа иргэддээ үйлчлэх зайлшгүй хэрэгцээ тулгарахад манай элчин сайдын яам бэлэн биш байгаа нь харагдлаа. Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа манай элчингийнхэн бүртгэж чаддаггүй юм байна. Бүртгэж ч чадаагүй байгаа юм чинь, юун тэдэнд үйлчлэх, тусламж үзүүлэх. Японд амьдарч байгаа монголчуудынхаа тоог ч мэдэхгүй шахуу байдаг ажээ. Хэн хэн хаана амьдардаг, аль сургуульд сурдаг, хаяг утас нь байтугай овог нэрийг нь ч бүтэн гаргаад өгчихөж чадахгүй л байна. Оюутны холбоод болон зарим хувь хүмүүс интернетээр бие биенээ тоолж бүртгэсэн сайн дурын бүртгэлийн нэрсийг Японы элчин сайдын яам болон Монголын гадаад хэргийн яамнаас зарлаж байлаа. Оюутны холбооноос долоон дор ажиллагаатай элчингийн ажилтнуудтайгаа манай гадаад яам яаж хариуцлага тооцох бол.

Posted in Үйл явдал | 1 Comment »

ХАНДИВЫН ДАНС

Posted by bolod on March 12, 2011

Монгол улсын загийн газраас японд болсон гамшигт явдлын улмаас японы ард түмэнд туслахаар нэн түрүүнд 1 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэнээ зарлав. Засгийн газар хоёр ч банкинд хандивын данс нээж, хандив өргөхийг нийт ард иргэддээ уриаллаа. МУЗН ч бас хандивын данс нээж хандив цуглуулж эхэлснээ зарлалаа. ОБЕГ болон МХЕГ-ын нийт ажилтан аиллагсад хоёр өдрийн цалинтай тэнцэх хэмжээний хандив өргөхөө мэдэгдлээ гэх мэтээр эхнээсээ хандив өргөж эхэлж ч байх шиг байна. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | Leave a Comment »

НАЙДВАРТАЙ

Posted by bolod on March 12, 2011

Японд болсон газар хөдлөлт 12 балл буюу 8,9 магнитудын хүчтэй гэдэг нь байж болох хамгийн дээд түвшний хүчтэй газар хөдлөлт байсан гэж бүртгэгджээ. Иймэрхүү хүчтэй газар хөдлөлт болоход Хятад болон Гайтид ямар үйл явдал болсныг бид санаж байгаа. Хичнээн зуун мянган хүний амь нас үрэгдэж, хичнээн олон барилга байшин нурж сүйдсэнийг мэднэ. Харин японд болсон газар хөдлөлтийн тухайд тийм олон байшин нурж сүйрсэн гэх мэдээлэл гарахгүй юм. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | Leave a Comment »

“ШУУД” ДАМЖУУЛАВ

Posted by bolod on March 12, 2011

1980-аад онд л манайдаа байсан ганц ТВ, радиогийнхон “Орон даяар шууд дамжуулан үзүүллээ” хэмээн тунхагладаг байж билээ. Одоо ТВ-үүд, манайх газар дээрээс нь шууд дамжуулж байна гэвэл онигоо болох биз. Японд болж байгаа аймшигт үйл явдлын талаарх мэдээллийг өчигдөр орой ТВ-ийн бараг л бүх сувгаар дамжуулж эхэлсэн. Гэхдээ “EAGLE” ТВ хамгийн түрүүнд дамжуулж эхэлсэн, угаасаа шуурхай болоод ч тэр үү, санаачлагыг авчихсан байлаа. Бусад сувгуудын мэдээллүүд нэг нэгнээ хуулсан дуурайсан, давтсан байдалтай байгаа учраас хоорондоо ялгарах зүйл байсангүй. “Шууд” ТВ үйл явдлыг мөн шууд дамжуулан үзүүлсэн болохыг “Ажиглагчийн” блогоос мэдлээ. “EAGLE” –тэй бараг өрсөлдсөн бололтой юм. Мэдээллийг шууд хүргэх гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаа ТВ үнэхээр онцгой юм. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

EAGLE ТЕЛЕВИЗ, МИНУТЫН ДАРАА

Posted by bolod on March 12, 2011

2011 оны 3 сарын 11-ний өдрийн 14 цаг 46 минутын орчим Японд урд өмнө болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болжээ. 8,9 магнитут буюу 12 балл гэдэг нь дэлхийд эхнхй 4-т ч гэнэ үү, 7-д ч гэнэ үү орохоор тийм асар хүчтэй, аюултай газар хөдлөлт юм байна. Ийм аюултай үйл явдал болж байгаа талаар хүмүүсээс сонсонгуутаа BBC, CNN-ийн сувгаар болон вэбээр орж үзвэл бөөн мэдээ, зураг бичлэг, аймаар юм болж байна. Монгол сувгуудаар ямар ч мэдээлэл алга байлаа. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »