Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИЕИЙН БӨХӨӨР НЭГИЙГ ЯЛДАГ

Posted by bolod on March 19, 2011

Монголын анхны сумоч Д.Батбаяр EAGLE ТВ-ээр ярилцлага өгч байгааг үзлээ. Тойргийнхоо сонгогчдоос япон руу ажиллах хүч гаргаж саявтар хоёр бүлэг хүн явуулжээ. Түүндээ аргагүй санаа зовж багаа тухайгаа ярьж байна. Тэрчлэн сумо бөх барилдуулахаар япон руу явуулсан олон арван монгол бөхчүүдийнхээ төлөө санаа зовнин ярьж байна. Мөнхбат аварга хүртэл, Хакухогоо яах вэ гээд түүнтэй ярьсан гэнэ. Мэргэжлийн сумогийн их аварга боловч, эцэг хүний хувьд нөгөө жаахан сахилгагүй Даваажаргал нь хэвээрээ л бодогддог байх. Сумоч Батбаяр цааш нь, Японд байгаа Монголын сумочдоо эх оронд нь авчрах санал тавихаар болж байгаа тухайгаа ярив. Өдий хүртэл цэрэг шиг хамт амьдарч, бэлтгэл хийж байсан нөхдөө ийм хүнд үед нь орхиод ирэх нь жаахан эвгүй ч тэгэхээс өөр аргагүй байна гэж ярив.

Хэдийгээр тэр УИХ-ын гишүүн хүн боловч, ердөө л сумоч шүү дээ. Сумоч хүний хувьд, Монголын сумо бөхийн холбооны тэргүүний хувьд хэдэн сумочдоо бодохгүй бол болохгүй л байх. Харин ингэж хэлэхтэй нь зэрэгцэн, сумоч биш монголчууд нь яах юм бэ гэж бодогдож байна. Японд ер нь хэдэн сумоч байгаа юм бэ? Хэд нь сумоч биш юм бэ? Монгол сумочид монголын нэрийг дэлхийд гаргаж гайхуулж чадаж байгаа боловч, сумоч бишүүд нь тэгээгүй гэж үү? Бусад монголчуудын тухай ярихдаа, хамт ажиллаж амьдарч байсан улсаа орхиод ирэхэд эвгүй учраас, монголчуудыг татах тухай ярьж болохгүй гэчихээд, харин сумочдоо болохоор 2 долоо хоног ч юм уу сар ч юм уу хугацаагаар түр авчрах санаатай тухайгаа ярилаа.

Японд Монголын 40 шахам сумоч байдаг. Дажгүй барилдаж байгаа. Хоёр их аварга болон макүчигийн хэдийг монголчууд байтугай андахгүй. Гэхдээ Биеийн бөхөөр нэгийг ялна гэж нэг үг бий дээ. Тэд биеийн бөхөөр биеэ тэжээж байгаа бол, сумоч биш монголчууд дунд олон зуун оюутан, багш, инженер, програмистууд, өөрөөр хэлбэл оюуны бөхөөр мянгыг ялах хүмүүс байгаа. Монголын урдаа барьдаг сайн сайн мэргэжилтнүүд, хамгийн шилдэг оюутан залуус японд ажиллаж сурахаар явцгаадаг. Тэднийг тэгээд авчрах шаардлагагүй гэж үү? Дүгнэвэл сумочид түрүүлэн амиа бодоцгоож, сумоч бишүүд нь хүнд үед тэдэнтэйгээ цуг үлдэцгээж байгаа биш үү?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: