Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МОНГОЛД ИЛҮҮ “АЮУЛТАЙ”

Posted by bolod on March 16, 2011

Японд болсон гамшигтай холбогдуулан EAGLE TВ Чадраа гуайг урьж нэвтрүүлэгтээ оролцуулав. Атомын цахилгаан станцуудад ослын байдал нүүрлэж цацрагийн аюул нүүрлэж байгаа эсэх талаар мэргэжлийн хүний үгийг сонсох гэж байгаа нь зөв. Чадраа гуай ч голыг нь олоод эвтэйхнээр зөв ойлголт өгч байсан. Атомын цахилгаан станцуудын цацрагийн хор ялгаруулах түвшин нь дулааны цахилгаан станцуудынхаас бага байдаг юм байна. Манай ТЭЦ-4 –ийн ялгаруулдаг хорт бодис Фукушимагийн атомын цахилгаан станцынхаас 400 дахин гээгүй байгаа даа, өндөр гэнэ.

Бид нар, япончууд яанаа хөөрхий гээд байсан чинь, бид нар өөрсдөө хөөрхий болчихсон байгаа юм байна шүү дээ. Сүүлийн үед ургийн гаж хөгжил ихэссэн гээд байгаа нь үүнтэй холбоотой байх. Атомын цахилгаан станц энэ тэр гэж холын юм ярилгүй, эхлээд хотынхоо утааны асуудлыг л шийдэх хэрэгтэй юм байна.

Цацрагийн хордогын тухай яриатай зэрэгцэн Багануурын нүүрсний тухай чих дэлсэж байсан нь санаанд орчихлоо. Багануурын нүүрсийг ахуйн хэрэгцээнд хэрэглэх нь битгий хэл цахилгаан станцуудад ч хэрэглэхэд тохиромжгүй гэж үздэг юм байна. Учир нь Багануурын нүүрс нь дээрх цацраг идэвхт хорт бодис ялгаруулах түвшин өндөртэй гэнэ. Тиймээс 1990-ээд оныг хүртэл манай цахилгаан станцууд аль болох хэрэглэдэггүй байсан гэдэг. 1990-ээд онд л хүнд байдал тулгарч, Улаанбаатар хот гал алдаж, гэрэл дулаангүй болох дээрээ тулахад яах аргагүй Багануурын нүүрсийг түлж эхэлсэн юм байна. Гэвч түүнээс хойш тасралтгүй түлж хэрэглэсээр байгаа бөгөөд 20 шахам жилд овоо ч их цацраг идэвхт хор ялгаруулсан байж таарна, тэр хордлогод нийслэл тэр чигтээ автсан байх магадлалтай. Цахилгаан станцын утаа, хорт хаягдал нь агаараар дамжин, бороогоор дамжин хөрсөнд шингэж, байнгын цацраг идэвхт хаягдлаар хучигдсан ч байж мэднэ. Мэргэжлийн хүн биш, яаж мэдэхэв, гэхдээ л тийм биш гэх баталгаагүй. Ингээд бодвол Монголд, тэр дундаа Улаанбаатарт Японоос ч илүү аюултай байж мэдэх нь. Цацрагийн хор биш юм аа гэхэд дор хаяж утаа, үнсэнд нь хордоод байгаа нь гарцаагүй билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: