Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“ШУУД” ДАМЖУУЛАВ

Posted by bolod on March 12, 2011

1980-аад онд л манайдаа байсан ганц ТВ, радиогийнхон “Орон даяар шууд дамжуулан үзүүллээ” хэмээн тунхагладаг байж билээ. Одоо ТВ-үүд, манайх газар дээрээс нь шууд дамжуулж байна гэвэл онигоо болох биз. Японд болж байгаа аймшигт үйл явдлын талаарх мэдээллийг өчигдөр орой ТВ-ийн бараг л бүх сувгаар дамжуулж эхэлсэн. Гэхдээ “EAGLE” ТВ хамгийн түрүүнд дамжуулж эхэлсэн, угаасаа шуурхай болоод ч тэр үү, санаачлагыг авчихсан байлаа. Бусад сувгуудын мэдээллүүд нэг нэгнээ хуулсан дуурайсан, давтсан байдалтай байгаа учраас хоорондоо ялгарах зүйл байсангүй. “Шууд” ТВ үйл явдлыг мөн шууд дамжуулан үзүүлсэн болохыг “Ажиглагчийн” блогоос мэдлээ. “EAGLE” –тэй бараг өрсөлдсөн бололтой юм. Мэдээллийг шууд хүргэх гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаа ТВ үнэхээр онцгой юм.

Хагас сайн бүтэн сайн өдөр таарсан болохоор сонин хэвлэлүүд одоогоор гараагүй байгаа. Маргаашийн сонинууд энэ талаар мэдээллээр бөөлжих нь тодорхой. Гэвч нэгэнт сонссон мэдээллийг, нэгэнт мэдэж байгаа баримтыг, цаг мөч бүрт өөрчлөгдөж байгаа мэдээллийг дөрөтөө нэг л удаа хэвлэдэг сонингоос уншаад мэдээлэл авах боломжгүй ажээ. Мэдээллийг түргэн шуурхай хүргэх тал дээр сонин шиг “бүдүүлэг” хэвлэл мэдээллийн хэрэгсэл үгүй болов уу? Сонин үүргээ гүйцэтгэж дуусаад, үеэ өнгөрөөж байгааг сонины эрэлт хэрэгцээ буурсан байдлаас харж болно, өчигдрийн болж өнгөрсөн үйл явдлаас бүр ч хурц тод харж болохоор байлаа.

Хэвлэл мэдээллийн мангасууд, интернет болон ТВ-ийг эн тэнцүү ашиглах юм. Заримдаа аль нь ТВ аль нь интернет юм гэж гайхмаар ажилладаг аж. Технологи хөгжөөд мэдээллийг түргэн шуурхай дамжуулах тал дээр интернет үнэхээр давуу байдаг бололтой. Харин Монголд вэб сайтууд энэ тал дээр үнэхээр чамлалтай ажиллах юм. news.gogo.mn, news.mn, shuud.mn сайтууд л шуурхай мэдээ оруулсан харагдаж байна. Гадны сайтууд болон мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авсан мэдээллээ цаг алдалгүй орчуулан тавьж байгаа нь бас ч их юм. Хуучнаар бол “шууд” дамжуулж байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ интернетийн боломж ердөө энэ гэж үү? Ингээд л нэг хүнээс хамаарсан, нэг хүний шинэ гэж бодсон мэдээллийг, нэг хүний оруулж орчуулж чадах хурдны хязгаарт багтан мэдээлэл авах нь интернет хэрэглэгчдэд бол чамлалтай юм. Манай вэбүүдийн технологи хуучирсан, дан нэг талын мэдээллийн урсгалтай байгаа нь харагдаж байна. Вэб гэлтгүй, манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл олж авах, дамжуулах “технологи” хуучирчээ. Өөрөөр хэлбэл “шууд дамжуулж” чадахгүй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: